Н.Алтанхуяг З.Энхболдыг намаасаа хөөнө гэв үү

2010/11/03
Share |
Хүмүүс:
Н.Алтанхуяг З.Энхболдыг намаасаа хөөнө гэв үү

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгч З.Энхболд нар ид нанчилддаг дээрээ байна. "Алтангадас" фракцийнхан өнгөрсөн зун бүсчилсэн уулзалт хийх нэрийдлээр орон нутгийнхныг өөрийн талд татаж, "сөрөг хүчин"-ийхээ хүчийг сульдаах оролдлогуудыг хийсэн.

Харин үүний дараахан нийслэлийн Ардчилсан намыг Ардчилсан хүчний холбооны хяналтаас гаргасан билээ. Энэ мэтчилэн мөлхөө тактикуудыг үе шаттай хийснийхээ үр дүнд зангараг муутай Н.Алтанхуяг жинхэнэ захиргаадагч болчихоод байна.

Тэрбээр Ардчилсан хүчний холбооны гишүүдийг өрөөндөө нэг, нэгээр нь дуудан ирүүлж "Та нар намайг огцруулна гэлүү. Аан, бас хамтарсан Засгийн газрыг эсэргүүцэж байгаа байх аа" хэмээн мэнд мэдэж, "Аятайхан байгаарай. УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших эсэх чинь миний гарт шүү" хэмээн үдэж байгаа дуулдана.

Харин энэ үгийнх нь хариуд өөдөөс нь "салаавч" өгөх ганцхан хүн байгаа нь З.Энхболд. Тиймээс үглэж, аргадаад барахгүйгээ мэдсэн Н.Алтанхуяг түүнийг Ардчилсан намаас хөөх тухайгаа фракцийнхантайгаа сэм ярилцаж суугаа аж. Түүний хувьд, тооцоо бодох өөр нэгэн, хүн байгаа нь УИХ-ын гишүүн С.Эрдэнэ. Эрхэм гишүүн Н.Алтанхуягийг Лондонд Консерватив намын хуралд оролцох үед зочид буудалд нь очиж уулзан "Нийслэлийн Ардчилсан намыг авчихдаг юм гэхэд Баянгол дүүргийн Ардчилсан намыг надад үлдээгээч" хэмээн хүссэн гэдэг.

Гэвч Н.Алтанхуягийн хувьд тус намд С.Эрдэнийн орон зай үгүй ажээ. Байдал нэгэнт иймдээ тулсан учраас мань эр намын дарга, Тэргүүн шадар сайдын суудалдаа хэвээр үлдэхийн тулд З.Энхболд, С.Эрдэнэ нарыг хөтлөлцүүлэн хөөхөөр шийдсэн нь энэ. Сонирхолтой нь З.Энхболд нар үүнд ямар хариу барих бол.

С.Баттулга

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.