Асашёорюү сүмогийн дэвжээнд сүүлчийн удаа нулимс унагав

2010/09/30
Share |
Асашёорюү сүмогийн дэвжээнд сүүлчийн удаа нулимс унагав

Асашёорюү Д.Дагвадорж өчигдөр Токио хотын "Рёгокү Кокукиган" ордны сүмогийн дэвжээнд сүүлийн удаа гарахдаа жаал хүү шиг нулимсаа арчин суув.

Мэргэжлийн сүмогийн түүхэнд зодог тайлах ёслолын үеэр нулимс унагаагүй бөх нэгээхэн ч үгүй. Бүгд л энгэртээ нулимсаа арчих алчуур зэхэн дэвжээндээ сүүлийн удаа гарсаар ирсэн.

Аварга ч энэ хуулийг зөрчсөнгүй. "Агуу Монгол" хэмээн нэрлэгдэж, мэргэжлийн сүмогийн түүхэнд гайхалтай дээд амжилтуудыг дараалан тогтоосон даяараа бахархдаг. Тэр хэзээ ч сэтгэл хөдлөлөө барьж, самурайн ёсыг дагахыг хүсээгүй, сүүлийн удаа 4.55 метрийн голчтой дэвжээнд гарахдаа ч мөн өөрийнхөөрөө л байв.

Анх арлын оронд очиж, xaтуу дэглэм дор харийн бөхчүүдийн дунд бэлтгэл хийж эхлэхдээ Асашёорюү эх нутгийнхаа зүг xaран, ээжийгээ санагалзан сэмхэн нулимсаа арчих үе байсныг дурссан байдаг.

Харин дараа нь Японы эзэн хааны цомыг анх хүртэхдээ, хүчтэй өрсөлдөгч Котоошюүтэй нэмэлт барилдаан хийж түрүүлэхдээ, хөлбөмбөг тоглосныхоо төлөө хоёр башё барилдах эрхээ хасуулсан ч эргэж ирмэгцээ түрүүлж чадсандаа, хамгийн сүүлд зодог тайлах мэдэгдлээ хийх үедээ нулимс унагахыг нь бид харсан.

Бусад үед тэр яг л талын хөх чоно шиг байдаг. Чухал барилдааныхаа өмнө гуяа хоёр алгадан өөрийгөө ирлэж, мөн өөрийгөө хүчтэй ташуурдах мэт мавашигаа чанга алгаддаг нь аргагүй л Монгол хүн гэдгийг нь илтгэдэг.

Францын ерөнхийлөгч асан Жак Ширак түүний эр зориг, уран дайчин барилдааныг бишрэхдээ албан өрөөндөө Асашёорюүгийн хөрөг зургийг өлгөж, түүнээсээ эрч хүч авдаг гэдгээ нуугаагүй. Мөн Японы ерөнхий сайд асан Коизүми нэг жил ийн зургаан башёд дараалан түрүүлсэн түүхэн амжилтыг нь хүндэтгэн өөрийн биеэр цомоо гардуулж байсан билээ.

Түүнээс өмнө Монгол залуус сүмогийн дэвжээнд барилдаж, чамгүй амжилт үзүүлж байсан ч Асашёорюү шиг түрүүлэх хэмжээнд хүрч, дэлхий даяар "Монгол" гэж бардам хашгирсан нь үгүй билээ.

Түүний зодог тайлах ёслолд 500 гаруй зочин уригдаж, Ёкозүнагийн үсэнд хүрлээ.

Хамгийн сүүлд түүний багш Такасаго ояката үсийг нь хайчилсан. Уул шиг эрсийг төвөггүйхэн шидчихдэг аварга маань жаахан хүү шиг нулимсаа арчиж үзэгдсэн.

Түүний ялалт, амжилт бүхэн бидэнд бахархал өгч, эр зориг хайрласан билээ.

"Агуу Монгол" хэмээх Асашёорюү зодгоо тайлж, сүмог орхилоо. Гэхдээ түүний тухай домог оноос он дамжин яригдсаар байх болно.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rteorkin Боготол купить NBOME ВладикаР²ÐºÐ°Ð· купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ МефедроР½ в мелких камнях/м
IP:185.251.71.73  2018-09-17 06:07:51
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.