"Айвенхоу майнз"-ын халаасны хүн хэн бэ?

2010/10/31
Share |
Хүмүүс:

Оюутолгойн гэрээг үзэг­лэсэн гурван сайд үнэхээр улсаа худалдчихсан уу. Энэхүү асуултад хариулахад эрт байгаа ч нийгэмд ийн хардах үндэслэл бий болоод байгаа билээ. Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригтын амнаас гарч буй авиа бүр гэрээ муу болоогүй, ёс журмынхаа дагуу явагдаж байгаа гэдгийг илтгэдэг. Гэтэл хачир  дээрээ байдал эсрэг байгааг энэ удаад ангийн нөхөд нь хэлээд ч эрхэм сайд үг авсангүй. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Оюутолгойн гэрээг үзэглэх эсэхийг хэлэлцэж эхлэхэд Засгийн газрын тэргүүнд асуулга тавьжээ. Харамсалтай нь тодорхой бус шалтгаанаар хойшилсоор 10 сарыг элээсэн байна. Ингээд ашгүй нэг юм түүний асуулгад хариулах болтол Засгийн газрын тэргүүн шадар туслахаасаа илгээсэн байв. Шаварт унасан шарын эзэн ялаа үүрээд гар гэсэн шиг Д.Зоригт сайдыг С.Эрдэнэд хариулаад ирээ хэмээн явуулсан байв. Хэзээний өмгөөлж хамгаалаад сурчихсан сайд “Айвенхоу майнз” компанид хир халдаасангүй.

Оюутолгойн гэрээ зөрчигдөж байгааг илтгэх хэд хэдэн асуудал байгааг ангийн нөхөд нь дэлгэлээ. Нэгд, боловсон хүчний харьцаа хэдийн алдагдсан гэнэ. Сайдын хэлж буйгаар “Төсөл дээр 3357 хүн, компанид 550 гаруй хүн, нийтдээ 4000 гаруй монгол хүн ажиллаж байгаа” гэдэг. Өөрөөр хэлбэл, гэрээнд тусгагдсан 60:40 харьцаа зөрчигдөөгүй. Гэтэл тус байгууллагаас 368 хүн л нийгмийн даатгал төлдөг аж.

Бусад нь тэдний хамтарч ажилладаг байгууллагын ажилчдын тоо гэнэ. Нэг үгээр туслан гүйцэтгэгчдийг “Айвенхоу майнз”-ын ам бүлд багтаав. Д.Зоригт сайд “Тэндээс л хоол идэж байгаа хүнийг тэдний ажилчид биш гэх үү” хэмээн ундуйцав. Мөн монголчуудаар зөвхөн хар бор ажил хийлгэж бага цалин өгдөг. Өөрийн орондоо боолчлогдож байгааг юу гэж ойлгох вэ гэсэн асуултад Д.Зоригт сайд ажлаа шахаж байгаа учраас янз бүрийн л ажил хийж байгаа гэж хариулав. Гадныхныг тахиж шүтдэг өвчнөөр Д.Зоригт сайд хүнд өвчлөө юу гэж хардах хүн ч танхимд байсан юм.

Нөгөө талаас “Айвенхоу майнз” эртнээс Оюутолгойн төслийг авахаар зэхэж эхэлсэн нь илт байдаг гэнэ. Үүний илрэл нь Монголд цөөн гагнуурчин байгаа тул гаднаас хүн авахаас өөр аргагүй байгааг илтгэсэн албан тоот ирүүлж шахалт үзүүлж эхэлсэн явдал. Гэтэл томоохон ордоо ашиглалтад оруулахаар таван жилийн өмнөөс ярьсаар энэ парламент л хөдөлгөж чадлаа гэх атлаа мэргэжилтэн бэлтгээгүй тухайгаа ярьдаггүй. Бусдын эртнээс тавьсан өгөөшийг үмхчихээд хөл нь газар хүрэхгүй хөөрцөглөж суугаа Монголын Засгийн газрыг гадныхан хараад нүүрээ хийх газаргүй болсон биз.

Хоёрт, УИХ-ын 40, 57 дугаар тогтоол “Айвенхоу майнз” компанийн хөл дор гишгэгдэж явааг дурьдлаа. Уг тогтоолоор хөрөнгө оруулагч тал хөрөнгө оруулалтаа нөхсөний дараагаар Монголын тал 51 хувийг эзэм­шихээр тусгажээ. Гэтэл гэрээг хийхдээ “Айвенхоу майнз” 30 жилийн дараа хөрөнгө оруу­лалтаа нөхөж дуусахаар тусгагдсан байх нь тэр. Бүр цаашлаад хоёр тал харилцан 20, 20 жилээр сунгах боломжтой. Өнөөдөр зэсийн үнэ өндөр байгаа. Иймээс хөрөнгө оруулалтаа хоёр жилийн дотор л нөхөх бололцоотой гэнэ. Гэтэл манайх 51 хувиа авах гэж 30 жил хүлээх зуур гадныхан гурван жилийн дотор л хамаг нөөцийг нь шавхчих биз. “Бороо гоулд” компанитай Монгол Улс хэдэн жилийн гэрээ хийсэн билээ. Гэтэл өдгөө 30 тонн алтыг хэдэн жилийн дотор ухаад, гадагш нь гаргалаа. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Д.Зоригт сайдад энэ талаар ойлгуулах гэж хичээсэн боловч тэрбээр “Миний зөв” гэх байр суурин дээрээ бат зогсов.

Түүнчлэн монголчуудад халгаатай, “Айвенхоу майнз”-д ээлтэй хуулийн төслүүд өргөн баригдах болсныг ч гишүүд хэлсэн юм. Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг тэглэх, Нөөцийн татварын тухай хууль энэ бүхэн дээрх компанийн захиалга. Засгийн газар тус компанийн хууль батлуулах ажлыг хариуцдаг, гүйцэтгэгч компани нь болсон бололтой. Ингэхдээ Эрдэнэт үйлдвэрийг ямагт нүд үзүүрлэдэгийг ч түшээд хөндсөн.

Нэг үгээр “Айвенхоу майнз” компанийн халаасны хүмүүс Засгийн газарт шургалчихаж хэмээн Б.Бат-Эрдэнэ гишүүн хэлэв. Тэрбээр “Асуудал тавихаар еэвэн эргүүлж тойруулж харуулаад хүнийг хуурах. Засгийн газар авлигад идэгдчихээд байгаагаа хүлээх хэрэгтэй” гэв. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Засгийн газар Оюутолгойгоор бизнес хийж дуусаагүй юу гэдгийг ч асуув. Эцэст нь Д.Зоригт сайдыг “Чи Монгол хүнийхээ хувьд хэдэн тодорхой хариулт өгөөч” ч гэж учирлан гуйж үзэв. Харамсалтай нь сайд Монголынхоо өмнөөс ярьж байна гээд өнөө л “Айвенхоу майнз”-ынхаа сайн сайхныг ярьсаар.

Урьдчилгаа гэгдэж байсан мөнгө хачир дээрээ өр болж ирснээсээ эхлээд монголчуудыг хууран мэхэлсэн гэгдээд буй “Айвехоу майнз” гадаадын хөрөнгийн бирж дээр Оюутолгой төслөөр хөрөнгө босгож байгаа ч мөн л Монголд энэ нь хамааралгүй. Гэтэл эрх баригчид хаацайлаад, нөхөдтэйгөө хүртэл хэрүүл маргаан үүсгэж байгааг юу гэж ойлгох вэ.

Л.НИНЖСЭМЖИД “Нийгмийн толь”

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekolka Купить закладкР¸ метадон в НиколаеР²ÑÐºÐµ ЗакладкР¸ россыпь в ГусинооР·Ñ‘Ñ€ÑÐºÐµ Купить закладкР¸ спайс в Липке ЗакладкР¸ гашиш в Ельне Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ тюмень купить Купить Кокаин в Ð—ÐµÐ»ÐµÐ½Ð¾Ð³Ñ €Ð°Ð´ÑÐº Купить Марки в Лакинск Купить закладкР¸ экстази в ПолевскР¾Ð¹ ЗакладкР¸ марки в ÐÐ¾Ð²Ð¾ÑˆÐ°Ñ…Ñ ‚инске ЧерепанР¾Ð²Ð¾ купить Белый Купить закладкР¸ героин в ГремячиР½ÑÐºÐµ Соль в Аргуне ЗакладкР¸ LSD в Усти-лаб
IP:93.179.90.48  2018-05-09 09:34:38
dxrzxpb 1G83DQeralahujcpqq, [url=http://wlplcrhcpxev.com/] wlplcrhcpxev[/url], [link=http://wgaauorlznqv.com/ ]wgaauorlznqv[/link], http://ubjbxriuxxxi.com/
IP:5.188.84.43  2019-11-09 11:40:49
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.