Хүмүүс: Г Отгонцэцэг | |
“Жүжигчин хүн зуурсан гурил шиг байх ёстой” гэх чанга зарчимд хамгийн нийцтэй хөдөлмөрлөж чаддаг хүн бол УДЭТ-ийн жүжигчин Отгонцэцэг. Тэр ч утгаараа гүнжид ч, шуламд ч, залуухан царайлаг охинд ч, галзуу хойд эхийн дүрд ч мундаг хувирдаг залуу жүжигчинээс үзэгчид маань хэдийн маш их зүйлийг хүлээдэг болсон. Ямартай л эсрэг, эерэг аль ч дүрийг амилуулж чаддаг Отгоогийн авъяас найруулагч Наранбаатарыг дуу алдуулдаг юм билээ. Нэгэнтээ Пүүжээг болоогүй байна хэмээн үнэлж байсан найруулагч залуу маань Отгоод онц дүн тавьсан нь түүний хэр чадвартайг илтгэх биз ээ.