Батлан хамгаалахын сайд Л.Болд огцрох өргөдлөө өгөх үү?

2010/11/14
Share |
Хүмүүс:
Батлан хамгаалахын сайд Л.Болд огцрох өргөдлөө өгөх үү?

Батлан хамгаалахын сайд Л.Болд огцрох өргөдлөө өгөх тухай мэдээлэл тарав. Хамтарсан Засгийн газрыг салгахыг оролдож буй гишүүд хоёр намын дарга нарыг зүгээр суулгахгүй байгаа үед Л.Болдын гаргасан шийдвэр Ерөнхий  сайдад хүндхэн туссан бололтой.

2012 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулж, гарын үсгээ зуралцсан бусад гишүүдийн хувьд түүний сэтгэлийг эргүүлэх томоохон ажилтай тулгарав.

Сайд нар Батлан хамгаалахын сайдынхаа өрөөгөөр ээлж дараалан “бараалхаж” өргөдөл өгүүлэхгүйн тулд бүхий л боломжоо ашигласан байна. Ерөнхий сайдтай таарамж муутай байдаг гэх Батлан хамгаалахын сайд Л.Болд ямар боловч энэ удаад огцрох өргөдлөө өгсөнгүй. Гэхдээ энэ нь эцсийн шийдвэр биш, дахин бодож үзэх болсон тухай эх сурвалж мэдээлэв.

Ц.Онон

zuunii medee

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.