Ичиж амьдарвал яасан юм бэ, Ичинноров оо

2010/11/10
Share |
Хүмүүс:
Ичиж амьдарвал яасан юм бэ, Ичинноров оо

Эгэл олныхоо төлөө энэ биеэ гаргуунд гаргана хэмээн эрсхэн өгүүлдэг асан хүний эрхийн хуульч эл турьхан бүсгүй нэг л өдөр ард түмэн ч яамай хэвтнээ, алд биенийхээ амар амгаланг олох нь чухал байна гээд “Ах” нам руу харайгаад орчихсон.

Гэхдээ мөр зэрэгцэн тэмцэж явсан гудамжны тэмцэгч эрчүүд нь АН-ыг бараадаад сураггүй талийсан учраас ганцаараа байх нь жаахан эвгүй санагдсан байх. Гэвч их санасан газар есөн шөнө хоосон хонохын үлгэрээр орж, Ху намын хүүхнүүд түүнд найр тавиагүй. Тэгсэн ч Ичко бүсгүй бууж өгөхгүйгээр шийдсэн бололтой. “Би бол энэ нийгмийн захиалгаар ирсэн хүн” гэж ирээд л авч өгч байгаа харагдсан. Эсвэл энэ нийгмийн захиалга нам хэсч, намирсан хүүхнүүдээр дутаж цангаад байгаа юмсан уу, ойлгох юм алга. Ямар ч байсан нэгэн цагт та бүхэнтэйгээ үргэлж хамт гэж амлалт өгсөн ард түмэн нь эл бүсгүйн талаар “Энэ Ичинноров ичиж амьдраасай” хэмээн толгой сэгсрэх болсоор удлаа.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
hfjnqnpxofo voWOm0kcvptxvaecui, [url=http://qzgrghbrzpty.com/] qzgrghbrzpty[/url], [link=http://gmynmibitbkz.com/ ]gmynmibitbkz[/link], http://ruumfvdfogpj.com/
IP:46.161.9.32  2016-06-22 00:00:20
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.