Хүмүүс: |
Янтгар хатанд ямба зохихгvй гэдэг vгийг энэ цаг дор эрхэм тvшээгийн гэргийд зориулан хэлэх болсон гэнэ. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишvvн Кёкvшюзан Д.Батбаярын энхрий эхнэр Монгол Улсын гавьяат жvжигчин Т.Баясгаланд гэсэн vг. Ихэр хоёр шувуу гэдэг шиг өмссөн дээл хувцсаараа ижилсэн нялхамсдаг мань хоёр саяхан болж өнгөрсөн Ардчилсан зvvний холбооны анхдугаар хуралд ч хөтлөлцөн ирж, мөр мөрөө тvшилцэн суужээ. Тэгээд бас болоогvй ээ, хамтдаа хуралд сууж буйдаа хачин их баяртай байгаа тухайгаа сэтгэл бахдам хуучилсан гэж байгаа. Ямар сайндаа л шооч нөхдvvд “Манай Д.Батбаяр эхнэргvй бол будаа” хэмээн гоочилж эхэлсэн байхав дээ. Гэхдээ мань хоёр тэр зэргийн гоочийг vл тоон тэврэлдэх нь халаг нялхамсан ганхсаар гарч одно лээ.
/Улаанбаатар таймс/