Далай лам удахгүй сэнтийгээ орхиж магадгүй

2010/11/26
Share |
Хүмүүс:
Далай лам удахгүй сэнтийгээ орхиж магадгүй

НЬЮ-ДЕЛИ. /РИА Новости/. Түвдийн шашны тэргүүн Далай лам ойрын зургаан сарын дотор ариун сэнтийгээ орхиж магадгүй байгаа тухай Энэтхэгийн телевизийн сувгууд мэдээлжээ.


Далай лам телевизийн «CNN-IBN» сувагт ярилцлага өгөхдөө тэтгэвэрт гарах талаараа нухацтай бодож байгаагаа хэлсэн байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг Түвдийн цагаач Засгийн газартай зөвлөлдсөний дараа гаргана гэж тэрбээр хэлжээ.
75 настай Далай лам суудлаа орхиход бэлэн байгаа тухайгаа өмнө нь нэг бус удаа мэдэгдэж байгаа билээ. Тэрбээр аравдугаар сард Торонто хотод болсон хэвлэлийн бага хурал дээр бүх хүн амралт эдлэх эрхтэй байдаг гэж мэдэгдэж байсан юм.


14 дүгээр Далай лам 1935 онд төрсөн бөгөөд 1937 онд өмнөх гэгээнтний хойд дүрээр тодорчээ. Тэрбээр 1940 онд Лхас хотноо шашны тэргүүний суудалд заларсны дараахан 40–өөд оны сүүлчээр Хятадын цэргүүд Түвдэд халдан орсон билээ. Далай лам 1959 онд Түвдийг орхин гарсан бөгөөд өнөөг хүртэл Энэтхэгийн Дарамсала хотод сууж байгаа юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.