Монгол улс нинжа нараа тооллоо

2010/11/24
Share |
Хүмүүс:
Монгол улс нинжа нараа тооллоо

Монгол улс саяхан хүн ам, орон сууцаа тоолдог 10 жилд нэг болдог тооллогоо хийсэн. Урьдчилсан байдлаар дүн мэдээ гарсан боловч одоогоор албан ёсоор мэдээлээгүй байгаа. Харин нарийвчилсан байдлаар ирэх оны хоёрдугаар сард  хэд нь хаана яаж амьдарч байгаа гэхчилэн гаргах юм. “Нинжа” гэгддэг гар аргаар алт олборлогч иргэдийн аймаг, сумын цагдаа, нийгмийн байгууллагатай хамтарч тоолсон. Албан бус мэдээгээр манай улсын нийт ажиллах хүчний зургаан хувь нь нинжа байдлаар хувиараа ашигт малтмал эрхлэдэг гэдэг. Тодруулбал 60-70 мянга гаруй хүн хувиараа ашигт малтмал олборлогчдын эгнээнд байгаа аж. Эдгээр нь 19 аймаг, нэг дүүргийг хамарсан байдаг гэнэ. 

Увс аймгийн Тариалан сумын Толь багт ойролцоогоор 270 гаруй нинжа байдаг аж. Сүүлийн жилүүдэд Увс аймагт нинжа нар эрс олширсон бөгөөд ихэнх нь хаягийн бүртгэл, харьяалалгүй байдаг гэнэ. Тэднийг  бүртгэсний дараа хувиараа алт олборлогч буюу нинжа нарын нарийвчилсан тоо гарах боломжтой хэмээн аймгийн холбогдох албаныхан үзэж байна. 

“Нинжа” гэх нэр томьёонд багтдаг хүмүүсийн энэ тоо харилцан адилгүй байдаг юм байна. Тухайлбал баяр наадмын өмнө, эсвэл хичээл сургууль эхлэхийн өмнө “нинжа” нарын тоо нэмэгддэг байна. Энэ үедээ 61-70 мянгад хүрдэг болохыг салбарын судлаачид нь нарийвчилсан тооцоогоор гаргажээ.Харин энгийн үедээ тогтмол байдлаар 15 мянган хүн ажилладаг бөгөөд тэднээс 90,4 хувь нь алт, 4,2 хувь нь жонш, 2,2 хувь нь нүүрс, бусад буюу үлдсэн хувь нь үнэт чулуу олборлодог байна.

Монголын хаана уул уурхай хөгжиж байна тэнд “нинжа”  нар их байдаг юм. Тухайлбал Төв аймгийн Заамар суманд хүн амын дийлэнх хувь нь алт олборлож амьдардаг болохыг нутгийн иргэд ярьдаг. Түүнчлэн заавал нинжа гэлтгүй, ажил хөдөлмөр эрхлэдэг нь ч амьдралын шаардлагаар цагтай завтай үедээ гар аргаар алт олборлож амьдрал ахуйгаа залгуулдаг байна.
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Bradley 1JojEO http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.14  2015-08-08 21:59:01
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.