Төрмөл юм чинь хашгирна даа

2010/10/01
Share |
Хүмүүс: Лодой Банзрагч | 
Төрмөл юм чинь хашгирна даа

“Хөх торгон дээл” ардын дууг шинэ цагийн хэлбэрээр дуулж, нийтийн дууны салбарт хүч түрэн орж ирсэн дуучны нэг бол дуучин Лодойн Банзрагч. Нэрт дуучин асан Д.Банзрагчийн ард түмний сэтгэлд хоногшсон дуунуудыг сэргээн дуулснаараа тэрээр маш богино хугацаанд олны танил болж чадсан билээ. Залуу дуучдын хувьд хэн нэгэн нэрт дуучин асны дууг сэргээн дуулж богино хугацаанд “од” болох гараа Л.Банзрагчаас эхэлсэн гэж хүмүүс үздэг. Сэргээн дуулж олны хараанд өртлөө ч авьяасаа тордохгүйгээс замаасаа алга болж байгаа дуучид цөөнгүй ч энэ “зовлон” Л.Банзрагчийн хувьд асуудал биш бололтой. Тэрээр хөдөө орон нутгаар явахдаа зарим аймаг дээр гав ганцаараа гурван удаа дараалан  тоглолт хийдэг гэнэ. Хамгийн гол нь өөрөө хөтлөөд, ам барих проблемгүй гурван удаагийн 5 цагийн тоглолтыг өөрөө авч гардаг байна. Тэрээр угаас өндөр хоолойгоор дуулдаг. Үүнийг нь харсан хүмүүс “Ам барихгүйгээр цуцахгүй байна уу” гэж асуухад Л.Банзрагч “Төрмөл юм чинь хашгирна даа” гэж томорсон байна. Өмнөд Солонгост хийсэн тоглолтоороо 48 цаг нойргүй явчихаад тайзнаа гараад юу ч болоогүй юм шиг дуулахыг нь хараад цуг явсан хүмүүс нь “Төрмөл гэдэг нь аргагүй үнэн юм байна” хэмээн шогширч суусан гэдэг. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.