Английн шигшээгийн "хараал" буюу Бекхэмийн нууц амраг ил боллоо

2010/10/08
Share |
Хүмүүс: Beckam David | 
Английн шигшээгийн

Beckham-ийн гэр бүлийн талаар хүн бүр ийм л төсөөлөлтэй байдаг. Халуухан хөлбөмбөгчин залууг жинхэнэ эр хүн хэмээн тодорхойлдог бол түүний гэргий Викториаг тийм үнэнч залуутай учирсан, азтай эмэгтэй хэмээдэг. Хөвгүүдийн хувьд бол мэдээж гайхамшигтай гэхээс өөр тодорхойлолт хаана байхав. Нэг үгээр Британы бахархал буюу Бекхэмийн  гэр бүл бол манай гарагийн хамгийн жаргалтай гэр бүл.
Харамсалтай нь үнэнч өрхийн тэргүүн сүүлийн үед тун хүндхэн асуудалд ороод байгаа гэнэ шүү. Түүнтэй хэд хэдэн удаа уулзаж, учирч байсан Ирма Ници хэмээх биеэ үнэлэгч бүсгүй саяхан “In touch” сэтгүүлд ярилцлага өгсөн байна. Ирматай өнгөрүүлсэн шөнө бүрийнхээ төлөө Бекхэм 10 мянган доллар төлдөг байсан аж.
Английн шигшээгийн бараг бүх лидерүүдийг дайраад байгаа энэ хараал мэт араар тавилтаас болж тамирчин залуус үнэтэй зүйлээ алдсаар л байна.
Ямартай ч Бекхэм Ирмагийн ярилцлагыг үгүйсгэн, биеэ үнэлэгч бүсгүйг “In touch” сэтгүүлтэй нь хамт шүүхэд өгсөн байна. Тэрээр нэр төрөө сэргээлгэхээр 25 сая доллар нэхэмжилсэн ч Ирма ярилцлагаа баталж чадна хэмээгээд түүний эсрэг 30 сая доллар нэхэмжлэн шүүхэд хандсан байна. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.