Шинэ онгоцны буудал барих 272 сая ам.долларын зээлийн асуудал яригдаж эхэллээ

2008/04/24
Share |
Хүмүүс:
Шинэ онгоцны буудал барих 272 сая ам.долларын зээлийн асуудал яригдаж эхэллээ

Уг зээлийг 2018 оноос эхлэн төлж 2048 он гэхэд бүрэн барагдуулах гэнэ-Монгол улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны банк хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн зээлийн гэрээ”-ний хэлэлцээрийг зөвшилцөх, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хурлаар хэлэлцэж шийдвэрлэлээ.

Төв аймгийн Хөшигтийн хөндийд нисэх онгоцны шинэ буудал барихаар Японы олон улсын хамтын ажиллагааны банкнаас 28 тэрбум 807 сая иений зээл авахаар ярьж байгаа юм. 28 тэрбум 807 сая иен нь өчигдөрийн валютын ханшаар 272 сая ам.доллар болж байгаа аж. Зээл нь жилийн 1.2 хувийн хүүтэй бөгөөд 40 жилийн хугацаатай.

Тодруулбал 2018 оноос зээлээ төлж эхлэн 2048 он гэхэд бүрэн төлж барагдуулах юм. Өндөр өртөгөөр босч буй олон улсын жишигт нийцэх эл онгоцны буудал нь долоон терминалтай, жилдээ 1.7 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай байх гэнэ. Азидаа томоохонд тооцогдох эл онгоцны буудлын талаар Эдийн засгийн байнгын хорооны гишүүд дэмжсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн ч санаа зовоох асуудал байгааг онцолсон. Тухайлбал зээл авчихаад дараа нь хэрхэн, яаж төлөх вэ гэдэг талаар хийсэн тооцоо, судалгаа байгаа эсэхийг Сангийн яамны мэргэжилтнүүдээс тодруулсан.

28 тэрбум 807 сая иен нь тийм ч бага мөнгө биш учраас эргэн төлөгдөх хугацаандаа багтах уу гэдэг асуудалд гишүүд нэлээд ач холбогдол өгнө лээ. Мөн нисэх онгоцны шинэ буудлын ашиглалтанд орох хугацаа нь дэндүү урт байна хэмээн шүүмжлэх гишүүн ч байсан. Харин уг асуудалд хариулт өгсөн Сангийн яамны мэргэжилтнүүд “2010 оноос барилга байгууламжаа барьж эхлээд 2014 он гэхэд ашиглалтанд оруулна” гэсэн тооцоог үндэслэлтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн зээлийг 2018 оноос 2048 оны хооронд төлж дуусгахаар гэрээнд тусгасан. Төсөвт төвлөрүүлсэн хөрөнгөнөөс зээлийг төлөх боломжтой гэж тооцоолсон тухайгаа гишүүдэд тайлбарлалаа.Сүүлийн үед улстөрийн хүрээнд шоу болтолоо хүрээгээ тэлээд байгаа утааны асуудал ч энэ үеэр дахин сөхөгдөв.

М.Зоригт гишүүн “Онгоцны шинэ буудал ашиглалтанд орсноор хичнээн иргэн Улаанбаатараас нүүж Хөшигтийн хөндий орчимд суурьших вэ. Энэ асуудалд анхааралтай хандаж, хот төлөвлөлтийг зохион байгуулалттай хийхгүй бол гэр хороолол бий болж Улаанбаатар шиг утаатай болчих вий дээ. Мөн Буянт-Ухаа дахь нисэх онгоцны буудлыг ямар зориулалтаар ашиглах вэ. Энэ талаар тодорхой төлөвлөгөө байна уу” хэмээн асуусан нь гишүүдийн дэмжлэгийг авч, анхаарал татсан асуудал болсон.

Нийслэлийн мастер төлөвлөгөөнд Улаанбаатар хотыг баруун урагш хөгжүүлэхээр төлөвлөн тусгасан байдаг гэнэ. Тиймээс шинэ нисэх буудлыг тойруулан хотжилт, суурьшилт бий болгох асуудлыг ярьж байгаа төдийгүй энэ асуудлыг хөндөхдөө нислэгийн аюулгүй байдалтай уялдуулан хэлэлцэх хэрэгтэйг онцолсон. Хуучин нисэх буудал буюу Буянт-Ухаа дахь буудлын тухайд онцгой байдлын буудлын зориулалтаар ашиглана гэдгийг албаны хүмүүс дуулгасан.

Эдийн засгийн байнгын хорооны хурлаар дээрх асуудлыг хэлэлцээд олонхийн дэмжлэг авсан учраас цаашид үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
kiooloas âèäåî çàêëàäêè ñîëè 10 самых необходР¸Ð¼Ñ‹Ñ… девайсоР² для курения марихуаР½Ñ‹ ЗакладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в ЗаозёрсРºÐµ Купить Гашиш в ЛыткариР½Ð¾ Купить закладкР¸ россыпь в Абазе Болит нога после укола Купить бошки в КомсомоР»ÑŒÑÐº ЗакладкР¸ гашиш в Губкине ФиолетоР²Ñ‹Ðµ бошки ñîëü êðûì çàêëàäêè Otr плагин для psi скачать Куплю экстази в томске Купить героин в Каменск-
IP:95.85.80.170  2018-01-13 17:48:34
dertonian Купить МарихуаР½Ñƒ [White Widow] СолнечнР¾Ð³Ð¾Ñ€ÑÐº Ð¡Ð°ÑÐ½Ð¾Ð³Ð¾Ñ €ÑÐº ВсеволоР¶ÑÐº купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ героина [хмурый] НовомосРºÐ¾Ð²ÑÐº ЗакладкР¸ героин в Чите Каспи купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ ALPHA-PVP [Кристал
IP:95.85.68.145  2018-10-24 22:08:58
Moeinlap , https://wformetpemu.bandcamp.c om/album/badoo-encounters-far- away badoo_encounters_far_away, https://mitucade.bandcamp.com/ album/date-sites-100-free date_sites_100_free, https://biisunslitel.bandcamp. com/album/female-superiority-f orums female_superiority_forums,
IP:91.243.91.97  2018-12-17 07:45:45
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.