Бямбацогт гишүүний хартай эхнэр нөхрийнхөө өрөөний үүдийг манаж байна

2010/11/16
Share |
Хүмүүс:
Бямбацогт гишүүний хартай эхнэр нөхрийнхөө өрөөний үүдийг манаж байна

Төрийн албыг хувийн компани мэт өмчлөөд авчихсан улс төрчид Монголд цөөнгүй. Тэд найз нөхөд, ах дүүгээ өөд нь дээш нь татаж өөрийгөө хүрээлүүлдэг байсан бол сүүлдээ үр хүүхдээ дэргэдээ авчиран халамжилуулдаг болсон. УИХ-ын нэлээд олонх нь хүүхдээ үүдэндээ суулгаж, аяга цай зөөлгөдөг нь нэгэнт нийтлэг болсон жишиг. Дээрээс нь ил далд амрагаараа цай зөөлгөж, хуян шар усаа тараалгадаг гэх тэнэмэл яриа ч дарга даамлуудыг тойрдоггүй. Гэхдээ өнөөдрийг болтол эхнэрээрээ үүдээ мануулсан нь нэгээхэн ч үгүй. Харин УИХ-ын шинэхэн гишүүн С.Бямбацогтын үүдэнд гэргий нь сууж ордны хүүхнүүдийн тэнэмэл харцнаас нөхрийгөө харамлаж сууна.
С.Бямбацогтын гэргий Ц.Ганцэцэгийг МАХН-ын цагаан байрны нэгдүгээр давхарт архины дэлгүүр ажиллуулж "Ху" намынхныг хундага амраалгүй архидуулж байснаар нь хүмүүс сайн мэднэ. Яв шав, гял цал буусан энэ хатагтай эр нөхрийнхөө төрийн ажилд хошуу дүрж, орсон гарсныг харцаараа шилбүүрдэж байгаад саарал ордны сүүлийн үеийн цочир сонины нэг болоод байна. Хаанаас нь ч харсан үс зүс тэгш энэ хатагтай гишүүдийн өрөөгөөр өдөржин шагайж хэнд нь юу нэмэгдэв, яаж түүнээс илүү болгох вэ гэж ордноор гүйсээр цагийг өнгөрөөдөг ажилтай. УИХ-ын дарга ядуу ард Дамдины хүү Дэмбэрэлийн олон жил тухалсан өрөөнд орсон С.Бямбацогт гишүүн спикерийн хуучин өрөөг танигдахгүй болтол нь гоёж, хана туурганаас нь элдэв янзын эрээн мяраан гоёл чимэг харамгүй зүүснийг харваас эр хүний ажил гэхээсээ илүү эмэгтэй хүний ад орсон нь илт.
Нэг дөмөг эрийн ард түүнээс хоёр дахин хүчтэй эмэгтэй байдаг хэмээх бичигдээгүй хуулиар УИХ-ын гишүүдийн ажлын талыг нь адтай ажилтай гэргий нар нь ихэнхийг нь нугалдаг нь нууц биш. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн гэргий Дэлгэртуяа, Ц.Нямдоржийн гэргий Ж.Долгормаа, Д.Лүндээжанцангийн гэргий Оюунцэцэг, Х.Бадамсүрэнгийн гэргий Ж.Рэнцэн-Амгалан гээд эр нөхрөөсөө ч илүү хүнд ачаа үүрч арын албанд нэргүй зүтгэдэг бүсгүйчүүдийн нэрс уртаас урт хөвөрнө. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын гэргий Д.Баасанхүү хатагтай гэхэд "Сонгинохайрханчуудын тал нь надад санал өгдөг" гэж зүгээр ч нэг үг унагаагүй л байх. Үнэхээр ч эр нөхрийнхөө хүнд хүчир албаны ихэнхийг гэргий нар нь нугалж, тойргийнх нь сонгогчдын талыг нь уярааж байдаг. Гэвч энэ их ажлыг нэр нүүр горьдолгүй хийдэг гэргий нар өнөөдрийг болтол хэн нь ч нөхрийнхөө ажлын өрөөнд ирж суучихаад орсон гарсныг харцаараа шилбүүрдэж суугаагүй л юм даа. Төр түмний итгэлээр сонгогдчихоод ажилгүй авгай, хүүхдээрээ хүрээлүүлэн суугаа эрхэм гишүүн нэртэйгээр нь гэрээ нүүлгээд ирээсэй.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.