Билл Гейтс малчдад тусална

2010/11/15
Share |
Хүмүүс:
Билл Гейтс малчдад тусална

Дэлхийн банк өнгөрөгч дөрөвдүгээр сард  буюу “Их 20”-ийн уулзалтын үеэр баталсан, шинээр хэрэгжүүлж буй хөтөлбөрийнхөө хоёр дахь ээлжинд Монгол, Этиоп, Нигер гэсэн гурван улсад нийтдээ 97 сая ам.доллар олгохоор болжээ. “Хүнсний хэрэглээгээ нэмэгдүүлэх, хөдөөгийн хүн амын орлогыг өсгөх, бага орлоготой малчин, тариаланчдын үйлдвэрлэлтийг бууруулах чиглэлээр олгож буй эл хөрөнгийн 12.5 сая нь манай улсад ногдох аж. Хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор АНУ, Өмнөд Солонгос, Испани, Канад, Австрали улсаас гадна дэлхийн тэргүүн баячуудын нэг Билл Гейтс ч хандив өргөсөн байна. Ташрамд дуулгахад эхний тусламж болох 224 сая ам.долларыг Бангладеш, Руанда, Гайти, Сьерра Леон, Того улсуудад хувааж өгсөн юм байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.