Янхандалт үндэсний эмгэнэл мөн үү?

2010/11/28
Share |
Хүмүүс:
Янхандалт үндэсний эмгэнэл мөн үү?
Монгол чөлөөт нийгэмд шилжээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Бараг бүх зүйл нэн чөлөөтэй болсноор сайн муу олон үр дагаварыг өгсөн. Техник технологи хөгжиж, интернэтийг өргөн хэрэглэж байгаа нь үнэхээр таатай зүйл л дээ. Гэвч сүүлийн үед зарим охид бүсгүйчүүд интернэтийг ашиглан биеэ үнэлэх байдал газар аваад байгаа нь тун харамсалтай. Мэдээж хүний эрх энэ тэр гээд асуудал сөхөгдөх боловч харьцангуй цөөн хүн амтай манайх шиг улсын хувьд яалт ч байхгүй эмзэг асуудал юм. Дунджаар 17-25 насны бүсгүйчүүд онлайнаар биеэ үнэлж байгаа бөгөөд ханш нь 20-100 мянган төгрөгний хооронд хэлбэлзэж байгаа нь нэлээд удаан хийсэн судалгаагаар тогтоогдоод байна. Биеэ үнэлэгчид Mongolei.de нэртэй германд байдаг монголчуудын чатаар дамжуулан үйлчлүүлэгчээ олж авдаг. Тэдний үйлчлүүлэгчээ татах арга улам нарийсч хоёр болон гурваараа нийлж биеэ үнэлдэг болсон.

Янхандалт баар, саунд байдаг байсан бол хүрээгээ тэлж интернэтээр нэг байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн асуудал болж хувираад байна. Хамгийн эртний мэргэжил гэгддэг янхандалт аль ч нийгмийн үед байсан боловч яг одоогийн нийгэмд хэт задгайрчээ. Хууль хяналтын байгууллага чадах хэрээрээ тэмцдэг боловч улам бүр нарийсаад байгаа аргыг гүйцэхгүй байгаа бололтой. Санхүүгийн туслалцаа үзүүлээч гэсэн тайлбартайгаар биеэ үнэлэгчидээр дамжин бэлгийн замын өвчлөлүүд ёстой л дураараа дургиж байгаа биз. Бэлгийн замын өвчлөлийн түвшин төдийлөн буурахгүй байгаа нь биеэ үнэлэгчидтэй маргаангүй холбоотой. Хамгийн муухай нь цэцэг шиг насандаа яваа охид янхандалтын зам руу орж байгаа нь аймшигтай. Ийм насны охид биеэ үнэлж, садарлаж байгаа нь үндэсний эмгэнэл гэхэд ч багадахаар. Монгол цөөн хүн амтай. Нийслэл хот бүүр цөөн. Мэдээж яаж ч тэмцээд янхандалтыг огт алга болгож чадахгүй. Алга болох ч үгүй. Гэхдээ л ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй болсон нь нэгэнт тодорхой болоод байгаа билээ.

Биеэ үнэлэгчдийн эрэлт ба нийлүүлэлт
Энэ удаа эрчүүдийн талаар бичих гэж байна. Зах зээлийн хуулиар эрэлт байхад нийлүүлэлт мөн адил байдаг. Үүнтэй нэгэн адилаар биеэ үнэлэгчдийг худалдан авах эрэлт хангалттай байгаа нь янхандалтыг улам газар авахуулдаг. Дажгүй хөөрхөн охидод санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэсэн зар маягийн үгсийг та аль ч чатаас олж харах болно. Мөн эр бэлэг эрхтэн харуулна, кам секс залуу гэх мэтийн тайлбар бүхий нууц хүмүүсийг харж болох бөгөөд ямар нэгэн хуурамч мэйл хаяг байхад л хангалттай. Тэгэхээр эндээс ямар дүгнэлт гарах вэ гэхээр эрэлт маш их байна. Эрчүүд ер нь яагаад биеэ үнэлэгч авдаг юм бол гэсэн асуулт гарна. Тайлбар нь маш энгийн бөгөөд товчхон. Тэд биеэ үнэлэгчидтэй яаж ч харьцаж болох бөгөөд дураараа аашилах боломж нээлттэй. Нэгэнт бараагаа худалдаад авчихсан юм чинь эзэн яаж ч болно.

Биеэ үнэлэгчдийг авч байгаа залуусын дундаж нас 22-25. Өдрийн цагаар голдуу зочид буудалд бүх ажлаа амжуулна. Зочид буудлуудын үнэ нь ч боломжийн. Цаг нь нэг хүний 2000-6000 төгрөгийн дундаж ханштай байгаа. Янхандалтад дэмжлэг үзүүлж байгаа бас нэг үүсвэр нь үй олноор байх зочид буудал болж таарч байгаа биз. Өдрийн цагаар аль ч зочид буудлын хүлээн авах өрөөнд 30 минут суухад дээрх үзэгдлийг хангалттай олж харах болно. Эрчүүд биеэ үнэлэгчдийг өөгшүүлэх том шалтгаан нь яах аргагүй мөн. Зарим эрчүүд ч гэсэн биеэ үнэлэгчдээс дутахгүйгээр элдэв муу өвчнийг тараах үүр болдог нь нууц биш. Биеэ үнэлэгчидтэй тэмцэхийн тулд тэдгээрийг худалдан авагчтай нь ч гэсэн давхар тэмцэж байж үр дүнд хүрнэ. Мэдээж аль ч нийгэмд байдаг, байсаар ирсэн янхандалтыг бүрэн дүүрэн хорьж чадахгүй нь ойлгомжтой. Гэвч гараа хумхиад суулгүй аль аль шатандаа тодорхой үр дүнтэй ажлуудыг эхлүүлэх цаг нэгэнт иржээ. Үндэсний аюулгүй байдалд шууд биш ч гэсэн ямар нэгэн байдлаар нөлөөлөх янхандалтад хараа хяналтаа тогтоох болжээ.

Бэлгийн гаж зан үйл өсвөр үеийнхэнд нөлөөлж эхлээд байна
Интернэт орчин дахь чатад зөвхөн биеэ үнэлэгчид тэдгээрийг худалдан авагчдаас гадна бэлгийн гаж зан үйлтэй хүмүүс маш их байгаа нь анзаарагдсан юм. Хэдийгээр ижил хүйсийн чиг хандлагыг шууд буруушаах нь өрөөсгөл. Хувь хүний эрх ашигт халдаж байгаа хэрэг гэж үзэж болно. Гэвч энэ нь хэлэхгүй өнгөрч боломгүй асуудал. "Бэлэг эрхтэн харах охин байна уу, долоож өгнө, сексийг ихээр хүсэв" гэх мэтийн гаж тайлбар бүхий үл үзэгдэгч хүмүүсийг чатаас олж харж болно. Хэрвээ тэдэн рүү хандах юм бол тэд дуртайяа вэбкамераа танд өгөх болно. Зөвхөн нэг өнгөөс харвал тэд юугаа хийх нь хамаагүй мэт боловч интернэт орчинд байгаа өсвөр үеийн хүүхдүүдэд аймшигтай хор хөнөөлтэй үр дагаврыг авчирч болохоор байгаа юм.

Цагаан байгаа цаасан дээр бэлгийн гаж буруу зан үйлийн талаар бичээд хүмүүст уншуулж цээжлүүлэхтэй яг адил зүйл. ТВ чатуудад хүчний байгууллага тодорхой хараа хяналт тавьсаны үр дүнд байдал харьцангуй цэгцэрсэн боловч интернэтийн чатыг хянахад арай л хүчирэхгүй байгаа бололтой. Өсвөр насны хүүхдүүд аливааг сонирхож үздэг ид насан дээрээ иймэрхүү гаж буруу зан үйлийг туршиж, хийж үзэхийг үгүйсгэх аргагүй. Гаж сэтгэлгээнээс л хамгийн аймшигтай аллага, хүний санаад багтамгүй үйлдэл гардаг гэдгийг хүн бүхэн мэднэ. Үүнд эцэг эхчүүдийн хараа хяналт ч нэн чухал үүрэгтэй. Та нарыг ажилдаа явсан хойгуур үр хүүхэд чинь чатаар аялж элдэв муу зүйлд суралцаж эхлээд байгааг анзаарах хэрэгтэй. Компьютерийн тоглоомын донтолтоос илүү хэрцгий үр дагавар авчирч мэдэхээр нөхцөл бүрэлдэж эхлээд байна.

Айл өрхүүд интернэтийг ашиглаж байгаа нь сайшаалтай боловч хар тал ямагт дагадаг шиг хамгийн аймшигтай зүйл болох бэлгийн гаж буруу зан үйл танай гэрийн босгыг танд мэдэгдэлгүйгээр даваад орчихсон байхыг ч үгүйсгэх аргагүй. Манай цагдаа тагнуулын байгууллагууд ч гэсэн үүнд ямар нэгэн байдлаар хүч гаргах цаг тулаад байгаад хэлэхэд илүүц биз ээ. Үр хүүхэд бурхнаас илгээсэн хамгийн нандин бэлэг гэдгийг санаж тэдэндээ хандах хандлагаа өөр түвшинд гаргах болчихжээ. Эцэст нь хүний ариун нандин зүйлсийн нэг болох бэлгийн харьцааг цэвэр ариун байлгах нь залуусын чухал үүргүүдийн нэг гэж үзэж байна.

Эх сурвалж: stormy.gblog.mn
 
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.