Нууцхан сэтгэлийн үнэн Даян аварга А.Сүхбат

2010/11/24
Share |
Хүмүүс:
Нууцхан сэтгэлийн үнэн Даян аварга А.Сүхбат

Монгол улсын 17 дахь аварга, сонирхогчдын сумогийн дэлхийн хошой аварга, чөлөөт бөхийн ОУХМ, МУГТ, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Агваансамдангийн Сүхбат нь 1971 оны төмөр гахай жил мэндэлсэн.

Уран хурц, дайчин шаламгай, үзэгчдийг шуугиулсан барилдаанаараа олны талархлыг хүлээсэн бөх бол "Жижиг" Сүхбат.

Тэрээр нэгэн үеийн хүчтэй өрсөлдөгчид болох Г.Өсөхбөяр, Д.Сумъяабазар, Б.Гантогтох, Ц.Цэрэнпунцаг, Б.Ганбат (шилдэг 6 заан гэгдэж байлаа...) нартай хамт  Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ ид хавыг үзүүлэн барилдаж байсан. Монгол бөхийн дэвжээнээ тодрон гарсан дахин үл давтагдах барилдаант бөх бол Сүхбат. Уран мэх, бяр хүч, ухааны илүүгээр онцгойрон шалгарч нэгэн үеийн хүчтэй өрсөлдөгчдөөсөө түрүүлэн Төрийн 9 хөлт цагаан тугаа есөнтөө тойрч, Монгол улсын арслан цолонд анхлан хүрсэн билээ.

Ганц өөрөө барилдаад зогссонгүй. Олон сайхан бөхчүүдийг бэлтгэн гаргаж бөхийн хөгжилд ихээхэн хувь нэмрийг оруулж байна. Шавь нараас нь, у/з Д.Амгаланбаатар, у/х Л.Пүрэвжав, у/н Б.Сэр-Од, Ж.Отгонбаяр, а/а Ө.Даваабаатар гээд олныг дурдаж болно.

Монгол бөхийн түүхнээ өөрийн ул мөрийг тодоос тод үлдээсэн, нэгэн үеийн Монгол бөхийн өнгийг тодорхойлж яваа, Монгол түмний хайртай бөх А.Сүхбатын барилдааны амжилтыг он оноор нь тоймлон өгүүлэхүл:............................

Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Pcrnwwdj , https://bitbin.it/WyaxQh0I/ tinder_showing_wrong_mutual_fr iends, http://archive.is/nZZrs get_it_on_dating_site, http://archive.is/HPC11 good_dating_profile_summary,
IP:95.181.217.13  2018-12-16 12:14:03
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.