Хүмүүс: Баярхүү Гантогоо | |
Олон улсын чанартай олон ч тэмцээнүүдэд амжилттай оролцож, эх орноо хийгээд үндэсний хувцасаа дэлхийд сурталчилж явсан Монголын мисс Гантогоо зөвхөн Монголын мисс байхаа болиод нэлээд удаж байгаа. Үргэлж л ямар нэг зүйлд тэмүүлэн, тэр хэрээрээ амжилт дагуулж басхүү сайн, муугаар хэлүүлж явдаг мисс маань тун ч хөдөлмөрч бүсгүй. Саяхан л гэхэд феррари машин рекламдахаар "Мотор модель" агентлагтай гэрээ байгуулсан мисс бүсгүй маань олон улсын тэмцээнүүдэд шүүгчээр ажиллан, гадны охидод хүртэл зөвөлгөө өгдөг томоохон байр суурь бүхий нэгэн болсноо албан ёсоор илэрхийлээд авна билээ.