”Ажнай”-н А.Бат-Эрдэнэ иргэдийн хувьцааг дээрэмдэж байна гэв

2010/11/26
Share |
Хүмүүс:
	 ”Ажнай”-н А.Бат-Эрдэнэ иргэдийн хувьцааг дээрэмдэж байна гэв

Таван толгой" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Бат-Эрдэнэ тус компаниас хувьцаа эзэмшигч  иргэдийн хувьцааг хууль хяналтынхантай нийлэн дээрэмдэх болсон талаар өчигдөр Өмнөговь аймгийн Цогт  цэций сумын иргэд мэдээлэл хийлээ. Одоогоор дээрх компанийн  60 гаруй иргэний 50 мянга гаруй хувьцаа түүний "халаас" руу ороод байгаа гэнэ. Энэ талаар хохирогч Н.Болормаагаас тодруулахад "Таван толгой" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Бат-Эрдэнэ хөрөнгө мөнгө ихтэй болохоор Улсын дээд шүүх хүртэл түүний талд ажиллах болсон. Бид "Таван толгой" ХХК-иас багагүй хувьцаа эзэмшдэг юм. Ихэнх ажилчид хувьцаагаа зараагүй байсан. Гэтэл гэнэт бидний хувьцаа алга болчихсон байсан. Хаашаа орсон талаар Хөрөнгиин биржээс тодруулахад Д.Бат-Эрдэнэ авсан болох нь тогтоогдсон юм. Энэ талаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээр шалгуулан шүүх хурал болж, бидний талд шийдвэр хоёр гарсан юм. Хувьцаагаа эргүүлэн авч нэр дээрээ шилжүүлчихсэн байсан чинь энэ оны тавдугаар сараас эхлэн дахин шүүхийн шийдвэр гарч, хэд хэдэн хувьцаа эзэмшиж буй иргэдийн хувьцааг мэдэгдэлгүйгээр авчихсан байсан. Ямар учраас ийнхүү дахин хууль бусаар авсан талаар хууль хяналтын байгууллагаар шалгуулахад шүүх дахин шинэ шийдвэр гаргаж бидний хувьцааг.Д.Бат-Эрдэнэ рүү шилжүүлсэн байсан" гэлээ.

З.ХҮРЭЛБААТАР

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekolka Купить крисы Грязи ВизуальР½Ñ‹Ðµ закладкР¸ для Яндекс браузерР° Купить ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в СуровикР¸Ð½Ðµ ЗакладкР¸ стаф в Усти-лаб
IP:185.14.194.44  2018-05-14 13:10:35
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.