Мөнгөн устай холбоотой хэргүүд зохиомол гэдгийг Тагнуулынхан олж мэджээ

2008/04/24
Share |
Хүмүүс:
Мөнгөн устай холбоотой хэргүүд зохиомол гэдгийг Тагнуулынхан олж мэджээ

Одоогоос бараг 10-аад жилийн өмнө томчууд хилээр хууль бусаар улаан мөнгөн ус оруулж ирлээ гэсэн асуудал сөхөгдөж бөөн дуулиан шуугиан тарьж байсныг хүмүүс өнөө хэр нь мартаагүй байх учиртай.

Гэхдээ тэрхүү мөнгөн ус гээч нь ямархуу ид шидтэй зүйл вэ, яагаад энэ асуудлыг тагнуул цагдаагийнхан шалгаад байна вэ гэдгийг олон түмэн төдийлөн ойлгоогүй. Ойлгоогүй учраас 90-ээд оны дундуураас үй түмээрээ бий болсон алтны нинжа нар өдөр тутам нөгөө “шингэн хорыг” хоол цай шигээ хэрэглэсээр байгаа. Алтыг шорооноос нь салгахын тулд мөнгөн усаар ялган авдаг арга нинжа нарын дунд дэлгэрснээр энэхүү хорны үнэ цэнэ ч тэнгэрт хадсан.

Хамгийн харамсалтай нь мөнгөн ус гэдэг хүний эрүүл мэнд, үр удамд арьс, мах, цус, агаараар дамжин шингэж төрөлхийн бие эрхтэн согогтой, оюун ухааны дутмагшилтай хүүхэд төрөх эх үндсийг тавьдаг байна. Тиймээс ч дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ асуудалд маш их анхаарал хандуулж таслан зогсоох арга хэмжээг орон нутгийн эрүүл мэнд, хууль хяналтын байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа ч хүч хүрэхгүй байгаа билээ.

Учир нь уг мөнгөн усны хор одоохондоо өөрийнх нь биед илрээгүй, хөлтэй гартай, нүдтэй амтайгаа яваад байгаа болохоор нууцаар хэрэглэсээр, хордуулсаар яваад байгаа гэдгийгээ ойлгох ухаан одоохондоо байхгүй. Гэтэл сүүлийн үед мөнгөн ус, цианит натри, бусад төрлийн зөвшөөрөгдөөгүй химийн хорт бодис энд тэндээс олдлоо хэмээн орой бүр шахам мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлснээр Улаанбаатарчууд тайван унж амарч чадахаа байсан.

Тэр болгон зөвшөөрөгдөөд байдаггүй химийн хорт бодис Улаанбаатар хотод хаа сайгүй олдох болсон нь нэгэн бодлын бидэнд эрүүл амьдрах орчин нөхцөлгүй мэт боловч энэхүү үйл ажиллагааг зориудаар хийж байж болзошгүй тухай мэдээлэл Тагнуул цагдаагийнханд очсоноор холбогдох байгууллагынхан хэргийн мөрөөр ороод байгааг эх сурвалжууд баталж байгаа.

Өөрөөр хэлбэл төрийн байгууллагынхны увайгүй болчимгүй зангаас болж нэр бүхий газруудад мөнгөн ус асгаж дундаас нь мөнгө авч байгаа хүмүүс байгаа аж. Үнэхээр ч сонгууль хаяанд ирчихсэн энэ үед хэн нэгний эрх ашгийн төлөө иймэрхүү шоу зохион байгуулж байж ч болзошгүй хэмээн үзэх хүмүүс ч гарсаар байна.

Эх сурвалж: Үнэн үү, Зиндаа сониноос

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser bmw rc biz Москва БирюлёвР¾ ВосточнР¾Ðµ купить VHQ GanBang Cocaine 98% Peru ЗакладкР¸ россыпь в Кузнецк-1 2 Москва ТропарёР²Ð¾-НикулÐ
IP:79.110.28.33  2018-09-09 21:45:10
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.