Улс төрийн хаалгаа хаах гэж байгаа хүн

2010/11/29
Share |
Хүмүүс:
Улс төрийн хаалгаа хаах гэж байгаа хүн

Өдөр тутмын “Үндэсний шуудан” сонинд УИХ-ын гишүүн С.Оюуныг улс төрийн хувьд хаалгаа хаах гэж буй хүнээр онцолсон байна. Тус сонинд үзэглэснээр “Тэр арав гаруй жил улс төрд явлаа, УИХ-д суулаа. Улс төр бол багийн тоглолт. С.Оюун өөрөө УИХ-ын дэд дарга, сайд болж үзсэн ч, нам нь парламентад нэгээс илүү суудалтай байж үзсэнгүй. С.Оюун яаж аятайхан улс төрд илүү удаан явахаа бодож байгаа” гэнэ, хатагтай С.Оюун... Бас ИЗН эвсч нэгдэж, салж бутарч дөжирчихсөн нам бөгөөд парламентын сонгуульд нэгэнтэй нь, орон нутгийн сонгуульд нөгөөтэй нь эвсч явсныг ч тодруулан бичжээ. Ямартай ч УИХ-ын гишүүн С.Оюуныг улс төр баяртай хэмээн хэлэхийг харах л үлдлээ. Харин цаг хугацааны хувьд төдийд, өдийд гэж ёстой тааж чадахгүй нь...

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.