Э.Агиймаа хөл хүндтэй болжээ

2010/11/03
Share |
Хүмүүс:
Э.Агиймаа хөл хүндтэй болжээ

Багагүй хугацаанд сураг алдарсан дуучин Э.Агиймаа хувийн амьдралдаа огцом өөрчлөлт хийхээр шийдсэн бололтой. Уран бүтээлээ завсарлаж, гэр бүлтэй болохоор зэхэж буй гэнэ. Царайлаг дуучин бүсгүй баян бизнесмэн залууг амьдралынхаа ханиар сонгосон бөгөөд тун удахгүй үрийн зулай үнэрлэх гэж байгаа аж. Гэхдээ шоу цэнгээн, амралт зугаалганд явах асуудлаа хэнээр ч заалгахгүй, эрх чөлөөт эхнэр байхыг эрхэмлэж. Энэ ч утгаараа, саяхан болсон нэгэн шөнийн клубын нээлтэд оролцохдоо бие давхар болсон гэдгээ мэдэгдэх мэт бариу майк өмсчээ. Гэдэс нь томорч, нэлээд жин нэмсэн тэрбээр амтат дарс, шар айрагнаас татгалзсангүй. Бүр тайзан дээр бүжиглэж, танил залуустаа эрхлээд авсан. “Boom town” хамтлагийн дуучидтай хамт эротик маягийн зураг татуулан, шар айраг шимж суусан дуучин маань шөнө дунд хүртэл тухлан алжааж ядрахаа умартсан мэт шоудлаа. 

Дашрамд дурдахад, дуучин бүсгүй баян бизнесмэн залууг амьдралынхаа ханиар сонгосон тухай ярих хүн олон. Энэ талаар ихэд нууцалж буй дуучин Э.Агиймаа саяхан гадаад руу явж, гэрийнхээ тавилгыг шинэчилсэн гэнэ.

Р.ЕСҮЙ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.