Хятадууд "Дэлхийн мисс"-ийг улс төртэй хутгав

2010/11/03
Share |
Хүмүүс:
Хятадууд

"Дэлхийн мисс" тэмцээнийг зохион байгуулах хороо Норвегийн мисс Мариан Биркедалийг шагналт байрнаас аль болох хол байлгах дарамт шахалтад оруулсан хэмээн "The Daily Mail" сонин бичиж байна.

Хятадын Санья хотод аравдугаар сарын 30-нд болсон гоо сайхны тэмцээнийг зохион байгуулагчид Хятадын эрх баригчдын шахалтад орж Биркедалийг шагналгүй үлдээх шийдвэр гаргасан бололтой.

Тэрс үзэлтэн Лю Сяобод Нобелийн энх тайвны шагнал олгосныг Хятадын Засгийн газар эсэргүүцэж Норвегид дургүйцлээ илэрхийлж байсан билээ.

Энэ удаагийн "Дэлхийн мисс" тэмцээнд Норвегийн төлөөлөгч түрүүлэх хамгийн их магадлалтай байсан ч тэрээр дөнгөж шилдэг тавд ч багтаж чадаагүй юм. Тэмцээнийг зохион байгуулах хороо дээрх мэдээлэлд ямар нэг тайлбар хийсэнгүй.

"Дэлхийн мисс" улстөржсөн тохиолдол ганцхан Мариан Биркедалаар хязгаарлагдсангүй. Хятадууд Тайванийг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрдөггүйн улмаас тус арлын төлөөлөгч энэ тэмцээнд оролцож чадсангүй.

Үүнээс гадна Хятадын үзэгчид Японы гоо бүсгүйд алга ташиж баяр хүргэхээс татгалзжээ. Япон, Хятад хоёр Сэнкаку арлын маргаанаас болж муудалцаад байгаа билээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
afxqddzquy aV8Pk3mpvoquvmhbuj, [url=http://iweglbbibsuc.com/] iweglbbibsuc[/url], [link=http://giraqixwqfxk.com/ ]giraqixwqfxk[/link], http://zobpcbkhlteo.com/
IP:5.188.84.151  2019-11-09 01:21:44
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.