Олныг сэрдхийлгэсэн дуулиант хэргүүд хэрхэн шийдэгдэв

2010/11/10
Share |
Хүмүүс:
Олныг сэрдхийлгэсэн дуулиант хэргүүд хэрхэн шийдэгдэв

Улсын хэмжээнд өнгөрсөн сарын байдлаар 16142 гэмт хэрэг бүртгэгджээ.  Үндэсний статистикиин хорооноос өчигдөр танилцуулсан өнгөрсөн сарын нийгэм, эдийн засгийн тоон үзүүлэлтийг цааш нь нарийвчилбал, нийгмийн аюулгүй байдлын эсрэг (119), хүн амын эрүүл мэндийн эсрэг (51), хүүхэд, гэр бүл, нийгмийн ес суртахууны эсрэг (15), хүний эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төрийн эсрэг гэмт хэрэг (8) нэмэгдэж, өмчлөх эрхийн эсрэг (969), хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг (177), үндэсний аюулгүй байдлын эсрэг (49), шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг (36) буурсан нь нийт гэмт хэрэг буурахад нөлөөлсөн гэжээ. Гэхдээ сүүлийн үед олны анхаарал татаж, дуулиан шуугиан тарьсан онц ноцтой гэмт хэрэг ихэсч эрүүгийн нөхцөл байдал хүндэрсэн талаар хүчнийхэн өгүүлдэг. үүнээс заримынх нь эзэн холбогдогч тогтоогдолгүй мөрдөн байцаагч нарын төмөр шүүгээнд “хог” болон он цагийг элээх нь ч бий. Шийдэгдсэн нь араасаа хэл ам дагуулах тохиолдол ч багагүй. Иймээс дуулиант хэргүүдийн зарим нь хэрхэн шийдэгдсэн, хуулийн ямар шатанд явааг тоймлон хүргэе.

Монгол залууг хөнөөсөн гадаадын иргэний хэргийг хэрэгсэхгүй болгов
Сүүлийн жилүүцэд нийслэл гэлтгүй хөдөөгийн алс бөглүү суманд ч ялгаагүй хятад, солонгос, герман, англи, япон, турк гээд өнгө өнгийн түмэн хэлийн “найз” нар биднээс илүү аз жаргалтай, бяртай амьдрах болсон. Тэдний нэлээд хувь нь хоногийн хоолгүй, толгой хоргодох газаргүй хөөрхийлөлтэй “амьтад” манай оронд хөл тавьдаг. Тэгээд л нэг, хоёрхон жилийн дотор орон гэр, эхнэр, нөхөртэй болж, амьдрал цэцэглүүлэн, хувийн бизнес нь хэдийнэ хөл дээрээ тогтож, тэр ч бүү хэл дээдсийн дунд хүрээлэлтэй болж чаддаг нь нууц биш. Мэдээж хүн бүрт хүссэн газар, нутагтаа очиж хөдөлмөр зрхэлж бас амьдрах боломж, эрх нь нээлттэй. Гол нь тухайн улсын хууль дүрэмд захирагдах учиртай. Гэтэл өнөөдөр энэ хууль дүрмийг мөрдөх байтугай хуулийг нь гууль болгох хүмүүс олон гарч буй. үүнийг нотолсон гэмт хэрэг дэндүү олон гарлаа. Энгийн иргэнээс эхлээд цагдааг нь барьж зодсон хэргийн эцсийн шийд өнөө ч гараагүй. Мөн Дорноговь аймгийн Айраг суманд монгол залуу хятад иргэдийн гарт амиа алдсан ноцтой хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан. Эл хэрэгт анх Өвөрмонголын иргэнийг холбогдуулан шалгасан ч хууль хяналтынхан хэргийн жинхэнэ эзэн нь Хятад Улсын иргэн Жан Дин Пун болохыг тогтоосон юм.

Цагдаагийнхан өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр Тээврийн прокурорт эл хэргийг шилжүүлсэн ч хэрэгсэхгүй болгосон. Учир нь, энэ хэрэгт хоёр ч удаа техникийн шинжээч томилоход сэжигтний буруутай үйлдэл тогтоогдоогүй гэнэ.

Ц.Мянганбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно гэв үү
Манай улсад хуулийг завхруулж бусдыг цаашлаад улсыг хохироодог явдал сонин биш больчихсон гэдэгтэй санал нийлэх хүн олон. Зарим хүний сэтгэхүйд хээл хахуул, авлига, залилан байдаг л үзэгдэл мэт аашилдаг болсон. Нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга Д.Урансүрэн 2005-2009 онд тус газрын ерөнхий нягтлан бодогч, даргаар ажиллахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж бараа, ажил үйлчилгээг үнийн харьцуулалт, сонгон шалгаруулалтгүйгээр худалдан авсан, төрсөн хүү Э.Мөнх-Оргил захиралтай “ДУМЕ” ХХК, өөрийн үүсгэн байгуулсан “Мон Ти Юү” ББН зэрэг тодорхой тооны аж ахуйн нэгжүүдээс зах зээлийн үнээс өндөр үнээр бараа материал их хэмжээгээр худалдан авсан, банк бус санхүүгийн байгууллагууд уруу бараа материал худалдан авсан мэтээр мөнгөн гүйлгээ хийж бэлэн мөнгө гарган тухайн үеийн зах зээлийн үнээс өндөр үнээр малын эм, бараа материал бэлтгэсэн зэргээр хууль зөрчсөнийг Авлигатай тэмцэх газар саяхан тогтоосон юм. Нөгөөтэйгүүр 60 тэрбум төгрөг залилсан гэх үндэслэлээр өнгөрсөн долдугаар сараас Ц.Мянганбаярт холбогдох хэргийг цагдаагийнхан шалгаж эхэлсэн.

Тэрбээр, “Анод”-оос таван аж ахуйн нэгж, нэг иргэний нэр дээр 16.2 тэрбум, “Зоос”-оос найман аж ахуйн нэр дээр 41 тэрбум 207 сая, “Монгол шуудан” банкнаас нэг аж ахуйн нэр дээр 1.2 тэрбум төгрөгийн зээл аваад эргэн төлөөгүй. Гэтэл ойрын өдрүүдэд их хэмжээний мөнгө залилсан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурор хэрэгсэхгүй болгож байгаа гэх “бор шувуу” энд тэндгүй нисэх болов.

Банктай холбоотой өөр нэг асуудал бол “Транс” банкны гүйцэтгэх захирал А.Е.Новожиловтой холбоотой хэрэг. Хувийн ашиг сонирхлын үүднээс банкинд онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад тэрбээр оргон зайлсан билээ. Мөн Монгол Улсад төлөх ёстой 127.7 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн “Алтан дорнод Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.В.Паушокийн хэргийг ч дурдаж болно. Түүнийг нутагт нь мөрдөн шалгах хүсэлтийг Улсын ерөнхий прокурор ОХУ-ын Ерөнхий прокурорт хүргүүлсэн билээ. Гэтэл хоёр cap өнгөрсөн ч хариу ирээгүй тул өнгөрсөн даваа гаригт сэжигтнээр тооцож, яллагдагчаар татсан тухай тогтоолыг танилцуулж, нутаг дэвсгэрт нь байцаалт авах хүсэлтийн хариуг нэхэмжилсэн албан тоотыг ОХУ уруу дахин явуулжээ.

Авга эгч нь дүүгийнхээ аминд хүрчээ
Олныг цочроосон аймшигт хэргийн мэдээ ар араасаа цуврах болж. Хамгийн сүүлд гэхэд эх, хүү хоёрын амь насыг хэрцгийгээр хөнөөсөн аймшигт хэрэг өнгөрсөн сард гарсан. Өмнө нь хоёр ч удаа ял эдэлсэн С.Нэргүй танилцсан бүсгүйгээ хардаж ийнхүү амь насыг нь хөнөөсөн. Ингээд зогсохгүй талийгаачийн хүү ээжийгээ асууж ирэхэд хийсэн хэргээ далдлах гэж амь насыг нь санаатайгаар хохироосон билээ. Мөн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Бургасан тасархайд нутаглаж байсан иргэн Ц-гийн гурван настай охины хоолойг хэрчиж, амийг нь хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан. Аймгийн цагдаагийнхан шуурхай ажилласнаар талийгаачийн авга эгч охины амийг хөнөөчихөөд өөрийгөө егүүтгэсэн болохыг тогтоосон юм. Мөн аймагт таван настай охин алга болж, гурав хоногийн дараа хогийн цэг дээрээс цогцос нь олдсон аймшигтай хэрэг ч бий.

Амь насаа хар тамхинд дэнчин болгов
Олны сэтгэлийг хирдхийлгэсэн аймшигт хэргийн зэрэгцээ хүний наймаа, мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэргийн гаралт ч ихэссэн. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн долоо хоногт хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс 19 настай хүү амь насаа алдсан билээ. Одоогоос таван сарын өмнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б, Ц, X нар ахуйн хэрэглээний хий ашиглан мансуурснаас мөн Б нь нас барсан юм. Өсвөр үе маань ингэж хар тамхинд донтож байхад дунд үе нь хар тамхины сүлжээнд орж амь амьдралаа алдсаар буйг олон жишээ харуулдаг. Бээжингийн шоронд хоригдож буй Л.Байгалмаа, Ганц худагт ял эдэлж буй М.Ойгонбаяр, Манай улсын дөрвөн залуу үрлэн хэлбэрээр боловсруулсан их хэмжээний хар тамхи залгин Хонконгийн хилээр гаргах гээд баригдсан гэх мэт. Шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн хүний наймаатай холбоотой гэмт хэргийг ч энд дурдаж болно. Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнгөрсөн есдүгээр сард Б.Ерөө-Янжин, Б.Цэрэн-Янжин нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн юм.

Тэд одоогоос жилийн өмнө “Малайзад гэрийн үйлчлэгч хийх, хүүхэд асрах, нохой салхилуулах, массажист, караоке зэрэг өндөр цалинтай ажилд зуучилна” хэмээн охидыг хуураад Замын-үүд боомтоор хил давуулан худалдаалсан гэмт хэргийг үйлдсэн. Түүнчлэн одоогоос хоёр жилийн өмнө 15 настай охин Б-ийн амь насыг санаатайгаар хохироосон онц ноцтой хэрэгт холбогдогчдыг шүүх хурал өнөөг болтол эцэслэн шийдэгдээгүй явсаар л байна. Ө.Хэрлэнчимэг, Ж,Очбадрах нарын найман хүнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал зургаан удаа өмгөөлөгч ирээгүй гэх шалтгаанаар хойшилж хохирогчийн аав Ц.Гончиг өмгөөлөгчдийн холбоонд хүсэлт тавьж, Монгол Улсын Ерөнхийлөгчийг шүүх хуралд суух хүсэлт хүртэл гаргаад сүүлдээ өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн. Уг нь Ө.Хэрлэнчимэгт насанд хүрээгүй хүүхдүүдтэй бүлэглэн онц хүнд гэмт хэрэг үйлдэж, бусдын амь насыг санаатай хохироосон, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан, насанд хүрээгүй охидыг садар самуун, тэнүүчлэлд татан оролцуулсан гэх үндэслэлээр буруутгаж нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдсэн юм.

Ж.Хоролсүрэн /Монголын үнэн/
 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
vladpisun Кулсары Купить экстази Kiskoros vasarolni az Ecstasy-t Moers kaufe Amphetamin Метадон Аркалы сатып алу Сколько амфетамР¸Ð½ Ð´ÐµÑ€Ð¶Ð¸Ñ‚ÑÑ  в слюне кадыров режет русским бошки что баранам – ÑÐ¼Ð¾Ñ‚Ñ€ÐµÑ‚Ñ Œ видео онлайн в Моем Мире | Олег Ð§ÐµÑ€Ð½Ð¾Ð¼Ð¾Ñ €ÐµÑ† Kauniainen osta LSD Tsu??Hashish Steinfurt Kaufen Sie Methamphetamin купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ Сланцы ЗакладкР¸ шишки ак47 в Любани Beauraing koop Ecstasy Karlskoga osta metadoni Купить qiwi ваучер купить Герик Старая Купавна Тетра Дельта шприц 10мл Купить Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин ЖанаозеР½ эфедра что это ÐÐ°Ñ€ÐºÐ¾Ñ‚Ð¸Ñ ‡ÐµÑÐºÐ¸Ð¹ трип купить Метамфа Зея Heiligenhafen Methadon kaufen Купить закладкР¸ LSD в НоводвиР½ÑÐºÐµ Ленгер Купить Metadon ЗакладкР¸ гашиш в КисловоР´ÑÐºÐµ Героин в ВесьегоР½ÑÐºÐµ Retsag LSD vasarlas ??????Hashish Спайс в ЧистопоР»Ðµ Ð¨ÐµÐ¼Ð¾Ð½Ð°Ð¸Ñ …а Купить Hashish Koshigaya??????? Tortosa comprar LSD купить Ляпка КронштаР´Ñ‚ Купить закладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в СретенсРºÐµ Oskarshamn osta Hashish купить Гиблый МариинсРº СмалиниР½ÐºÐ°Ð¹ купить LSD Трубки Ð¼ÐµÑ‚Ð°Ð»Ð»Ð¸Ñ ‡ÐµÑÐºÐ¸Ðµ
IP:185.251.71.199  2018-06-05 14:58:49
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.