Тэрбум тоннын нөөцтэй нүүрсний ордыг хувийн компанид шилжүүлжээ

2010/10/10
Share |
Хүмүүс:
Тэрбум тоннын нөөцтэй нүүрсний ордыг хувийн компанид шилжүүлжээ

Улсын зардлаар хайгуул хийж нөөц нь тогтоогдсон ордыг төрийн өмч хэмээн үздэг. Тиймдээ ч Тавантолгойн ордыг төр
оролцон ашиглахаар болсон. Гэтэл Засгийн газрын оролцоотой нэгэн компани гэрээгээ зөрчин ихээхэн хэмжээний нүүрсний нөөц бүхий орд багтсан лицензийг хувийн компанид шилжүүлсэн байх юм. Манай Засгийн газар ураны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Гурван сайхан" ХХК-ийг ОХУ, АНУ-тай хамтран байгуулжээ. Хамтарсан компани нь ураны хайгуул хийх, илрүүлэх, ашиглах үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй.

Гурван улсын хамтарсан компанийн гэрээгээр хэрвээ хайгуул хийж буй талбайд уран илрэхгүй бол уг лиценз бүхий талбайг төрд буцаан тушаах талаар тусгажээ. Гэрээ байгуулсан бол түүнд заасны дагуу л ажил үүргээ гүйцэтгэх ёстой. Энэ гэрээ, заалтынхаа дагуу хэд хэдэн талбайг компаниас улсад буцаан өгсөн байна. Харин нэг ашигтай орд бүхий лицензийг төрд бус хувийн компанид нууцаар шилжүүлсэн байх юм. Уг нь гэрээ ёсоор уран илрээгүй бол тухайн тусгай зөвшөөрлийг улсад буцаан өгөх ёстой байдаг. Гэтэл тэд уран илрээгүй талбайн лицензийг улсад бус хувийн компанид сэмхэн шилжүүлчихжээ.

Гурван улсын хамтарсан "Гурван сайхан" ХХК нь Дундговь аймагт 1021X дугаартай лиценз эзэмшдэг байж. Энэ талбайд уран илрээгүй ч нүүрс, төмрийн ихээхэн нөөцтэй нь тогтоогдсон юм байна. Өмнө нь улсын зардлаар хайгуул хийж нүүрсний нөөцийг нэг тэрбум гаруй тонн гэж тогтоосон "Өвдөг худаг"-ийн нүүрсний орд тэдний эзэмшиж байсан уг талбайд байжээ. Гэрээ ёсоор бол ихээхэн хэмжээний нүүрсний нөөцтэй уг талбайгаа улсад буцаан өгөх ёстой. Гэтэл тэд гэрээний үүргээ зөрчин 1021X дугаартай лицензээ “Талын шигтгээ" ХХК-д шилжүүлсэн байна. Дээр нэр дурдагдсан "Өвдөг худаг"-ийн ордыг стратегийн ач холбогдол бүхий орд газрын жагсаалтад оруулахаар яригдаж байсан хэмээн уул уурхай болон салбарын яамны хүрээнд мэддэг аж. Тэгэхээр энэ орд чухал болох нь илэрхий. Нөөц ашгаарааТавантолгойн ордтой зүйрлэхгүй ч нэг тэрбум тонн гэдэг багагүй нөөцтэй гэсэн үг. Тийм учраас уг ордод санаархсан хүн олон байсан биз.

Энэ хамтарсан компанийн захирал нь Д.Самбалайбат. Яагаав нөгөө олон лиценз эзэмшдэг цөөн хэдэн хүний дунд нэр нь явдаг. Нэг хэсэг Монголын хамаг лиценз нэр бүхий тоотой хэдэн хүний гарт байсан шүү дээ. Тэдний нэг нь тус компанийн захирал гэж байгаа. Тэгээд бодохоор өмнө нь хийж байсан шигээ зарим нэг лицензийг бусдад шилжүүлсэн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ одоо тэрбээр хувийн компани бус Засгийн газрын оролцоотой хамтарсан компани толгойлж байгаа. Гэрээгээ зөрчин том толгойлж багагүй хэмжээний нүүрсний нөөцтэй орд газрыг яагаад бусдад шилжүүлэх болов гэдэг нь сонин. Санамсаргүй мэтээр санаатай үйлдэл хийв үү. Эсвэл хувийн ашиг сонирхлоор үйлдэв үү. Үгүй бол дээрээс ирсэн чиг зааврын дагуу бусдын гар хөл болов уу. Хэрвээ хувийн компанид шилжүүлэх болбол ядаж Засгийн газраас зөвшөөрөл авах ёстой санагдана.

Нүүрсний орд багтсан талбай бүхий лицензийг хувийн компанид шилжүүлэх зөвшөөрлийг Засгийн газраас олгов уу. Эсвэл Засгийн газартаа мэдэгдэлгүй шийдчихэв үү гэсэн асуултад салбарын сайд Д.Зоригт хариулах биз ээ.

Хэрвээ Засгийн газарт мэдэгдэлгүй шийдчихсэн бол түүнээс давсан шийдвэрийг хэн гаргав гэдэг нь сонирхолтой. Ямар ч байсан томоохон нүүрсний нөөцтэй ордын лицензийг хувийн компани аваад буй нь үнэн. Харин ямар замаар, хэний зөвшөөрлөөр гэдэг нь тодорхойгүй байна.

Энд нэг зүйлийг онцлоход, хэрвээ Засгийн газраас зөвшөөрөл аваагүй бол төрийн өмчийг хулгай хийсэн гэсэн үг. Төрийн өмчийг хулгай хийсэн эсэх нь удахгүй тодорхой болно гэдэгт найдаж байна.

“Нийгмийн толь” М.БАТ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Hidden License Plate ”Just saying thanks will not just be sufficient, for the tremendous lucidity in your writing. I will right away grab your rss feed to stay abreast of any updates.”
IP:68.71.54.106  2015-11-15 05:48:04
Hidden License Plate ””Hi. I go through a few of one�s other posts and wished to understand in the event you would be interested in exchanging blogroll links?”
IP:68.71.54.106  2015-11-15 05:48:46
CharlesTar wh0cd367426 sildalis bentyl prednisolone sildalis buy retin a allopurinol albendazole generic avana
IP:46.161.9.51  2017-06-13 17:45:14
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.