Хүмүүс: П.Анужин | |
"Тусгай салаа" киноны Анужингийн дvрийг бvтээсэн МУИС-ийн хэл судлаач, орчуулагчийн III дамжааны оюутан Э.Амаржаргалтай ярилцлаа.
-"Тусгай салаа" кинонд дvр бvтээх боломжийг хэрхэн олж авсан бэ?
-"Тусгай салаа" кинонд Анужин гэдэг охины дvрд тоглосон. Анх удаа дэлгэцийн бvтээлд тоглосон болохоор сэтгэл өндөр байгаа. Гэртээ зурагт vзээд сууж байгаад кинонд тоглох хvсэлтэй хvvхдvvдийг пробонд оруулна гэсэн зар хараад л шалгуулсан юм. 800 гаруй хvvхэд пробонд орсноос шалгарч энэ дvрд тоглосондоо баяртай байна. Тэр олон хvvхдээс авъяас чадвараараа илvv байсан гэж бодохгvй. Гэхдээ би мэргэжлийн залуу жvжигчидтэй өрсөлдөж энэ кинонд тоглосон. Анужингийн дvрд гэхэд олон л охин өрсөлдсөн. Бараг cap орчим шалгаруулалт хийсэн. Найруулагч маань гадаад төрх гэхээсээ илvv энэ хvн тухайн дvрд тохирох уу, vгvй юу гэдэг шалгуур тавьсан болов уу. Дvрээ хэн нь сайн гаргаж байгааг л харсны vндсэн дээр энэ кинонд тоглолоо. Би дунд сургуулиа төгсөөд СУИС-д орно гэж боддог байлаа. "Тусгай салаа" кинонд тоглосноороо би хvслээ биелvvлсэн.
-Кинонд тоглоход бэрхшээлтэй зvйл тохиолдож байв уу?
-Хэцvv, хvндрэлтэй vе олон тохиолдсон. Би мэргэжлийн жvжигчин биш. Нөгөөтэйгvvр Анужингийн дvр сэтгэл хөдлөл ихтэй. Уйлж байснаа гэнэт инээнэ. Тэр бvх зан араншинг гаргахад багагvй ур чадвар шаарддаг юм билээ. Гэхдээ чадварлаг жvжигчидтэй хамт тоглосон болохоор тэдний дэмжлэг туслалцаатайгаар дvрээ бvтээж чадсан гэж бодож байна. Vнэнийг хэлэхэд, би Анужин гэдэг дvрийг жинхэнэ утгаар нь бvтээсэн гэж хэлж чадахгvй. Өөрийнхөө хэмжээнд л тоглосон. Дараа нь киногоо vзэж байхад vvн дээр нь ингэдэг байж дээ, ингэж тогловол зvгээр байж гэсэн бодол их төрсөн.
-Кино зураг авалт цэргийн анги дээр болсон. Сонирхолтой байв уу?
-Киноны зургийн ихэнхийг нь цэргийн ангид авсан. Жvжигчид, уран бvтээлчид цэргийн анги дээр байрладаг байв. Цэрэг биш ч гэсэн цэргийн амьдралаар амьдрах гоё санагдсан. Хамтдаа дөрвөн cap байсан болохоор дотно найзууд болсон. Цэргvvд их найрсаг. Дарга, байлдагч гэлтгvй найз болсон шvv.
-Э.Амаржаргал Анужингаас хэр өөр вэ?
-Анужингийн дvрийг бvтээхэд хэцvv байсан. Яагаад гэвэл кино ганцхан эсрэг дvртэй. Тvvнд нь би тоглосон. Бас энэ дvр миний байгаа байдлаас хэтэрхий өөр. Харин Анужинтай адилхан охид сvvлийн vед олон болоод байгаа юм шиг санагддаг. Найруулагч Анужингийн дvрээр сvvлийн vеийн охид бvх зvйлийг мөнгөөр шийдэхийг хичээдэг болсныг харуулахыг зорьсон байх. Мөнгөтэй л бол хэнтэй ч, юу ч хийхэд бэлэн болсныг тод томруунаар харуулсан. Анужин охин өөртөө итгэлтэй нь сайн боловч муу тал уруугаа хэт хазайсан байдаг бол Амаржаргал даруухан охин. Өмнөө тавьсан зорилгынхоо төлөө хөдөлмөрлөж явна. Бусдаас дутахгvй сайхан амьдрахыг хvсдэг. Анужингаас хэтэрхий өөр хvн. Хvмvvс киноны дvрээр тухайн хvнийг хvлээж авдаг шиг санагддаг. Vзэгчид Анужингийн хийсэн муухай vйлдлvvдээр Амаржаргалыг муу хvн гэж хvлээж авах вий гэсэн айдас төрж байсан. Нөгөө талаас нь бодож vзвэл Анужингийн дvр хvмvvст хvрч байна гэсэн vг юм даа.
-Эсрэг дvр бvтээсэндээ харамсдаг уу?
-Харин ч баяртай байгаа шvv. Эсрэг талын дvр бvтээх нь жvжигчнээс ихээхэн хариуцлага шаарддаг гэдэг. Анужин бол миний зан ааш, хvсэл сонирхлоос тэс өөр хvн. Тиймээс дөрвөн сарын турш ч болов тиймэрхvv ааш аягтай охид яаж амьдардгийг мэдэж авсан.
-Саяхан миссийн тэмцээнд оролцоод ирсэн гэсэн. Тэмцээний талаар танилцуулахгvй юу?
-Киноны зураг авалтын дундуур "Шилмэл загвар" компани олон улсын миссийн тэмцээнд яваач гэсэн хvсэлт тавьсан. Хятадын нийслэл Бээжинд болсон олон улсын миссийн тэмцээний сvvлийн шалгаруулалтад оролцоод 75 орны сайхан бvсгvйтэй өрсөлдлөө. 15 номинациар шилдэг оролцогчдыг шалгаруулахад "Шилдэг жvжиглэлттэй мисс"-ээр шалгарсан. "Шилдэг жvжиглэлттэй мисс"-ээр шалгарсан нь "Тусгай салаа" кинонд тоглосны ач юм. Би өнгөрсөн жил "Miss Mongolia-2009" наадамд амжилттай оролцож байлаа.
-Цаашид кинонд тоглоно гэж бодож байгаа юу?
-Киноны нэг санал яригдаж л байгаа. Цаашид надад тохирсон, таалагдах дvрийн санал ирвэл тоглоно. Тvvхэн хатдын дvр бvтээхийг мөрөөддөг болсон шvv.
-Өнөөгийн залуусын талаар ямар бодолтой явдаг вэ?
-Манай залуус хөгжиж байна гэж боддог. Өмнөө тавьсан зорилготой залуус олон бий. Нөгөөтэйгvvр шvvмжилмээр залуус ч байна. Гол нь манай залуус зорилгодоо хvрнэ гэсэн чин итгэлтэй байх хэрэгтэй. Гадаад хэлэндээ манай залуус сайн. Би эх орныхоо ирээдvйг гэгээтэйгээр төсөөлдөг.
М.Хангал