Хүмүүс: М Мөнхжаргал | |
Фото модель Мөнхжаргалгүй клип, кино, реклам байдаггүй байсан цаг тун саяхан. Гэтэл сүүлийн үед усанд хаясан чулуу мэт алга болсон түүний сургийг “Өөр мэдээ” сонин гаргасан байна. “9009” МУСК-нд тоглосноосоо хойш Боловсрол суваг телевизэд хөтлөгч хийхээ больсон Мөөжиг ээж болсон байж. Охиноо ой хүртэл гэртээ суусан фото модель маань одоо загварын ертөнцөөс нэрээ татаж, мэргэжлийнхээ дагуу ажиллана гэсэн шүү. Тэрээр ХУИС-ийг олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Харин нөхрийнх нь тухайд гэвэл Мөнхжаргалаас цөөн хэд ах хуульч залуу байдаг аж.