Хүмүүс: Ч Ундрал | |
Өдөр бүр төрж буй энэ олон Монгол кинонууд дундаас “Татар ажиллагаа” олны анхаарлыг илүүтэй татаж буй. Угаас “Hero entertainment”-ийн уран бүтээл хамгийн их реклам, сурталчилгаагаар тордуулдаг нь. Мэдээж энэ бүхэн Баатар Ундрал хоёрын сонирхолтой баг бүрдүүлж чаддаг мэдрэмжтэй менежменттэй холбоотой. Гол дүрүүд хэдийн бидний танил болсон бол “Чингисийн цавчилт” Амарбаясгалан, топ модель Одгэрэл, яруу найрагч Гүрбазарын охин Бөртөсэцэн гээд “Татар ажиллагаа”-ны туслах дүрүүд ч бас сонирхолтой. Тэр дундаа топ бүсгүйн бүтээх дүр хэр баргийн бүсгүй халгам, хүндхэн дүр гэнэ билээ. Мэргэжлийн бус хүн, тэгээд бүр үг хэл муутай гэгддэг топ маань хүчинд автсан эмэгтэйн дүрийг хэрхэн гаргасан нь тун сонин. Ингэж л бүх хүний сонирхолыг татаж дөнгөдөг учраас Баатар найруулагч, жүжигчин Ундрал хоёр тэрбум тэрбумаар нь олдог бололтой.