Оюутолгойд Монголчууд гадныхны боол болж байна

2010/11/01
Share |
Хүмүүс:
Оюутолгойд Монголчууд гадныхны боол болж байна

Оюутолгойд монгол ажилчдын эрх ашиг хохирч байгаа юм биш үү?

ОЮУТОЛГОЙН ХӨШИГНИЙ АРД

Гадныхан гэдэг гадныхан. Монголчуудыг буцааж явуулах нь даанч олон доо. Маш олноор нь буцаадаг. Тэр гадаадын настай хүмүүс нэг нэг монгол хүүхэнтэй байх нь элбэг. Зарим нь бүр 2-3 жил нэг гэрт амьдарчихсан, бүгд мэддэг болчихсон байх жишээтэй.

- Тэд гэр бүл болчихсон байх уу? Хүний эрх шүү дээ.
- Үгүй ээ. Тэдний олонх нь ардаа гэр бүлтэй, тэгэхээр зөвхөн өврийг нь дулаацуулж өгдөг хүмүүс болно. Зүгээр хаялга энэ тэр нь ямар байдгийг нь би мэдэхгүй. Би нэр зааж хэлмээргүй байна. Гэхдээ удирдлагын хүмүүс бүгдээрээ нэг нэг монгол хүүхэнтэй. Тэр хүүхнүүд бол бүгдээрээ баталгаатай ажилтай. Яагаад гэвэл тэднийг хөөх хүн олдохгүй.

Улс орны маань хувьд хөгжил дэвшлийн нэгэн тун чухаг тулгуур бол уул уурхай, ялангуяа өнгөрсөн онд ашиглалтын гэрээ нь батлагдсан Оюутолгойн орд газар билээ. 2013 онд Оюутолгойд өдөрт 100 тонн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэрийг ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа.  Энэ үйлдвэр ашиглалтанд орж, олзворлолт эхэлснээр манай ДНБ 30 хувиар өсөх учиртай. Мөн Оюутолгойд одоогоор 10 000 мэргэжилтэй ажилтан шаардлагатайгаас зөвхөн төслийн барилгын шатанд 4000, олборлолтын үед 3000 хүнийг ажлын байраар хангахаа Оюутолгойгоос мэдэгдсэн. Эдгээр хүмүүсийн ажлын байр, татварт орж буй тэр их орлогоос гадна уул уурхайгаа түшиглэсэн хэвтээ тэнхлэгийн төмөр зам, уул уурхайн боловсруулах үйлдвэрүүд, тэр ч бүү хэл монголын гуравдахь том хот болсон Эрдэнэтээс дутахааргүй том хот говь нутагт маань сүндэрлэнэ, тэр бүхнийг дагаад шинэ технологи, хөгжил дэвшил ирнэ гэсэн хүлээлт, найдвар бид бүхний сэтгэл зүрхэнд бий. Учир нь Оюутолгой бол Эрдэнэтээс 8 дахин том орд газар шүү дээ.

Үнэн бодит байдал газар дээрээ ямар байгаа талаар сэтгүүлчид бид ямагт нүд чих тавьж байдаг. Тэгэх нь ч бидний олон түмнийхээ өмнө хүлээсэн мэргэжлийн маань үүрэг юм.
Гэтэл үнэн бодит байдал бидний дээрх хүлээлт, горьдлоготой хэр нийцэж байна вэ? Оюутолгойд монголын эрх ашиг гэж байна уу? Гэсэн асуултанд хүндлүүлж дайлуулаад буцдаг дарга нар биш, тусгай хөтөлбөрийн дагуу үзэж танилцаад, сайхан бэлэг аваад буцдаг сэтгүүлчид ч биш, тэнд, ажлын улаан фронт дээр байгаа, тэндээс ирсэн хүмүүс л жинхэнэ хариултыг өгч байх шиг байна.
Ингээд Оюутолгойд хоёр жил гаруй ажилласан Б.Ундрахын яриаг хүргэж байна. Тэрбээр үүнийг бичиж буй сэтгүүлч надтай 10 жилийн өмнө Солонгост  хамт ажиллаж явсан журмын минь нөхөр бөгөөд түүний ярианд олон баримт, бодит явдал дурдагдаж байгаа нь эрхгүй анхаарал татсан учраас сониноор дамжуулан нийгэмд хүргэх нь зөв гэж бодсон билээ. Б.Ундрах Солонгосоос ирээд 4 жил болсон, энэ хугацаанд 2 жил гаруй Оюутолгойн барилга угсралтын ажилд гар бие оролцсон байна. Харин тэрбээр одоо Оюутолгойгоос гараад буцаад Солонгос руугаа явахаар хөөцөлдөж байгаа гэсэн юм. Өнөөдөр монголын залуусын олонхи нь Оюутолгойд ажиллах юмсан гэсэн хүсэл тэмүүлэлтэй атал харин тэндээс харийн газар хөлсний ажил хийхийг илүүд үзэж буй нь сонирхолтой санагдаж бидний яриа ийн өрнөлөө.

-    Найз минь чи бидний нас шүд хэд билээ, эргээд Солонгост очиж хөлсөө гоожуулах хэрэг юу билээ. Сайн ч, муу ч Монгол эх орондоо, тэгээд цалин хангамж сайтай Оюутолгойгоос зугтана гэдэг амруу гаа орсон шар тосыг хэлээрээ түлхэж байгаа хэрэг биш үү?
-    Би анх Оюутолгойд ажилд орохдоо чиний л адил бодож байсан. Гэтэл миний бодож байгаа шиг дүр төрх намайг угтаагүй юм. Оюутолгой бол компани. Тэр бол монголын баялгыг ашиглаад өөртөө ашиг олж, монголд зөвхөн татвараа өгөөд гарах гадаадын компани. Ямар нэгэн монголын компанитай хамтраад, хөрөнгө оруулж буй биш. Тиймээс тэнд ажиллаж байгаа монгол ажилтнууд зөвхөн гадаадын дарга удирдлагуудынхаа өгсөн үүрэг даалгаврыг л ёсчлон биелүүлэх ёстой байдаг юм.

-    Түүнд муу юм юу байна. Харин ч гадны өндөр хөгжилтэй орны стандартаар хөдөлмөр хамгааллаас эхлээд олон зүйлс давуу байдаг биш гэж үү?
-    Тэр үнэн. Хөдөлмөр хамгаалал зэрэг нь Монголын компаниудтай харьцуулашгүй өндөр байдаг. Ажилчдыг 500 м газарт ч байсан автобусаар зөөдөг. Австралийн компани учраас хөдөлмөр хамгааллын стандарт нь Монголынхтой адилгүй. Хүний хуруу зүсэгдлээ гэхэд л тэнд оволздог.
Гэхдээ, дахиад хэлье. Оюутолгой бол монголчуудынх биш, тэнд монгол хүн зөвхөн хөлсний хүн болж байна. Уг нь бид чинь эх нутаг нээрээ байгаа бүрэн эрхт улсын иргэд шүү дээ.
Тавантолгойд бол эзэд нь монголчууд, тэнд монголд юм үлдэж байна. Тавантолгойн гүйцэтгэх захирал нь гадаад хүн байгаа, тэр бол монголчуудад хөлслөгдөж байгаа гадаадын хүн.
Харин Оюутолгойд бол тийм юм ердөө ч байхгүй, түр зуур байрлах кэмп л барьж байна. Ханбогдод монголын дөрөв дэх том шинэ хот баригдах тухай асуудал ер байхгүй, тэр ч бүү хэл монголчуудыг тэнд суурьшуулах тухай ямар ч сонирхол байхгүй байна уу даа гэж бодогддог. Учир нь тэнд хүүхэд оруулахгүй, зөвхөн ажилчиддаа л оруулна. Ажиллаж буй хүмүүсийн ар гэр очих боломжгүй. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийг тодорхой хугацаанд ажиллуулаад онгоцоор нааш нь авчирч долоо хоног амраагаад, цалинг нь эндээс өгөөд буцаагаад онгоцоор зөөдөг.
Манай хэвлэл мэдээллээр болохоор хятад ажилчдын хөх кэмпуудыг л харуулаад байдаг. Тэдгээр чинь түр зуурынх. 20, 30 жил ашиглах ч барилгууд шүү дээ.

-    Гэхдээ Оюутолгойд монголын их олон компани ажиллаж байгаа шүү дээ?
-    Нийтдээ 50 орчим гэрээт байгууллагууд байдаг. Энэ дотор Монголын тун цөөхөн компани байдаг. “Хасу” компани байна. Энэ бол цахилгаанаар хангадаг. Том том дизель генераторуудыг ажиллуулж хангадаг. Гэвч өндөр хүчдэлийн шугам ороод ирэхэд энэ хүмүүс ажилгүй болж эхэлнэ. Гэхдээ “Хасу” компани Оюу толгойд удаж байгаа, аль 2006 оноос хойш ажиллаж байгаа. Мөн “Гео мандал”, “Петровис” гэхэд л тэнд цөөхөн хэдхэн шатахуун түгээврийн газар ажиллуулдаг.
Одоо “Оюутолгой” ХХК болсон. ТУЗ-ийн дарга Дэвид Гарсиа гэж хүн байдаг ч төдийлөн үзэгдээд байдаггүй. Энд жинхэнэ эзэд нь хэн бэ гэдэг л их сонин. Үндсэн гол бүх ажлуудыг гадаадын компаниуд гүйцэтгэдэг. Уурхайн гүний ухалтыг америкийн “Рэд паф” компани гүйцэтгэнэ. Хүний нөөц, боловсон хүчин бэлтгэх ажлыг “Камэл” компани хийдэг. Бүх үйлчилгээг францын “CIS” компани хийдэг. Гэх зэргээр гадаадын компаниуд хийдэг. Менежмэнтийг америкийн “Флөюр” компани хариуцдаг. Энэ нь дэлхийн нэлээд нэртэй компани. Түүнээс гадна өөрийн боловсон хүчнийг экспортолдог. Хангалт, хоол хүнс Монголын компаниудтай харьцуулахад хангалт сайтай юм шиг харагдана. Монголын юм маш ховор байдагт л учир нь байгаа юм.

- Монгол компанийн бензин түгээврийн газар байдаг гэсэн?
- Ганцхан “Петровис” л байгаа. Ингээд тооцоолоод үзэхэд үнэндээ Монголын гэх компани бараг байхгүй шүү. Аа дээрээс нь “Барилга” корпораци бусдыгаа бодвол арай “массовый” гэх үү дээ арай олон хүнтэй ажилладаг. Гэхдээ олон хүнтэй хүнтэй гээд 150-200 хүн л байгаа байх. “Гео мандал” бол 150-160 хүнтэй байх жишээтэй. Ингээд эд бүгд нийлээд Оюутолгойд ажиллаж буй монголчуудын тоо 1000 хүрвэл их юм.

-    Чиний хэлж буйд эргэлзэж байна. Саяхан Б.Зоригт сайд “Оюутолгойн ажилчдын  60-аас доошгүй хувь нь монголчууд байна” гэж мэдэгдэж байсан шүү дээ?
-    Нүдээрээ үзсэн хүний хувиар хэлье. Сүүлийн 4 сарын дотор хятадын 1400 гаруй ажилчид орж ирээд ажиллаж байна. Тэд төслийн зөвхөн дотор ажиллаж байгаа хүмүүсийн тоо. Гэтэл төслийн талбайгаас гадуур маш олон хятад ажиллаж байна. Төслийн талбай дотор хятадын “Ти Си Си” компани үйлдвэрийн барилгыг барьж байна.
“Оюу толгой” ажлын ид оргил үедээ 5000 ажилчинтай болно гээд байгаа. Одоогоор 3000 орчим хүнтэй байгаа. Хятад ажилчдын амьдрах “СС кэмп” гэж хотхон байдаг. Тэнд 3500 орчим хүн байгаа. Анхнаасаа 4500 хүнд зориулагдсан гэх боловч нэг хүнд оногдох талбайн хэмжээ гээд цаанаас нь тогтоосон нормыг баритлах аваас одоо 3500 хүн амьдарч байгаа. Тэнд эмнэлэг, угаалгын газар, интернэт кафе, сагсан бөмбөгийн талбай гэх зэргээр бүх юмыг нь хангаж өгсөн. Цэвэр усны сан, бохирын цооног гэх зэрэг бүгдийг хангаж өгсөн. Энд 3500 хятад ажилчид ирж амьдарна. Гэхдээ энэ бол дутна. Яагаад гэвэл энэ нь зөвхөн “Оюу толгой” төслийн дотор тэр ойр хавьд ажиллах хүмүүсийн амьдрах орчин. Гэтэл түүнээс гадуур хүмүүс ажиллаж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар 1400 орчим хятад ажилчид байгаа ч шинээр ажилчид зуу зуугаараа ирж байна. Монголын талаас 10 хүн ажилд орлоо гэхэд Хятадаас Гашуун сухайтын боомтоор зуу зуугаараа орж ирж байна. Би ямар нэгэн худал мэдээ хэлээгүй, үзсэн харсанаа л ярьж байна. Сэтгэл өвдөж байгаа учраас ярьж байна. Тэгээд баахан саарал хувцастай хүмүүс төв оффист оочирлоод ID карт гэдэг биеийн байцаалтаа авах гээд хүлээгээд зогсож байдаг. Хятад ажилчдын тухайд яг үндсэн мэргэжлийн ажилчид тун цөөхөн. Ихэнх нь бичиг үсэггүй, хөдөөний хүмүүс л ирцгээж байгаа юм. Тэднийг л манай “Оюутолгой” ажлаар бүрэн хангаад байгаа юм. Гэтэл яагаад монгол залуус тэдгээр бичиг үсэггүй шахам хятад ажилчдын оронд ажиллаж болохгүй байна вэ?

-    Харин яагаад гэдэг нь сонин байна. Гэхдээ хэнийг хаанаас авч ажиллуулах нь тэдгээр гэрээт компанийн эрх мэдлийн асуудал юм болов уу? Эсвэл манайхан ажлыг нь хийж гүйцэтгэх ур чадвар дутдаг юм болов уу?
-    Үгүй юм аа. Өмнө хэлсэн “Бач плант-2″ гэдэг зуурмагийн цехийг хятадууд угсарсан. Гэтэл яг ийм ажлыг монголын 8-хан хүн 2 инженер, 6 механикч хийгээд гүйцэтгэчихдэг. Бид чадна шүү дээ. “Бач плант” гэдэг нь цементийн зуурмагийн үйлдвэр. Энэхүү баяжуулах үйлдвэр, бусад барилга объектуудыг зуурмагаар хангахад зориулагдсан тийм цехүүд байдаг юм.
Хятадын ажилчдын байрлах “СС кэмп”-ийн барилгыг хятадын “CМTCC” компани барьсан. Энэ бол сэндвичин барилгуудыг барьсан компани. Харин “ТСС” бол баяжуулах үйлдвэрийн барилгыг барьж байна. “JDCC” компани өндөр хүчдэлийн шугамыг татаж байгаа. Гэхдээ яг бүрэн дүүрэн дангаараа шийдэхгүй. Инженерийн шугам сүлжээ, цахилгааны шугам сүлжээ тэгээд цахилгаан сантехник энэ гол ажил болохоос биш сэндвичин барилга барих гэдэг сонин шүү дээ. Үүнийг хятадын “CМTCC” компанийн 300 шахам ажилчид барьж байгаа байхгүй юу.
Шугам сүлжээг бүгдийг нь зохион байгуулсан. Ийм туслах ажил дээр, монголчуудын хурууныхаа үзүүрээр хийчих ажил дээр хятадуудыг бөөн бөөнөөр нь авчран ажиллуулж байна.

-    Тэгэхээр Зоригт сайдын нийт ажилчдын 60 хувь нь монголчууд байна гэдэг бодит байдал дээр худлаа болох нь ээ?
-    Ид үедээ энд 5000 ажилчин ажиллана гэж байгаа. Түүний 3500 нь хятадууд болохоор монголчууд нь хэдэн хувийг нь эзлэх юм бэ? Хасаад үзэхэд 1500 монгол ажилчны орон тоо байгаа юм шиг харагдана. Гэтэл үнэн хэрэг дээрээ 350 шахам нь бусад гадаад орнуудын мэргэжилтнүүд байгаа. Ингэхээр үсрээд 1100 орчим монгол ажилчид болно. Түүнээс биш “нийт ажилчдын 60-аас доошгүй хувь нь монголчууд байна” гэдэг бол ёстой үлгэр. Ингээд хятадуудыг нэмж авчраад байх  аваас монголчууд үсрээд л 20 хувь дээр тогтоно.

-   Та үгийнхээ эхэнд гадаадын мэргэжилтэн, дарга нарын дарамт байдаг талаар хэлсэн. Ажлын зүй ёсны шаардлагыг бид дарамт гэж үзээд байгаа хэрэг биш ??
-    Шаардлага зөв, шударга байвал бид бас түүнийг ойлгоно шүү дээ. Гэвч тийм биш. Тэдний шаардлага бол хууль. Ердөө л хууль. Таны зөв үү, буруу юу тэр бол ерөөсөө сонин биш. Та тэр гадныхны дургүйг хүргэсэн бол таныг “гэртээ хариа” л гэдэг. Гэхдээ хөөхдөө үүнийгээ их соёлтой хэлнээ. “Та эрүүл тул танд сонголт хийх боломж байгаа шүү. Та хаана ч ажиллаж болно” гэнэ. Ухаандаа танд “Оюу толгой”-д сонголт байхгүй гэж байгаа хэрэг шүү дээ. Харин өөр газарт сонголт байгаа гэнэ. Ингээд л шууд хөөж эхэлдэг. Улмаар Монголын эдийн засаг үсрэнгүй хөгжөөд, зах зээл улам өргөжөөд ирэх аваас эдний өгч байгаа цалингийн хэмжээ юу ч биш болно л доо.

-Та нарын цалин хангамж хэд байдаг вэ?
- Энэ компанид зөвхөн туслах ажилд нь л монголчууд ажиллаж байгаа тул бусад гадныханы авдаг цалинтай харьцуулах аргагүй. Тэгээд ч цалингийн хэмжээ яг тодорхой тэд гэсэн ойлголтыг өгөхөд хэцүү.

-Та нар бие биесийнхээ цалинг мэдэхгүй юу?
-”Мэдүүлэхийг хориглоно” гэдэгт гол учир байгаа юм даа. Миний мэдэж байгаагаар жишээлбэл “Барилга” хувьцаат компанийн туслах ажилчин 650 мянган төгрөгөөр цалинждаг байна. Эндээс нь 10 хувийн нийгмийн даатгалын шимтгэл, 6 хувийн эрүүл мэндийн даатгалыг авнаа даа. Гэтэл “Хасу” бол 600 мянган төгрөг олгох жишээтэй гэх зэргээр явна. Үүнийг сонсоод их өндөр цалинтай юм шиг санагдана аа даа. Гэтэл хятадын “CМTSS” компани Хан Богд сумаас монгол ажилчдыг авч ажиллуулдаг. Тэд голдуу үйлчилгээний ажил хийдэг эрэгтэй, эмэгтэй 30 орчим хүн байгаа. Тэд жорлон, байр сууцыг нь цэвэрлэнэ. Барьсан барилгынх нь шороо тоосыг угааж цэвэрлэх ийм л ажилд монголчуудыг авч ярзайтал нь ажиллуулж байгаа юм. Жорлон цэвэрлэж байгаа эдгээр хүн 260 мянган төгрөгөөр цалинждаг.  Тэгэхээр “Оюу толгой”-д хүн яг төдөн төгрөгийн цалин авдаг гэсэн ойлголт ерөөсөө байхгүй.

-Тэр гэрээ ёсоор ажиллаж байгаа 1400 хятад хүн хэдэн төгрөгийн цалин авдаг юм бол?
-Мэдэхгүй. Үүнийг хэн ч хэлэхгүй бөгөөд мэдэх ч боломж байхгүй. “Оюу толгой”-н ажилчид “дунджаар нэг сая орчим төгрөгийн цалин авдаг” гэж компанийнхан өөрсдөө сурталчилдаг. Тэгэхээр эдгээр ажилчдын дундажийг тооцоолоод үзэхэд сая төгрөгөөр дээрх хятад ажилчид л цалинждаг болов уу гэж санаж байна. 3500 хятад ажилчид гэдэг бол сар болгон 3,5 тэрбум төгрөгийг цалин гэж авна. Дээрээс нь Оюутолгойд ажиллаж байгаа үйлчилгээний “CIS” компанийн цаанаас нь өгсөн тариф ёсоор “нэг хүн 18-20 мянган төгрөгийн үйлчилгээ авдаг” гэж хэлээд мөнгийг нь хурааж авдаг юм. Ухаандаа тэнд ажил үүргийг нь гүйцэтгэж байгаа гэрээт компаниудаас тэгэж авдаг юм. 3500 хятад хүн бүрийг 18-20 мянган төгрөгөөр тооцоод үзэхэд хэдэн төгрөгийн үйлчилгээг авах бол? Энэ чинь цалингаас гадна. Энэ цалин болоод үйлчилгээг бүтэн жилд нь үржүүлээд үз дээ? Сонирхолтой байгаа биз? Монголчууд барилга барьж сурсан шиг одоо өөр сайн сурсан юм юу байна аа? Хаана л бол хаана барилга барьж байна ш дээ.  Гэтэл тэр үйлдвэрлэлийн барилгыг хятадуудаар бариулж байгаа юм даа. Уг нь манайхан хөнгөхөөн барьчиж чадна шүү дээ.

-Хятад  ажилчидтай холбоотой янз бүрийн асуудал гардаг уу?
Асуудал их гарнаа. Хятадууд хоорондоо зодолдоно. Монголчуудыг тэгэж зодолдвол зовлонгүй хөөгөөд явуулчихна.
8 сарын 4-ний өдөр хоолноосоо болж хятадууд бөөнөөрөө зодолдсон гэсэн мэдээ байгаа юм. Хоёр хүн маш хүнд гэмтсэн гэдэг. Нас барсан ч байж магадгүй. Гэхдээ үүнийг хэнд ч хэлэлгүй нам дарж нуугаад үлдсэн. Мөн 50-иад хятад нутаг буцсан сураг байгаа. Үүнийг ажилдаа дарагдаад сууж байгаа ажилчдаас мэдэх хүн байхгүй. Харин тэнд харуул хамгаалалтын ажил эрхэлж байгаа “Бамбай” компанийнхан мэдэх байх. Дээрээс нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал хариуцсан хэдэн хүн л мэдэж байгаа болов уу. Тэнд 30 ажилчинд нэг хөдөлмөр хамгааллын ажилтан оногдоно гээд заачихсан байгаа. “MEC” гэдэг Монголын компани л гэхэд ганцхан инженер, ганцхан хөдөлмөр хамгааллын инженер, ганцхан мэнэжертэй байх жишээтэй.

-Энэ компани юу хийх вэ?
-Энэ компани бас нэг тусгай ажил хийнэ. Тухайлбал “Хасу” компанитай хамтарч ажилладаг. Нэг их сайхан орчинд амьдардаг гэж ойлгодог юм шиг байгаа юм. Монголчууд галладаг жирийн таван ханатай гэрт 4-үүлээ амьдарна. Хааяа 5 хүн ч байна. Ингэхэд гадаадынхан яаж амьдардаг юм бэ гэж бид бас сонирхоноо доо. Нөгөө доороосоо халдаг “мастер гэр”-т тэд амьдардаг. Шал нь доороосоо халдаг. Зуны цагт үлээж байх “эйр кондишн” байна. Дотроо нойл, шүршүүртэй. Үүнийг нь өдөр болгон монгол бүсгүйчүүл очиж цэвэрлэж байх ёстой. Хөргөгчтэй, түүнд нь тодорхой тооны пиво, ундаа байх жишээтэй. мэдэж телевизор гээд бүх зүйлийг нь хангасан байгаа. Нэг “мастер гэр”-т нэг л гадаадын хүн амьдарна.

-Монголчуудад телевиз байна биз дээ?
-Монголчуудын гэрийн голд яндантай зуухтай, түүндээ мод, нүүрсээ түлээд л сууцгаана. Мэдээж телевиз, бас гурван хаалгатай шүүгээтэй.
Дээрээс нь хувцас хунарыг цаад гэрээт байгууллагууд нь даана. Заавал нүдний шилтэй, касктай ажиллана, хамгаалалтын гуталтай, бээлийтэй ажиллана, шөнийн цагаар цацруулагчтай хантааз өмсөх ёстой гэх мэт шаардлагууд тавигдана.
Яг үндсэн ажлыг хариуцдаг нь “Айвэнхоу майнз” гэж харагддаг юм. Гэхдээ монголчуудыг харгалздаг хүмүүс нь тайланд, индонез, хятадууд байна. Харин америкчууд нь бидний нүдэнд үзэгдэхгүй. Тэд зөвхөн оффистоо л суудаг. тэгээд зөвхөн бодлогоо л гаргана. Яг үндсэн шалгаж явдаг хүмүүс хэн бэ гэвэл дээр дурдсан тайланд, индонез, хятадууд. Эднээс хамгийн их зөрчилддөг хүмүүс нь хятадууд байдаг. Яагаад гэвэл хятадууд монголчуудын хийж байгаа ажлыг муулаад хятадуудынхаа хийж байгааг магтаж гардаг. Тэнд монгол хүн ажил шалгаж яваа нь харагдахгүй шүү. Өөрөөр хэлбэл тэнд монголчууд гадаадынхны хараан дор хөлсний ажил хийж, эх нутаг дээрээ атлаа айдас түгшүүртэй ажиллаж байна. Тэр ажил шалгаж яваа хятад, тайланд, филиппин, индонезийн урдаас “Ингэж ажиллавал илүү үр дүнтэй ш дээ” гэж ажлын санал тавихад л “Та ер нь Улаанбаатар явах унаагаа олж байсан нь дээр” л гэнэ. Зөвхөн тэдний санаснаар, хэлснээр л мал шиг ажиллахыг шаарддаг. Солонгост би дүүпүүний үйлдвэрт ажиллаж байсан. Гэхдээ санаа бодлоо солилцоод, буруу зөвөө ярилцаад, зөвшилцөөд ажиллаж болдог байсан бол Оюутолгойд тэгэж чадаагүй. Дээр нь англи хэл хичнээн сайн, ажлын чадвартай, ажиллая гэсэн сэтгэлтэй байсан ч бид хятадуудад шахагдаж байна.
Ажил шалгаж яваа гадны хүмүүсийн санаанд нийцэхгүй нэг л зүйл гаргавал тэд ийм тийм байна гэж зөвлөх, алдааг нь засах тухай ярихгүй, дээшээгээ шууд хов зөөнө. Тэгтэл удирдлага нь энэ талаар үнэн мөнийг олохыг огтхон ч оролдохгүй, шууд л “Тэдний дотор Оюутолгойгоос гарна уу” гэсэн мэдэгдэл мэйлээр ороод ирдэг. Нэг л тийм мэдэгдэл хүлээж авсан бол ямар ч найдвар байхгүй. Дуусаа. Өөрийнхөө зөвийг хамгаалах, нотлох боломж байхгүй, сонсох ч үгүй.

- Тэгээд халагдсан хүн яаж буцах вэ?
- Унаа хөсгөөр хүргэж өгөхгүй. Шууд л хувцас хунарыг нь бариулаад хашаанаас гаргачихна. Гааль дээр байгаа юм шиг цүнх сав зэргийг нь шалгана. Мөн ороход нь шалгана.

- Ажилчид хаана тамхи татах вэ?
- Тамхи татах цэгүүдтэй. Зөвхөн тэнд л татна. Гадныхан гэдэг гадныхан. Монголчуудыг буцааж явуулах нь даанч олон доо. Маш олноор нь буцаадаг. Тэр гадаадын настай хүмүүс нэг нэг монгол хүүхэнтэй байх нь элбэг. Зарим нь бүр 2-3 жил нэг гэрт амьдарчихсан, бүгд мэддэг болчихсон байх жишээтэй.

- Тэд гэр бүл болчихсон байх уу? Хүний эрх шүү дээ.
- Үгүй ээ. Тэдний олонх нь ардаа гэр бүлтэй, тэгэхээр зөвхөн өврийг нь дулаацуулж өгдөг хүмүүс болно. Зүгээр хаялга энэ тэр нь ямар байдгийг нь би мэдэхгүй. Би нэр зааж хэлмээргүй байна. Гэхдээ удирдлагын хүмүүс бүгдээрээ нэг нэг монгол хүүхэнтэй. Тэр хүүхнүүд бол бүгдээрээ баталгаатай ажилтай. Яагаад гэвэл тэднийг хөөх хүн олдохгүй.

- Архидан согтуурах явдал огт байхгүй гэж үзэж болох уу?
- Архидан согтуурсан явдал ганц нэг гарсан сураг байдаг юм. Ханбогд зэрэг газар руу явсан хүмүүс машин унаандаа нууж оруулж ирсэн сураг байхаас бус үүнээс болж зодолдсон гэсэн мэдээ байхгүй. Зүгээр монголчууд хоорондоо зодолдоод орчуулагчийнхаа гарыг гэмтээсэн гэсэн мэдээ бий. Тэр хүмүүсийг бүгдийг нь хөөгөөд явуулчихсан.
Эндээс хөөгдсөн хүн шүүхэд хандаж асуудлаа иргэний журмаар тавьдаггүй л юм бол тэднийг хамгаалах хүн нэг ч байдаггүй. Энд үйлдвэрчний эвлэл байхгүй. Үйлдвэрчний эвлэл байгуулая гэх юм бол хэдэн монгол нэг зуу, хоёр зуу, гурван зуу ч бай бүгдийг нь хөөгөөд гаргачихна. Яагаад гэвэл энд ирж ажиллая гээд цаана өчнөөн олон хүн хүсэлтээ гаргачихсан сууж байгаа.

-    Хөдөлмөр хамгаалалт сайн гэж та өмнө хэлсэн. Ажилчдын эрх хамгаалах асуудал, ялангуяа эрүүл мэндийн асуудал ямар байна вэ?
Эмч ирж эмнэлгийн үйлчилгээ үзүүлнээ. Олон улсын “SOS” эмнэлэг ажилладаг. Анхан шатны л тусламж үзүүлнэ. тэр бол ердөө л дундын дамжаа. Зүгээр л эмчилгээнд явуулдаг. Ханбогд сум юм уу, Даланзадгад руу явуулна.
Тэнд монгол удирдлага гарч ирдэг юм аа гэхэд нухчин дараад хаячихна. Та тэнд гэрээт ажил гүйцэтгэж байгаа монголын компанийн мэнэжер байлаа гэхэд тэдгээр шалгаж байгаа хүмүүстэй ажлаас болоод маргалдая л даа. Маргаашнаас нь эхлээд цалин бодогдохгүй дээ. Та халагдана. Нэг хурлаар авч хэлэлцвэл хэлэлцэнэ, хэлэлцэхгүй бол хэлэлцэхгүй.

- Тэр хуралд нь хэн оролцох вэ?
- Дандаа гадаадынхан.

- Та нар чинь тэгээд хашаан дотор байдаг хэрэг үү?
-Тийм. Тэндээс гарахын тулд зөвшөөрөл авна, орохын тулд зөвшөөрөл авна. Яг л гааль шиг шалгана.

- Тавантолгойд очиж үзэв үү?
- Үзээгүй ээ. Ухаа худаг дахь “Энержи ресурс” дээр очиж үзсэн юм байна. Ухаа худаг бол Монголын компани. Тэнд монголчууд бол эздүүд. Хангамж энэ тэр нь Оюутолгойгоос эрс өөр. Маш сайн. Дарга удирдлагууд нь дан монголчууд. Гадаадын мэргэжилтнүүд ганц нэг харагдах юм аа. Гэхдээ тэд бол гадныхан зочид. Харин Оюутолгойд бол гадныхан эзэд.
Ухаахудаг бол нүүрсний орд, Харин Оюутолгой бол зэсийнх. Дээр нь 500 тонн алттай. Бас хажууд нь 22 км зайд “Оюу толгой”-гоос том Жавхлант хайрханы орд илэрчихсэн байгаа. Түүнээс болж энэ “Айвэнхоу майнз”-ийн хувьцаа өссөн гэсэн мэдээлэл байсан. Тэд ингэж л мөнгийг хийж чадаж байгаа юм. Одоо тэр шинэ газарт зөвхөн нөөцийг нь л тогтоох ажил явагдаж байгаа. Зөвхөн “Оюу толгой”-н нөөц нь Эрдэнэтийн анх тогтоосон нөөцөөс 8 дахин том. Оросууд Эрдэнэтийг ашиглах үедээ Монголд хот байгуулж өгсөн дөө, тийм үү? Гэтэл түүнээс 8 дахин том ордыг ашиглаж байгаа улс Эрдэнэтээс 8 дахин том хот барьж өгдөггүй юм аа гэхэд Ханбогд сумыг хөгжүүлж болноо доо?

-   Ханбогд суманд Оюутолгойн тусламж, хаялага тийм бага байна гэж үү?
-    Оюутолгойгоос 45 км зайтай Ханбогд сумын эмчийн орон сууц гэж галладаг хоёр байшин, гал зуухтай цаанаа нэг жижигхэн өрөөтэй. Ханбогд сумын эмнэлэгт нь хандивын шилэн сав байна билээ. Эмнэлгийнхээ цонхыг вакуум болгох гэсэн, төсвөөс хэдэн төгрөг өгсөн хүрэлцээгүй үлдсэнийг нь хандиваас цуглуулах юм гэсэн. Бодит байдал ийм.

-    Ханбогд сум одоо ч 24 цагийн гэрэлгүй суугаа. Өглөөний 8-12 цаг хүртэл тог өгөөд, орой 19-23 цагт тог өгнө. Аа тийм, “Оюу толгой”-гийнхон өөрсдийн сонин хэвлэл дээр гаргаж байнга магтаж байдаг нэг их том тусламж байгаа нь “Оюу толгой”-н хогийн цэгээс түлээний мод авахыг Ханбогдынхонд сардаа нэг удаа зөвшөөрдөг юм. Гэтэл энэ чинь тийм бодит тусламж мөн үү? Ханбогд сум хөгжөөгүй ээ. 3000 орчим хүнтэй гэдэг энэ суманд цөөнгүй байшингууд баригдсан. Гэхдээ энэ нь Оюутолгойн хаялага биш, Өмнөговьд “Ирак толгой” нэртэй алтны орд нээгдээд тэнд Ханбогдынхон очиж нинжадаж олсон юмаараа хэдэн байшинтай болсон гэдэг юм билээ. Тоосгоор өнгөлсөн банзан байшингууд л даа.
-    Оюутолгой орчид аж төрж байсан малчин айлуудаас бэлчээрийг нь өндөр үнээр худалдаж авсан гэдэг, үнэн үү?

-    Тэр уурхайн бүс нутагт байсан хэдэн айлд /11 гэдэг байх аа/ өвөлжөө барьж өгсөн гэдэг юм. Бусдаар яасныг сайн мэдэхгүй байна.
Монгол ажилчдын гэрүүдийн дунд 8 шүршүүртэй 8 жорлон байгаа юм. Ойролцоогоор 60 хүний дунд. Тэнд монгол хүн зүгээр л ажлын илжиг байх хэрэгтэй. Тэр гадаадынханы дээрэнгүй харилцаа нь ямар ч бичиг цаас болдоггүй, аман яриа болоод л үлддэг. Баримт байхгүй.
-Манай сайд дарга, эрхэм гишүүд нар үе үе очиж байдалтай танилцаад байдаггүй бил үү?
- Манай дарга нар ирнээ. Ерөнхий сайд саяхан ирлээ. Сайдыг ирэхэд зориулаад зам дагуу нь суурь цутгаж байгаад шон босгож, тэнд ажиллаж байгаа 20 гаруй улсын төрийн далбааг босгосон. Тэдгээрээсээ Монголын далбааг бусдаас нь 10 см орчим өндөр өргөчихөж байгаа юм. Түүнийг ирэхэд ажилчид харин ч их зовсон. “За Ерөнхий сайд ирлээ. Бүгдээрээ инээд алдаад байгаарай”. гэтэл баахан хар жийпнүүд тоос татуулаад л давхиад өнгөрсөн. Тэгээд.ухаж байгаа цооног дээр очоод нисээд явчихсан. Монгол ажилчдаас хэнтэй нь ч уулзаагүй. Нисээд нисээд л явчихсан. Харин дараа нь хоолондоо орох гэсэн чинь бөөн юм болсон. Уг нь 30 минут орчим оочирлодог юм. Гэтэл хүлээн авалт хийнэ гээд бидний ширээ сандлуудыг нь авваад явчихсан тул бид бүтэн цаг хагас оочирлосон. Тийм л том хүлээн авалт болсон юм байлгүй. Яагаад тэнд ажиллаж байгаа эгэл монголчуудаасаа тэр хүлээн авалтанд нь оролцуулдаггүй юм гэхэд ирээд уулзаад, ямар байна, сайн уу гээд гар барьчихаж болсонгүй вэ гэж өөрийн эрхгүй бодогдсон. Яагаад гэвэл тэнд чинь бид яг харийн нутагт ажиллаж байгаа юм шиг нөхцөлд байгаа учраас Ерөнхий сайдаа их л өөриймсөг сэтгэлээр хүлээсэн хүмүүс байсан шүү дээ.
Б.Зоригт сайд хоёр ч удаа ирсэн. Өдөртөө ирээд л цагийн дараа буцаад яваад өгдөг хүн дээ. Бодлого энэ тэр гээд томхон асуудал ярилцдаг байх. Түүнээс биш тэнд ажиллаж буй монгол иргэдийн эрх ашиг жижиг асуудал байх л даа.
Харин монгочууд “За хөөрхий. Ерөнхий сайд маань ирлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй юм байна даа”, “Богц богц мөнгөөр Богдыгоо худалдсан сайдууд гуай, дэнс дэнс мөнгөөр Дэлхийгээ худалдсан сайдууд гуай” гэж яасан үнэн юм бэ дээ” л гэлцээд хоцорч байгаа юм даа. Манай сайхан сайхан болвсрол мэдлэгтэй залуус тэндээс залхаад гарч байна. Байнгын ил, далд дарамтаас чинь хүн залхдаг юм байна л даа.
Энэ бүгдийг яагаад манай хэвлэлийнхэн анзаарахгүй, бичиж анхааруулахгүй байна вэ гэвэл та нар шиг хэвлэл мэдээллийнхнийг яг тийм халуун тогоо руу оруулахгүй. Ер нь шулуухан хэлэхэд Монгол Улсын газар шороон дээрх гадаадын улс тэнд л байна. Байж болно, гэхдээ тэнд монгол ажилчдын эрх ашиг нэг зүйл байх учиртай. Тийм юм хомс байгаа болхоор л би Солонгост очиж ажиллахыг дээрд үзэж байна. Эхний ээлжинд яриагаа ингээд дуусгая гэснээр бидний яриа өндөрлөлөө.
С.Энх-Амар

www.dayarmongol.com
 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
galaxy ñàéò çàêëàäîê ìäìà Купить закладкР¸ лирика в Бирске Купить mdma в Ð¦Ð¸Ð¾Ð»ÐºÐ¾Ð²Ñ ÐºÐ¸Ð¹ ЗакладкР¸ бошки в Дубовке Купить ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Нальчик Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Аксае Купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP вЧекалин Марки в ÐšÐ¾Ð¼Ð¼ÑƒÐ½Ð°Ñ €Ðµ КупитьСР¿Ð°Ð¹Ñ россыпьв Красном Холме ïîéìàëè ñ çàêëàäêàìè ñïàéñ Купить Гашиш в Мещовск Соль в НовоузеР½ÑÐºÐµ Купить lsd в Котово Купить Гашиш в Гай ЗакладкР¸ метадон в Юрюзани Купить закладкР¸ шишки ак47 в НовопавР»Ð¾Ð²ÑÐºÐµ ЗакладкР¸ героин в НефтекаР¼ÑÐºÐµ Купить закладкР¸ россыпь в БелгороР´Ðµ ìàðêè çàêëàäêîé ìîñêâà Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Щигры Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в НорильсРºÐµ Спайс россыпь в НефтекуР¼ÑÐºÐµ Купить Марки в ЧебаркуР»ÑŒ Гашиш в ЧапаевсРºÐµ экстази в аптеки купить череп одесса закладкР¸ Купить Шишки в Элиста çàêëàäêè ñîëè êóïèòü â краснодР°Ñ€ закладкР¸ спайс Спайс в ÐœÐ¸Ð½ÐµÑ€Ð°Ð»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ Воды купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ соли Ð¿ÑÑ‚Ð¸Ð³Ð¾Ñ€Ñ Ðº стаф в Курлове купить анаши ЗакладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Красном Село ЗакладкР¸ шишки в БелокурР¸Ñ…Ðµ наркотиРºÐ¸ в одессе закладкР°Ð¼Ð¸ купить
IP:146.185.205.51  2017-12-20 09:10:34
zzwyehnneqz 9Xik4Msdlsfspaojkj, [url=http://bviimcssmzqp.com/] bviimcssmzqp[/url], [link=http://xjoylbykhslt.com/ ]xjoylbykhslt[/link], http://ziyfexopvcui.com/
IP:5.101.64.74  2018-03-07 18:23:52
gwgjsgifjgs KCwAIQcizlfigfvuuj, [url=http://rtnoyipxvued.com/] rtnoyipxvued[/url], [link=http://grdvshufdzlv.com/ ]grdvshufdzlv[/link], http://fqkifmcgeelw.com/
IP:5.101.64.76  2018-03-07 19:03:33
xpufpvjbsgz F41DFjpjppkltrsbbm, [url=http://gfobfzdcqdap.com/] gfobfzdcqdap[/url], [link=http://hhsnadjrmrjx.com/ ]hhsnadjrmrjx[/link], http://hbvhsyjrzszp.com/
IP:5.101.64.70  2018-03-08 13:46:38
hatkjnu SNuKxQxxxikbqzingt, [url=http://abwfgeetlcry.com/] abwfgeetlcry[/url], [link=http://wjhomamlsslj.com/ ]wjhomamlsslj[/link], http://lxojxzjfwvrg.com/
IP:5.101.64.73  2018-03-08 21:29:59
cguxqlr pFNgwPsocsivnxvsnn, [url=http://kncnipkdymie.com/] kncnipkdymie[/url], [link=http://bwpqrmndwxgp.com/ ]bwpqrmndwxgp[/link], http://kibpzpvtgaou.com/
IP:5.101.64.74  2018-05-03 02:17:38
htratrmxuq wAWETbngzmrlsshmoj, [url=http://etznzvsntsxp.com/] etznzvsntsxp[/url], [link=http://qtddyrrwxubw.com/ ]qtddyrrwxubw[/link], http://vdualjskyvfg.com/
IP:5.101.64.76  2018-05-03 03:29:53
jucccwbx dyA9K2mjegqffoukea, [url=http://ciggwjaahhre.com/] ciggwjaahhre[/url], [link=http://zbybycsqqysf.com/ ]zbybycsqqysf[/link], http://kavyfuufryev.com/
IP:5.101.64.70  2018-05-03 15:46:10
emlgnbmm UHl6vOdkexkhfwufzi, [url=http://xaepdmlcqflw.com/] xaepdmlcqflw[/url], [link=http://xdqsccuatucr.com/ ]xdqsccuatucr[/link], http://wgcrfkohfcpm.com/
IP:5.101.64.73  2018-05-04 15:38:37
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.