Хүмүүс: Ч Ундрал | |
Тун удахгүй нээлтээ хийх “Татар ажиллагаа”-г нөхөр нь найруулсан болохоор ногоон гэрлээр гол дүрд нь тоглочихлоо хэмээн жүжигчин Ундралыг гоочилж байгаа үзэгчид олон. Харин Ундрал энэ удаад би үнэхээр гол дүрд тоглоогүй шүү, миний дүр бол хоёрдугаар дүр хэмээсэн байна. Анхны уран бүтээлдээ Баатар найруулагч эхнэрээ тоглуулснаас болж бөөн шүүмжлэлд өртөж байсан. Ундрал Баатрын гол дүр ч гэлээ бид хүсэхгүй байна хэмээх үзэгчдийнхээ таалалд нийцүүлэн найруулагч эрхэм эхнэртээ дахин залуу охины дүр өгөхөгүй нь бололтой. Дашрамд сонирхуулахад жүжигчин Ундрал “Татар ажиллагаа”-нд бүтээж буй дүрээ топ модель Одгэрэлийн бүтээж буй дүртэй үүрэг нэг, гарах хэмжээ ч адилхан, тун жижигхэн дүр шүү дээ хэмээн учирласан байна билээ.