`Авлигын толь`-д авлигачид тодорлоо

2008/04/24
Share |
Хүмүүс:
`Авлигын толь`-д авлигачид тодорлоо

“Нэпко” компани “Авлигын толь” хэмээх нэгэн ном хэвлүүлжээ. Энэ номыг үзвэл Монголд авлига ердийн үзэгдэл болжээ гэж үзэж болох нь. Албан тушаалтан мөнгө цохивол “ордон”-д ордог, ажилгүй хүн мөнгө цохивол “ганц”-д ордог. Энэ хоёрын ялгаатай нь ордонд орсон нь гарахыг хүсдэггүй, “ганц”-д орсон нь хонохыг хүсдэггүй.

Нэг ногоон хулгайлсан охин олон жилийн ял авч олныг шуугиулж байсан нь саяхан. Харин зарим шүүгчид “хууль нь тийм учир яалтай билээ” гэж аргаа барж байсан. Тэгэхээр манай хуулиар гурван ногооныг нэг нэгээр нь “хуссан”-аас гучин сая ногооныг нэг дор “хуссан” нь хөнгөн ялтай болж таарч байна.

Та “Авилгын толь”-ийг уншвал гадны асар их зээл тусламж авсан жижигхэн монгол яагаад улам бүр ядуураад байгааг төвөггүй ойлгох болно. “Зээлийн арав, хорь, гучин сая доллар хаана байна” гэсэн асуултад түшмэдүүд “бичиг баримт алга болчихсон, компьютерийн хард шатчихсан” хэмээн эхнэрийнх нь хөхөвч алга болсон мэт тоомжиргүй хариулж сууна.

Хамгийн хачирхалтай нь, урьд нь хэдэн арван саяар алга болсон зээлийн тухай ганхийгээгүй байгаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр маань ганц өдрийн дотор оросуудаас хоер зуу, хятадуудаас гурван зуун сая доллар зээлж байна. Түрүүчийн зээл маань өр болоод зогсохгүй, эргээд бидэнд амьдын там болсон авлига болж хувирчээ. Тэр их зээлийг луйвардагсад өнөөдөр ард түмний гар хөлийг хүлсэн бодлого явуулж, хулгайн мөнгөөр олж ирсэн бүхнээ бидэнд толгойд орсон тоогоо хэлж шахаж байна.

Мэдээж ард түмэн мөнгө үйлдвэрлэдэггүй тул төсвийн мөнгийг их энэрэнгүй үйлстний дүрээр тараана. Хүн бүр төсвийн албан хаагчид яаж жип, хаустай болоод байгааг гайхдаг. Тэгвэл бидний ядуу, ЗҮДҮҮ. унхиагүй арчаагүйг дуудан байж гаднаас орж ирээд ууршсан мэт алга болдог зээлийн хэмжээ монголд ганц нэг жип, хаус аваад зогсохгүй Лондон, Холливудад онгоц, шилтгээн аваад ч илүү гарахаар их мөнгө байдаг юм байна.

Монголын биш Хятадын эдийн засагт ч нэмэр болохоор энэ их мөнгө “Авлигын толь” зохиогчдын үзэж буйгаар зөвхөн эхлэл төдий баримтууд гэнэ. Өөрөөр хэлбэл энэ нь зөвхөн мөсөн уулын орой гэсэн үг. Дахиад ийм ном гаргах боломжтой баримтууд ч байгаа гэнэ. Гэхдээ мэдээж номонд орсон баримтуудыг баталгаатай гэж үзэх нь өрөөсгөл болно. Харин албан ёсны хариулт байхгүйд л хэргийн учир оршино. Харамсалтай нь эдгээр баримтанд ямар байр суурьтай байгаагаа Сангийн яам, Төрийн аудит, Улсын прокурор, Авлигатай тэмцэх газар мэдэгдээгүй байх юм.

Өнөөдөр УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх нэг орос машин дамжуулсан хэрэгт ял авч байна. Л.Гүндалай найман зуун мянган ногооны хэрэгт хоригдоход бэлэн болж байна. Харин энэ бүхнийг бичсэн сэтгүүлчид шүүхэд дуудагдсан мэдээ олон байна. Хэрэв бичсэн сэтгүүлчид буруутай бол идсэн эрүүнүүд ямар хариуцлага хүлээх вэ гэдэг асуулт тавигдана. Аугаа эх оронч америкад нэгэн сэтгүүлч Америкийн тагнуул Келли гэдгийн нэрийг олон нийтэд зарлаж орхиж, мэдээж эсрэг талынхан ч түүний мэдээллээр америкийн тагнуулийг илрүүлж.

Хачирхалтай түүнийг ганц мянган ногооноор торгоод явуулав. Тэр сэтгүүлчийн нэг бичлэгийн шагнал нь 2000 мянган ногоон. Бид бол түүнийг зоосны нүхээр зулгааж алах ёстой гэж сэтгэнэ. Харин америкууд нууцаа хадгалж чадаагүй түшмэдүүдээ зайлуулав. Яагаад түүнийг шийтгээгүй талаар нэгэн сэтгүүлч шүүгчээс асуухад “хэрэв энэ сэтгүүлч нэр олж чадсанаа зарлаагүй бол манай хэдэн ч тагнуулын нэрийг түшмэдүүд алдсаныг бид мэдэх боломжгүй болно” гэж хариулжээ. Өндөр хөгжилтэй орнуудад төрийн албан тушаалтнууд элдэв асуудалтай холбогдсон тохиолдолд албан тушаалаа орхих нь элбэг байдаг. Тэд “Би уг нь аваагүй л дээ.

Гэхдээ огцорсон дээр, учир нь төрийн нэр сэвтэнэ. Иргэд төрд итгэхээ болино” гэдэг гэнэ. Түүний тухай манай сэтгүүлч жаахан охидоос гадны сэтгүүлчид бас бичдэг юм байна. Харин манай сэтгүүлчид шүүх, цагдаагаар гүйсэн олон мэдээ байдаг боловч гадны нэг ч сэтгүүлчтэй шүүхэдсэн баримт алга. Зав зай багатай ерөнхийлөгч маань айлчлалаасаа ирсэн хойноо энэ номыг олж үзнэ гэдэгт найдаж байна. Зөвлөхүүдээрээ дамжуулан асуудал тус бүр дээр тайлбар өгөөд сэтгүүлч охидыг “шүүхээр айлгахгүй, би та нарт гомдохоо больсон” гэдгээ батлах байх. Түүгээр ч зогсохгүй шүүх, прокурор, АТГ, Сангийн яаманд онц байдал тогтоож энэ номноос алга болсон олон зуун сая ногооныг олж ирж орон сууц бариулж эхлэх байх. Хамгийн гол нь “гаалийн” Баатар шиг ганцааранг бус, авсан өгсөн бүхнийг шийтгэхгүй бол Ерөнхий шүүгчийг хусах болов уу.

Эх сурвалж: Дээдсийн хүрээлэн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Bradley vkQ6Bt http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.10  2015-08-09 23:31:54
Bradley fV2tGN http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.15  2015-08-11 18:23:42
How to do criminal background check , Search phone number address, [url=”http://checkmatepeople s.com/search-phone-number-addr ess/”]Search phone number address[/url], http://checkmatepeoples.com/se arch-phone-number-address/ Search phone number address,893385, Robert Dean-jr Located?, [url=”http://checkmatepeople s.com/robert-dean-jr-located/
IP:46.118.115.181  2015-10-21 16:54:55
jonn2 map [url= http://gwqylfnju.hosthabit.com ]map[/url] http://gwqylfnju.hosthabit.com map.php
IP:46.118.156.202  2016-05-08 14:34:39
JimmiXzS OFTDep http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.34  2016-10-14 06:52:21
rhccuaotai Od2zemiqeltvkzqxlr, [url=http://khoxacftdqwd.com/] khoxacftdqwd[/url], [link=http://afsqxkthyelh.com/ ]afsqxkthyelh[/link], http://wpmhxiloocuw.com/
IP:46.161.9.32  2017-03-28 22:24:42
CharlesTar wh0cd347298 erythromycin lowest cost generic advair buy propecia
IP:46.161.9.51  2017-05-30 08:53:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.