Хүмүүс: Бямбадорж | |
Дуучин Нарагийн даруухан эгчтэй болздог тухай дуулдаж эхлүүт л сэтгүүлч бүсгүйтэй сүй тавьж, фэнүүдийнхээ толгойг эргүүлж орхисон харумафүжи Бямбадоржийн хувийн амьдралын талаар бас нэгэн нууц задрав. Хүүхдүүдийнхээ тоогоор Хакухог хол хаяна хэмээн амлаад байгаа хүчирхэг озаки маань их аварга Дагвадоржийн охин дүү Ичког эргүүлж явсан удаатай гэнэ шүү. Гэрийнхэн дундаа "гэзэгтэй Сумъяабазар" гэх хочтой Долгорсүрэн зааны цэцэг шиг ганц охин залуу сумочид нүүр өгөөгүй юу, хоёр биендээ таарч тохироогүй юу ямартай ч залуусын зам нийлээгүй юм билээ. Дашрамд дуулгахад Харумафүжи сүйт бүгсүйгээ танилцуулахаар тун удахгүй эх орондоо ирнэ.