Хүмүүс: Ч Ундрал | |
СТА, жүжигчин Ундрал 10-08-ны өдөр драмын театрын халуун ам бүлд багтлаа. Тэрээр энэ удаад жүжигчиний статусаар биш маркетингийн албаны дарга хэмээх удирдах албанд томилогдсон байна. УДЭТ-ын маркетинг, менежментийг хариуцах болсон жүжигчин бүсгүй маань хэзээний хөдөлмөрч зантай нэгэн. Тиймээс албаа аваад л ажилдаа ханцуй шамлан орсон сурагтай. Дашрамд дуулгахад драмын театр энэ жил “Атга нөж”-өөр нээлтээ хийж, үндэсний түүхэн жүжгүүдээр үргэлжлүүлэн үзэгчдэдээ бэлэг барих аж.