Начингуудын нэрэмжит барилдаанд Харцага Пүрэвжав түрүүллээ

2010/11/14
Share |
Хүмүүс:
Начингуудын нэрэмжит барилдаанд Харцага Пүрэвжав түрүүллээ
Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж өнгөрлөө. Барилдаанд улсын арслан Д.Ганхуяг, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Л.Пүрэвжав, Д.Баасандорж нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой хүчит 128 бөх зодоглолоо.Начин цолны хүндэтгэлийн барилдааныг энэ жил шинээр улсын начин цол хүртсэн бөхчүүд болох улсын начин Т.Санчир, Ч.Баянмөнх, Б.Заяамандах нарын бөхчүүд МҮБХ-той хамтран зохион байгуулсан юм.

Барилдааны нэгийн даваанд улсын начин А.Цацабшир Говь-Алтай аймгийн харъяат Ш.Тогтохбаяр начны төрсөн дүү Ш.Шинэбаярт унасан бол бусад улсын цолтон бүгд давсан. Хоёрын даваанд улсын начин И.Ёндонсамбуу, У.Балжинням, Л.Наранбаатар, До.Ганбат, Д.Цогзолдорж, Ш.Тогтохбаяр, Ж.Оргил нарын начингууд өвдөг шороодсон.       

Энэ жилийн начин цолны хүндэтгэлийн барилдаанд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харъяат Төвийн бүсийн цахилгаан түгээх сүлжээ компаний бөх улсын харцага Л.Пүрэвжав түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харъяат "Хатант интернэшнл" компаний бөх цэргийн хурц арслан Ч.Санжаадамба үзүүрлэлээ. Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харъяат Ноёд группийн бөх улсын өсөх идэр начин Т.Өсөх-Ирээдүй, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул Сүлд спорт хорооны бөх аймгийн арслан Б.Эрдэнэхүү нар шалгарлаа.

Барилдааны тунаануудыг ЭНДЭЭС уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Jjqikcjc Churchill leader dogs, https://imgur.com/a/Zn8yITs/em bed?pub=true metin2_tr_indir, https://imgur.com/a/upi1kLZ/em bed?pub=true descargar_música_del_alfa_201 8, https://px.a8.net/svt/ejp?a8ma t=https%3a%2f%2fimgur.com%2fa% 2fRzg6VQA%2fembed%3fpub%3dtrue वॉलपेपर_फो
IP:91.204.15.57  2018-12-03 13:23:35
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.