С.Баярцогтын “баатарлаг” дөрвөн үйл

2010/11/24
Share |
Хүмүүс:
С.Баярцогтын “баатарлаг” дөрвөн үйл

Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандсан сэтгүүлчийн асуултад Сангийн сайд С.Баярцогт ийн хариулт хэллээ. Болж буйг ер ярьдаггүй. Болохгүйг ярихдаа илүү муухай харагдуулж, шийдэхгүй тал руу дөвийлгөдөгт тэр жаахан сэтгэл дундуур байдаг аж. Гэтэл олон улсын хэмжээнд манай улсыг өөдрөгөөр, өөрөөр дүгнэх болжээ. Үүнийг дөрвөн баримтаар нотлохыг Сангийн сайд хүссэн юм.

Нэгдүгээрт: ОУВС-тай Азиас анх удаа манай улс хамтран хөтөлбөр хэрэгжүүллээ. Энэ хөтөлбөрийн дараа ОУВС зургаан үндсэн үзүүлэлтээр манай макро эдийн засгийн үзүүлэлт,мөнгөний бодлогыг дүгнээд бусад орон жишээ болохуйц ажилласныг хэлсэн.

Хоёрдугаарт: Олон улсын төсвийн түншлэлийн байгууллага гэж бий. Эндээс тухайн улсын төсөв нь ард түмэндээ хэр ойрхон, нээлттэй байна гэдгийг дүгнэдэг. Нийт 100 оноогоор дүгнэж улс орнуудыг жагсаадаг энэ үзүүлэлтээр Монгол Улс  2006 онд 18 оноотой, 2008 онд С.Батболдыг Ерөнхий сайдын албыг авахад 36 оноотой байсан бол 2010 онд 68 оноотой Итали, Португалийн өмнө эрэмбэлэгдэж байна.

Гуравдугаарт: Олзворлох үйлдвэрлэлийн ил тод байдлын олон улсын байгууллага гэж байдаг. Тус байгууллагаас энэ сарын 19-нд “Монгол Улс олзворлох үйлдвэрлэлийн шаардлагыг бүрэн хангасан улс боллоо” гэж зарласан. Уул уурхайгаас орж буй бүх хандив, татвар нээлттэй байна гэсэн дүгнэлтээ тэд 2006 онд тайлангийн зөрүү 25 тэрбум төгрөг, 2008 оных 400 сая төгрөг болж буурснаар тайлбарласан байгаа. Энэ салбарт бид дэлхийд тэргүүлж буй 25 орноос зургадугаарт жагсч байна.

Дөрөвдүгээрт: Бизнесийн өрсөлдөх чадвараар индексээр манай улс 25 байраар урагшилсан. С.Батболдыг Засгийн газрын тэргүүний албыг авах үед Монгол Улс ОХУ, Финландад төлөх өрийн асуудлыг шийдэх ёстой байсан. Одоо энэ асуудлыг 100 хувь шийдсэн, бизнесийн таатай орчин нөхцөлтэй улс орноор нэрлэгдэж байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.