Баячуудыг багтаасан Бага хурал

2010/11/07
Share |
Хүмүүс:
Баячуудыг багтаасан Бага хурал

МАХН-ын 26-р Их хурал дөрөв дэхь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Уг нь төлөвлөгөө ёсоор Их хурал ням гаригт өндөрлөж, төлөөлөгч нараа үдэж өгөх ёстой байлаа. Гэвч төлөвлөсөн хугацаанаасаа хоёр өдөр хоцорч явна. Ням гаригийн өглөө Ардын намын дарга С.Батболд Бага хурлын  гишүүнээр сонгох 310 хүний нэрийг зарлахыг аймгийн намын хорооны дарга нартаа үүрэг болгосон. 21 аймаг, Нийслэлийн намын хорооны дарга нар нэрс уншсны дараа Их хурлын төлөөлөгч нар эсэргүүцэл илэрхийлж, Ардын намын дарга нар хүнд байдалд орцгоолоо. Үнэндээ Бага хурлын гишүүнээр баячуудын нэр л гарч ирсэнд тэд гомдолтой байгаа юм. “Жем”-ын захирал Улсын гарьд Цэрэнпунцаг, “МАК”-ын захирлын хүү Номтойбаяр, Мобикомын далд боссуудын нэг Болд, “Монфреш”-ийн захирал Т.Насанхүү, “Хас” банкны захирал зэрэг 100 гаруй толгой баячууд нэр дэвшиж орж ирэв. Тэдний дотроос хамгийн их хэл ам татлаж байгаа нь Хөвсгөл аймгийн засаг ноён Д.Цэрэнжав. Төрсөн ах дүү хоёроо Их хурлын төлөөлөгч болгоод дагуулж ирсэн эрхэм дарга Бага хуралд дүүтэйгээ хамт нэр дэвшсэнд олон хүн дургүйцэж байна. Төлөөлөгч нарын энэ гомдол бухимдал У.Хрэлсүх даргыг ч цочоов бололтой. Тэрээр заалнаас нэр дэвшүүлэх  боломжтой гэж мэдэгдсэн юм. Заалнаас хүчтэй эсэргүүцэл, санал шүүмжлэл өрнөж, намын Бага хуралд 400 гаруй хүн нэр дэвшээд байна. Өдөр 14 цагаас 20 цаг хүртэл завсарласан Намын их хурал дахин 2 цагаар хойшилжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.