Хүмүүс: Ш Гүрбазар | |
Сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазарын охин Г.Оюутсэцэний нэгэн сонирхолтой зохиол тун удахгүй дэлгэцэнд амилах гэж байна. Амилах амилахдаа авъяаслаг охины аав тус киноны гол дүрийг нь бүтээж аж. Манайхны хувьд нэгэнт олноо ил болсон асуудал, тэр тусмаа хөндүүр сэдвүүдийн нэг болох хижээл насны эрчүүд хийгээд залуу охидын хайр сэтгэлийн тухай өгүүлэх уг бүтээлийг хөгжмийн зохиолч Балхжавын ууган хүү Б.Чингүүн найруулана гэсэн шүү. Уран бүтээлийн хувьд үргэлж гар нийлдэг хоёр аавын ууган хүүхдүүд анх удаагаа хамтран ажиллах нь байна шүү.