СУМЫН "ГООЖУУР" АЙМГИЙН "АТАМАН" БОЛСОН НЬ

2010/11/26
Share |
Хүмүүс:
СУМЫН

Булган аймгийн Гурванбулагийн хүү Ишдоржийн Доржсамбуу хэмээх үеийнхнээсээ биеэр хавьгүй том хүүг сумынх нь дунд сургуулийн багш "арын хаалгадаж" аймгийн аварга шалгаруулах тэмцээнд авч явжээ. "Арын хаалгадаж" гэхийн учир нь тэр сургуулийнхаа үндэсний бөхийн барилдаанд ердөө 11-т жагссан байж. Гэтэл өмнөх арван хүүг нь ардаа үлдээн, Доржсамбууг урдаа барин аймаг орсон нь багшийнх нь хувьд "том толгой" гаргасан хэрэг байлаа.

Хамгийн гайхалтай нь сумандаа ардуур орсон хүү аймагт очоод гялалзтал барилдах нь тэр. Ингэж л сумын сургуулийн биеийн тамирын багшийн мэдрэмжээр нэгэн сайхан бөх мэндлэх зам нээгдсэн юм. Гурванбулаг сумаас тухайн үед улсын наадамд цойлж, алдар цол хүртсэн бөх байсангүй. Харин Доржсамбуу бөх болж, нутаг усныхаа нэрийг дуурсуулж явна.

Г.ӨСӨХБАЯРЫГ ОРХИЖ, ЦЭРГИЙН АРСЛАН ЦОЛ ХҮРТЭВ

Аймгийн аваргаар нэрээ гаргаж, ирээдүйтэй хүү болох нь илт мэдрэгдсэн Доржсамбуу цэрэгт татагдлаа. Мэдээж, арми гэдэг их далайд орсон цэргүүд хоорондоо барилдаж, бас ч үгүй бөхөд дуртай дарга нар нь хотын томоохон бөхчүүдэд ирээдүйтэй залуу ирсэн тухай цахилгаан илгээдэг байж. Ингээд "Алдар"-ын Б.Ганбаатар арслан нэг удаа Доржсамбууг шинжжээ. Үнэхээр сайхан бие бялдартай, гүдэсхэн зантай хөдөөний хүүг "Алдар"-т авлаа. "Алдар" бол цэрэгт ирсэн залуучуудаас шилж шүүж аваад, бөх болгох замд нь оруулдаг буянтай газар. Доржсамбуу удаж төдөлгүй цэргийн арслан цол хүртлээ. Тэр цэргийн наадмын үзүүр түрүүнд өдгөөгийн даян аварга Г.Өсөхбаярыг орхиж түрүүлсэн байдаг.

ӨРӨВЧ СЭТГЭЛИЙН ГЭМ
Гарьдад нэг муу тал бий нь өрөвч сэтгэл. Улсын заан Д.Амгаа нэгэнтээ "Хувиа бодсон тамирчин л спортод амжилт гаргадаг" гэж хэлсэн нь бий. Тэгвэл Доржсамбуу энэ үгийг тэрслэх гэсэн шиг нэгэн. Цэргийн арслан цолтойдоо гялалзтал барилдаж, улсын цол хүртэх бөхчүүдийн тоонд зүй ёсоор орсон байхдаа С.Мандах /уг нь тэд нэг нутаг биш/ найзыгаа улсын цол авах хөг нь өнгөрөхвий гэхдээ тэр жил тун сайхан байхдаа дөрвийн даваанд авсан юм. Харин дараа нь Гурванбулагийн тун сайхан эр гэгддэг Ц.Цогтжаргалыг мөн тавын даваанд авч тахимаа өгсөн. Цогтжаргал бол гарьдын дуү Ёндонсамбуугийн үй зайгүй найз гэдэг. Мөрөөдөл болсон улсын цолныхоо босгон дээр ирчихээд, нутгийн ах руу харж ч чадахгүй, гуйж ч хэлж чадахгүй бүлтгэнэж суугаа Цогтжаргал руу Доржсамбуу огт харалгүй хажуугаар нь өнгөрчээ. Гэхдээ асарт очиж ам авахдаа нэрийг нь эрхгүй хэлсэн юм. " Ингээд тэр бас нэгэн наадмаа хүнд өгчихөв. Харин өнгөрөгч наадмаар тэр ахласан галд нь багтсан аймгийн арслан Э.Энхбатыг мөн л тавын даваанд авчихлаа. Хожим нэгэн ярилцлагадаа И.Доржсамбуу шинэ начин Э.Энхбатын найран дээр ч очиж амжаагүйгээ дурссан нь бий. Өөрөөр хэлбэл, тэр мөнгө төгрөг харж унасангүй харин бөхчүүдийн хэллэгээр "нутаг руугаа харж" өвдөглөсөн нь энэ. Хэдийгээр хувийн амжилт, ахиу цол хүртэх нь чухал боловч гарьдын хувьд илүү уужуу сэтгэл гаргасан ийм тохиолдлууд бий.

УВСЫН Б.ГАНБАТАД МОЛИГОДУУЛСАН НЬ.............................

Илүү ихийг ЭНДЭЭС уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.