Хүмүүс: Бямбадорж | |
Их аваргын зодог тайлах ёслолтой зэрэгцэн озаки Харумафүжи сүйт бүсгүйгээ олон нийтэд албан ёсоор танилцуулсан. Японд сэтгүүлч мэргэжлээр суралцаж буй Баттуул гэх бүсгүйг Монголчууд “Санаандгүй учрал” дууны клипээр хэдийн таньдаг байсан. Тэгвэл Ама найз бүсгүйгээ энэ 12 сард эх орныхоо фэнүүдтэй уулзуулахаар ирэх юм байна. Шинэхэн хосуудын хувьд хамгийн сонирхолтой нь 5-8 хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй аж. Тиймээс олон хүүхэдтэй болохын тулд Харумафүжи Бямбадорж ирэх хавар хуримаа хийнэ хэмээн ихэд яаравчилж байгаа гэсэн шүү.