Стандарт бус улс тєрчид хэвлэл мэдээллийн салбарт лавхан шургаллаа

2010/11/02
Share |
Хүмүүс:
Стандарт бус улс тєрчид хэвлэл мэдээллийн салбарт лавхан шургаллаа

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэрлийн хурдаар өссөнийг Хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан судалгаа баталж байна. 10 жилийн өмнө 197 байсан хэвлэл мэдээллийн хэрэгсэл өнөөдөр 400 болтлоо өслөө. Хорин жилийн өмнө Монгол Улс Монгол телевиз, Монголын радио, МОНЦАМЭ агентлаг, Хөдөлмер, Үнэн, Залуучуудын үнэн гээд гарын арван хуруунд багтахуйц хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байв. Харин одоо 390 дахин нэмэгджээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ монголчууд толгой цохиж явна. Хаана үйл явдал болно тэнд сэтгүүлчид л багширч байна. Хоёр сая гаруй хүн амд 97 телевиз, 15 өдөр тутмын сонин оногдоно гэдэг эрүүл үзэгдэл мөн үү. Дээрээс нь FM радио, долоо, 10 хоног тутмын сонин, сэтгүүл, шар хэвлэлүүд нэмэгдэнэ. Үнэхээр хэвлэл мэдээллийн эрин зуун эхлэв үү гэсэн чинь бас үгүй юм. Орой телевизийн мэдээ үзнэ. Нэг нэгнээсээ "сору"-дсон уу гэлтэй мэдээлэлээр үзэгчидээ "бөмбөгдөнө".

Европ, Скандиновын улс орнууд л гэхэд гарын 10 хуруунд багтахуйц хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байх жишээтэй. Өдөр тутмын сонин гэхэд хоёрхон л байдаг. Жишээлбэл 100 гаруй сая хүн амтай Япон улс л гэхэд зургаан телевизтэй. Гэтэл манайх эндээс маш хол "давхиж" явна. Үнэндээ аливаа зүйлд үнэ цэнэ гэж байдаг. Гэтэл хэвлэл мэдээллийн салбарт энэ үнэ цэнэ гээч юм бүр байхгүй болох нь. Юун дөрөв дэх засаглал. Хоточ ноход маань стандарт буе хандлага руу чиглэчихлээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг өөрсдийн үзэл бодлын индэр болгохоор улс төрчид энэ байг онилоод хэдэн жилийг ардаа үдэв. Стандарт бус улс төрчид төрийн мөнгөнд гараа дүрсэн шиг ээ хэвлэл мэдээллийн салбар луу лавхан шургаллаа. Арилжааны телевизүүдээс эхлээд өдөр тутмын сонин хэвлэлүүдийн ард байгаа нууц ноёдын дийлэнх нь улс төрчид гэдэг нь тодорхой болов. Монгол их жижигхэн юм хичнээн гивлүүр зүүсэн ч тэд цагийн аясаар ил гарчихдаг нь тоогүй. Сүүлдээ бүр цагаандаа гарч өөрсдийнхөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хэрэлддэг болж. Мөнгөөр асуудлыг хөнгөхөн шийдчихэж байгаа энэ цагт "Чадаж байгаа юманд арга байхгүй юм" чинь гэсэн шиг тэд маасайж сууна. Олигархуудын сонирхол нь энэ салбарыг хүчгүйдүүлж өөриймшүүлэхийг хичээж байна. Нэг ёсондоо сэтгүүлчдийг мөнгөөр худалдан авч өөрсдийнхөө пиарыг хийлгэх болов. Энэ байдлыг гадныхан аль хэзээний олоод харчихаж танай сэтгүүлчид дэндүү хов хөөцөлдөж байна.

Судалгаанд суурилсан сэтгүүл зүйг танайхаас олж харахгүй байна шүү хэмээн егөөтэй үг шидэлнэ. Найр тавьсан улс төрчдөд гэнэт 2012 он нүдэнд нь зэрэглээтсэн бололтой. Ойрмогхон ордон өмнөхөөсөө илүү хөдөлгөөнд оров. Өвөр түрийндээ орсон намууд сонгуулийн марафондоо бэлтгэж эхэлсэн нь гарцаагүй. Элдэв булхайгаа дарж өөрсдийгөө пиардах хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээ төрүүлэхээр зэхэж байна. Тэд энд, тэндгүй гүйлдэж байгаа сурагтай. Сонгуульд хүч үзэхээр хоёр телевиз "хэвлий"-дээ хөдөлж байгаа гэнэ. Элдэв гүтгэлэг, доромжлол, захиалгат нэвтрүүлэг хийх гэж телевиз, сонин хэвлэлийнхний хаалга онголзуулж явахаас улс төрчид татгалзаж байна цаана чинь. Өндөр цалин амлаж гайгүй сэтгүүлчдийг урин дуудаж сонгуулийн пиараа хийлгэхээр дөрөв дэх засаглал руу тэд тэмүүлж байна. Үнэндээ хөрс нь муу салбар маань тэдний хамрыг тасдаж хаалга хаах зориг алга. Зүгээр л оосорлуулаад хөтлөгдөж байна. Чанаргүй боловсрол, бага цалин, эздийн эрхшээл, улс төрчдийн хүчирхийлэл сэтгүүлчдийн фронтыг бэхлэх нь ээ. 3000 сэтгүүлч улс төрөөс ангид байхын тулд тэднээс эрх мэдлээ салгаж авч яагаад чадахгүй гэж. Эрүүл нийгмийг цогцлоох үүргээ умартлаа гэж үү. Сэтгүүлчид улс төрчдөд чөдөрлөгдсөн цагт Монгол Улс хөгжихгүй ээ. Ядуу байна гээд тэднийг дагаж хошуурах юм гэж үү. Өөрөө удирдах ёсоо улс төрчдөд урвуулж байгаа салбар урагшилах уу гээд асуудал ар араасаа ундарлаа. Сонгууль дууслаа. Маргааш нь энэ олон хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэд нь үлдэх бол. Цаг хугацаа л үүнийг харуулна. Улс төрчдийн энэ олон телевиз, сонин сэтгүүлийн хаагуур нь явах вэ та минь ээ. Ямартай ч 100 телевизийн хойморт улс төрчид тухалж орой бүр ард түмэндээ хайртай болох цаг ойртлоо шүү.

Б.Ариунзаяа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop áîòû â òåëåãðàìì çàêëàäêè Соль в Сегеже ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ миксы спайс ЗакладкР¸ ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ñ… миксов Ð¡Ð¸Ð´Ð½Ð¾ÐºÐ°Ñ €Ð± на латинскР¾Ð¼ Купить закладкР¸ марки в Бабаеве НаркотиРº план что это Купить Афганка НавашинР¾ ГероиноР²Ñ‹Ð¹ трип çàêëàäêà ñïàéñà â ìîñêâå Откуда Ð±Ð°Ñ€Ð±Ð¸Ñ‚ÑƒÑ €Ð°Ñ‚Ñ‹ в моче Купить Шишки ак47 в Грязи Купить закладкР¸ в СыктывкР°Ñ€Ðµ ОпределРµÐ½Ð¸Ðµ марихуаР½Ñ‹ в моче 24 biz в обход блокироР²ÐºÐ¸ Сайты закладоРº соли в томске Вход на сайт в обход блокироР²ÐºÐ¸ Амф москва ãäå êóïèòü ãåðîèí çàêëàäêè БалаковР¾ форум Купить первитиР½ Кокаин ÑÐ¸Ð½Ñ‚ÐµÑ‚Ð¸Ñ ‡ÐµÑÐºÐ¸Ð¹ Гашиш закладкР° СкотобаР·Ð° Ð¾Ñ„Ð¸Ñ†Ð¸Ð°Ð»Ñ ŒÐ½Ñ‹Ð¹ сайт ÐŸÑ€ÐµÐ¿Ð°Ñ€Ð°Ñ ‚Ñ‹ ÑÐ¾Ð´ÐµÑ€Ð¶Ð°Ñ ‰Ð¸Ðµ декстроР¼ÐµÑ‚Ð¾Ñ€Ñ„Ð°Ð½ Самые эффектиР²Ð½Ñ‹Ðµ средствР° от постельР½Ñ‹Ñ… клопов: ТОП Экстази что это åãèïòå êóïèòü ýêñòàçè МефедроР½ как Ð¿Ñ€Ð¸Ð½Ð¸Ð¼Ð°Ñ ‚ÑŒ ЗакладкР¸ миксы соли ЗакладкР¸ реагент в КалязинРµ Как сделать трубку из фольги Трип репорт мдма ЛегальнР¾Ðµ вх для кс го Купить закладкР¸ бошки в Олонце ЗакладкР¸ спб героин
IP:95.181.218.242  2018-01-16 14:53:43
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.