Төмөр замын дарга удирдлагуудын буруугаас хүний амь нас эрсдэж байна гэв

2010/11/24
Share |
Хүмүүс:
Төмөр замын дарга удирдлагуудын буруугаас хүний амь нас эрсдэж байна гэв

“Төмөр замын байгууллагуудад хохирогчдын холбоо”-ныхон  хэвлэлийнхэнд хандлаа. Тус холбооны тэргүүн н. Лхамжинжавын эхнэр 2010оны 8 сард ажил үүргээ гүйцэтгэж яваад вогон дайруулан нас барсан байна. Гэтэл ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан эхнэрийнхээ үхэлд гомдолтой байгаагаа төмөр замын удирдлагуудад  хэлэхэд   танай эхнэр хөдөлмөр хамгаалалын дүрэм зөрчснөөс осол болсон  гэх тайлбарыг хэлжээ. 

н. Лхамжинжав хэлэхдээ төмөр замынхан ажилчидаа аюулгүй ажиллах ажлын байр, орчинг бүрдүүлж чаддаггүй.  Хашалт, хаалт  тавьдаггүй хэмээн шүүмжлэлээ. 

Одоогоор     “Улаанбаатар төмөр зам”-ын нийгэмлэгийн шинэ даргаар  томилогдоод удаагүй байгаа  Т.Очирхүүд энэ хэргийг дахин шалгаж өгөх хүсэлтийг тавьсан байна.  Мөн тус холбооны гишүүн  Г. Энх-Амгалан   Төмөр замын дарга даамлуудын буруугаас болж,  иргэдийн амь нас хохирч, бэртэж гэмтсэн хэрэг  цөөнгүй гардаг.

Тэр бүгдийг аль болох нуун дарагдуулж эсвэл  сэтгэл мэдрэлийн өвчтэй,  архичин хүн дайруулсан   бидний буруу байхгүй хэмээн өөрсдийгөө хайцаалдаг. Тийм болохоор төмөр замын ямар нэгэн осолд орсон хүмүүс хэнд хандахаа  мэдэхгүй хохироод үлддэг гэв.

Ц.Хишиг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.