Хүмүүс: Ч Ундрал | |
“Татар ажиллагаа” уран сайхны кинонд өвчтэй охины ээж Хандмаагийн дүрийг бүтээсэн жүжигчин Ундрал өнгөрөгч 10-ны өдөр буюу шинэ уран бүтээлийнхээ нээлтийн үеэр СТА цол тэмдэгээр шагнуулсан билээ. Хамгийн сонирхолтой нь иймэрхүү шагнал, урамшууллын араас дагадаг хар хор, хэл ам жүжигчин бүсгүйг дайрсангүй. Харин ч эсрэгээрээ дөнгөж одоо гэж үү. Би гавъяат л гэж бодсон шдээ гэх хүмүүс хүртэл байна билээ. Драмын театрт ч, телевизийн салбарт ч, рок попын ертөнцөд ч их бага хэмжээгээр хийж бүтээсэн зүйлтэй Баатар найруулагчийн эхнэр зүй ёсны цол тэмдэгээр энгэрээ цоолуулсанд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе.