Улс төр тэднээр л дутав гэж...

2010/11/08
Share |
Хүмүүс:
Улс төр тэднээр л дутав гэж...

2012 оны УИХ-ын сонгууль ч тун олон хачир чимэгтэй болох нь. С.Жавхлан, Р.Бат-Эрдэнэ нараас авахуулаад хэд хэдэн уран бүтээлч улстөрч болох бэлтгэлдээ орсон гэнэ. Мөн зарим нэг бөхчүүд, багш нар ч бид яаж дутахав гээд л одооноос нойргүй хонож байгаа гэсэн. Тэдний сонин сайхнаас хүргэе.

Сонгуулиар бөөлнө
Арав, хорин хэлтэй хэмээн өөрийгөө зарлаад явдаг Арго гээд багш байдаг даа. Ард түмний гавъяат гэж байгаа бас. Тэрбээр сүүлийн үед нэг л их чимээгүй байгаа биз.

Тэгвэл 2012 оны УИХ-ын сонгуулиар нэг мөсөн бут авахаар бэлдэж байгаа гэнэ. Түүний сонгуулийн компанит ажил тун өвөрмөц Бөөгийн шашинд одооноос шимтэх болсон Арго багш бөөлж байгаад л ялалт байгуулах юм байх.

Жинхэнэ улстөрчийн зан

Драмын театрын Хасар буюу гавъяат жүжигчин Жаргалсайхан мөн л сонгуулиар тоосоо өргөх санаатай байгаа гэсэн шүү. Тэрбээр ядарч, зүдэрсэн нэгний хажуугаар зүгээр өнгөрч чаддаггүй гэсэн. Тусална, бас түрүүвчин дэх хэдэн төгрөгөө сарвайдаг гэнэ лээ. Энэ зан чанар нь л түүнийг "Чи жинхэнэ Улсын Их Хурлын гишүүн болж чадна" гээд л татаж чангаагаад байгаа гэсэн шүү.

Хоёр бөхтэй болох уу

Хүчит бөхийн барилдааны баруун жигүүрийг манлайлан Далай аварга А.Сүхбат гарч ирлээ гээд л зарладаг даа. Тэгвэл ирэх оны сонгуулиар аварга маань парламентын танхимд цолоо дуудуулахаар аль эртнээс л санаархсан, түүнийгээ ч нуугаагүй. Одооноос Төв аймгийнхаа ард түмэн тал засаад эхэлсэн сурагтай. Ямартай ч 2012 оны сонгуулиар УИХ маань хоёр бөхтэй болж мэдэх нь байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.