Саятны дамжаа буюу Мянгат малчин бол Тэрбумтан

2010/11/08
Share |
Хүмүүс:
Саятны дамжаа буюу Мянгат малчин бол Тэрбумтан

Монголд газар сайгvй мянгат малчин төрөх болжээ. Энэ нь сайн хэрэг. Мянгат малчин гэдэг давшгvй даваа,хvршгvй оргил мэт байсан цаг саяхан. Нэгдлийн vед нэг өрх айл амины арван хэдэн малаар амь зогоож, тэр дотор нь сайлын vнээ, чөдрийн унаа, хонины морь, бас уралдааны хvлэг нь ордог байсан. Мянгат малчин одоо моодноос гарах шахаж байна.
Мянгат малчин гэдэг 5ол Монголын тэрбумтан гэдгийг хvмvvс тэр бvр ойлгодог болов уу. Өмнөговийн нэгэн сумын гурван мянгат малчин өвгөн айлын найранд очиж, “vнэгvй” архи уун харамсалтайгаар нас баржээ. Мөн Хэнтийн нэгэн сумын мянгат малчин мөн л “vнэгvй” архи ууж vхсэн байна. Бас нэг аймгийн мянгат малчин зарц ядуу хvмvvсээр хулгай хийлгэж байгаад баригджээ.

Харин одоо Хэнтий аймгийн нэгэн мянгат малчны яриаг сонирхуулъя. Тэрээр хэлэхдээ, “Би мянгат малчин болох гэж яараагvй билээ. Мянгат малчин болох гэсэн болгоныг би хажуугаараа гаргаж дэмжсэн. Яагаад гэвэл, мянгат малчин гэдэг бол тэрбумтан гэсэн vг. Нэг vгээр хэлбэл, элит саятны жишгээр амьдарч ажиллаж, бас бусдыг vлгэрлэн дагуулах ёстой. Би энэ бvх бэлтгэлийг хийж байна. Аймагт хvvхэддээ хоёр давхар байшин бариулж байна. Бvх ах дvv нараа гуйлгачин сэтгэлгээнээс нь гаргаж байна” гэжээ.

Тэрээр удалгvй “мянгат малчин” болж vлгэр жишээ амьдрах болсон билээ. Тэгвэл өнөөдөр малчид Хаан банкинд малаа барьцаалуулж мөнгөө цацан vрэн таран хийж, мянгат малчин нэртэй гуйлгачид ядуучууд болцгоож байна. Мөнгөтэй болох амархан ч тvvнийг зарцуулах нь тvvнээс ч хэцvv гэдэг.

Ер нь Монголын энгийн нэгэн малчин гэр бvл гэдэг бол Монгол компани гэсэн vг юм. Тийм учраас малчид “саятны дамжаа”-нд суралцаж, тэрбумтны жишгээр амьдрах хэрэгтэй болж байна. Нэг vгээр хэлбэл, мал бол жилдээ нэг сая төгрөгийн ашиггай юм уу, өртөгтэй байх ёстой. “Малчин бол саятан” хэмээн сэтгэж, сэтгэл өөдрөг өгөөмөр амьдарч, бас эрдэм номд суралцах хэрэгтэй байна. Max идэж, архи уун агсам тавьж, бэлэнчилэн амьдарсан тал нутгийн бvдvvлэг дvр зургийг халж, бид хээр талын зэрлэгvvд биш гэдгээ харуулах ёстой.

"Хөх толбо" сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.