Дэлхийн хамгийн "завхарсан" 7 улс

2010/11/02
Share |
Хүмүүс:
Дэлхийн хамгийн

Сомали: 1991 оноос хойш тус улсад иргэний дайн өрнөж байгаа юм. Сомалийн төсөвт  далайн дээрмийн байгууллага их хэмжээний мөнгө оруулдаг салбар болж  хувирчээ. Ройтерс ангентлагын мэдээлж буйгаар өнгөрсөн онд л гэхэд 47  гадаадын хөлөг онгоцыг барьцаалж олон арван сая долларыг авч   чадсан байна. Тиймээс засгийн газар нь хүртэл далайн дээрэмчдийг   торгоож чадахаа больжээ. Саяхан Африкын хөгжлийн банкнаас хэрвээ далайн   дээрэмчдийн үйлдэлийг зогсоовол хоёр сая долларын тусламж үзүүлэхээ   амлаад байгаа билээ.

Афганистан: Тус  улсын ерөнхийлөгч Хамид Карзайн ах нь хар тамхины наймаа хийдэг  сүлжээний эзэн юм. Тиймээс улс төрийн дээд шатны албан тушаалтнуудын  дунд авлига, хээл хахууль, хүнд суртал маш ихээр байгаа аж. Талибанчууд  өөрийн удирдагчаа Афганийн засгийн газарт их хэмжээний мөнгө төлөн  хамгаалж байгаа тухай АНУ-ын албаны хүмүүс үзэж байгаа юм.

Маямар: Өмнө  нь Бурма гэж нэрлэгддэг байсан Маямар улс бол уг нь хөгжих боломжтой  улсуудын тоонд орж байгаа. Дүнз, байгалийн хий, эрдэс баялгийн асар их  нөөцтэйгөөс гадна, хар тамхины худалдаа одоо цэцэглэж байна. Маямарын  төрийн удирдлагад байгаа хүмүүс энэ бүх баялгийг өөрсдөдөө ашигтайгаар  эргүүлсэн юм. Тиймээс ард иргэдийн гарт юу ч очиж чаддагүй ажээ. Энэ  байдалтай холбогдуулан Маямарын засгийн газрын буруутай үйл ажиллагааг  хазаарлах тухай дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт дээр АНУ зөвлөмж  гаргаж байсан юм. Азидаа энэ улс авлига, хүнд сурталаараа эхний гурван  байрт ордог улсын нэг юм.

Судан: Энэ  жил судааны удирдагч асан Омар аль Баширыг Олон улсын гэмт хэргийн  шүүхээс түүнийг цуст хядлага үйлдсэн хэргээр эрэн сурвалжилж байгаа юм.  Мөн төрийн толгойд байхдаа мөнгө угаасан хэрэгт холбогдож түүнийг нь  нотлошгүй баримтаар тогтоожээ. Судан улс газрын тосны ашгаараа 6 тэрбум  доллар олсон бөгөөд үүний зөвхөн арван хувь нь л улсын төсөвт орсон  байна.

Ирак: Иракт  өдөрт 5-10 удаа дэлбэрэлт болдог гэсэн судалгааг АНУ-ын нэгэн  байгууллага гаргажээ. Тайван амьдрах ямар ч боломжгүй байгаагаас гадна  эрчим хүч, усны салбараас олсон ашгаа засгийн эрхтэнүүд нь хувааж идсэн  хэрэг гарсан юм. Тус улсад үйл ажиллагаагаа явуулдаг Шийтийн удирдагч  засгийн эрхэнд байгаа хүмүүстэй ойр дотны холбоо сүлбээтэй юм байна.  Норвегийн Ослод болсон Олон улсын боловсруулах үйлдвэрийн чуулганаар  засгийн газрын гишүүдтэй гэрээ байгуулан олон улсад санхүүгийн хувьд  нээлттэй байхыг сануулсан баримтыг явуулжээ. 2001 оноос эхлэн АНУ  терроризмтай дайн зарлаж Ирактай дайтаж эхэлсэн юм. 2008 он хүртэл АНУ  засгийн газрыг нь хянаж байгаад одоо Ирак бүрэн хариуцаад байна.

Чад: 2008  онд тус улсын ерөнхийлөгч Дибрисс Дебигийн засаглалын үед эрүүл мэнд  болон эдийн засгийн шинэчлэлд зарцуулах 3,7 тэрбум долларыг Дэлхийн  Банкны санхүүжилтээр олгожээ. Харин үүнээс 1,5 сая доллар сох дутсан  юм. Одоогийн байдлаар 2,7 тэрбум долларыг сургуулийн сурах бичигт  зориулсан хэмээн Дэлхийн Банкинд мэдэгдээд байгаа юм. Авилгал хүнд  сурталаараа Африк тивдээ тэргүүлэгч 10 улсын нэг нь Чад ажээ.

Узбекстан: Тус  улсын ерөнхийлөгч Ислам Каримов хуучин социалист дэглэмийн дарамт  шахалтыг хэрэгжүүлсээр байна. Хэвлэл мэдээлэл, шүүх, эдийн засгийн бүх  салбар төрийн мэдэлд байгаа юм. Төв Азид байгаа улсуудаас засгийн газрын  дарамт шахалт ихтэйгээрээ алдартай улс юм байна.







Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Вэй Манайх яагаад ороогүй юм бэ? Монгол авлигачдаар дүүрээд байна шдээ.
IP:202.21.106.146  2019-02-25 22:29:28
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.