Шоронд орсонд орвол...

2010/12/01
Share |
Хүмүүс:
Шоронд орсонд орвол...

Ж.Батзандан, О.Магнай хэмээх “хоёр гайхал” бий дээ. Тэднийг би сайн танихгүй, мэдэхгүй, хэвлэл мэдээллийн хэмжээнд ойлгох төдий нэгэн. Иргэний нийгмийн том төлөөллүүд. Бид тэднийг янз бүрээр л хэлсээр хэдэн оныг үдлээ гэж. Тэдэнд зарим хүмүүс дургүй, харин зарим нь дуртай. Мэдээж эрх баригчид тэдэнд дургүй байдгийг үнэхээр сайн ойлгож байна. Уг нь эрх баригчдын хичнээн үнэнийг нь хэлэвч хэнд ч гэсэн түмний өмнө авилгач хулгайчаараа дуудуулах юу нь сайхан байв гэж. Хүн л юм хойно адаглаад л ах дүү, хамаатан садан, үр хүүхдээсээ зовдог л биз, хөөрхий. Бид хүртэл лаглайтал таргалчихаад бүдүүн гэж хэлүүлэх дургүй, ухаан муутай мөртөө л тэнэг гэж хэлүүлэх үнэн дургүй л байдаг биз дээ.

Хөөрхий муусайн ядарсан ард түмний нэг хэсэг тэднийг их дэмжиж байгаа харагддаг, учир нь тэд эгэл ард түмнээ дээрэмдэхээ болихыг эрх мэдэлтнүүдээс шаарддаг, төсвийн хөрөнгөөс хулгайлахаа болихыг анхааруулдаг, уул уурхайн гэрээнүүдийг монголын ард түмэнд ашигтайгаар хийж ард түмний амьдралыг тэтгэх нэгэн сайхан эх булаг байгаасай хэмээн уриалдаг байсан. Зөв зүйтэй санаачлагууд учраас дэмжихээс өөр арга алга. Гэтэл бас тэдэнд дургүй хэсэг бас байна. Энэ бол хамгийн ойлгомжгүй санагддаг хэсэг, гэхдээ минийхээр шүү.

Хэдий өөрийнх нь буруугаас байж болох ч ядуу, хангалттай сайхан амьдралгүй хэрнээ л тэднийг доромжлох нэг хэсэг байх. Уг нь таны сайхан амьдралын төлөө, та сайхан амьдрах эрхтэй гээд л өмнөөс нь ярьж байгаагийнх нь төлөө, ядаж л ард түмэн нь ядуу зүдүү амьдарсан хэвээр байгаа гэдгийг эрх баригчдад сануулж байгаагийнх нь төлөө баярлах ёстой байтал тэдэнд учиргүй гомдоод л, үзэн ядаад л, доромжлоод л. Бидний аль улсад дарлагдаж байхдаа тархинд маань наалдаад хоцорчихсон үзэл бодол юм бол доо хөөрхий. Эдгээр залуус эрх мэдэл, албан тушаалд дурлалаа л гэнэ, юу хийж гийгүүлсэн юм л гэнэ, гэхдээ монголын улс төрийг өөрчлөхийг хүсвэл тэр эрх мэдэлд хүрэхгүйгээр яаж хийнэ гэж, яаж “гийгүүлнэ” гэж?

Мань хоёр болоод өөр хэсэг хүмүүс өнгөрсөн өвөл Эрүүл мэндийн сайд С.Ламбааг огцруулах санал тавиагүй юу. Тэр үед бурхан минь эрүүл мэндийн салбарт юу юу болоод өнгөрсөн билээ, эргээд саная. Нэгдүгээр төрөхийн бохирын шугам хагараад хальсан, улмаар нярайн халдвар гарсан, хоёрдугаар төрөхийн засварын ажлыг тендэр зарлалгүй хийсэн л гэнэ, за энэ ч яахав ёстой дүүрсэн асуудал, хариуцлагыг умартсан одоо цагт ялгүй ажил биз. Харин хүний амийг бид хэдээр үнэлэх вэ? Гурвын гурван нялх амь манай монголын хариуцлагагүйн золиос, өр төлбөрт явчихаж билээ. Шинэхэн үрээ хүлээсэн эцэг эх, өвөө эмээд нь, хүн амаа өсгөхийн хүслэн болсон улс эх оронд маань ямар их уй гашуу, гарз хохирол билээ?

Ямар бохирын слесарь биш Ламбаа гуай тэр баас шээстэй ноцолдох ч ёстой байсан биш, үнэн. Шинэ сайхан эмнэлэг байгуулагдлаа, орчин үеийн жишигт нийцсэн тоног төхөөрөмжтэй боллоо, эрүүл мэндийн салбар хөгжлөө гээд л гавьяа зөндөө байгуулдаг аа. Энэ гавьяаг хариуцаж удирдаж байгаа хүнтэй нь холбоод л эзэн нь магтуулдаг, шагнуулдаг, тушаал дэвшдэг. Тэгвэл хүний амь нас хохирчихоод байхад сайдад шууд хамааралгүй ч гэсэн алдаа дутагдлын эзэн нь болоод зоригтой, золбоотой, эр хүн шиг сандлаасаа ховхорсон билүү. Хариуцлагын тогтолцоо монголд байдаг гэдгийн үлгэр нь болоод дээрээсээ эхлүүлчихсэн билүү.

    Мөн л өнгөрсөн өвөл Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургууль дээр 127 хүүхэд сургуулийнхаа хоолонд хордон хүүхдүүд халуурч, таталт өгсөн, суулгасан, бөөлжсөн гээд Халдвартын эмнэлэгт бөөнөөрөө хэвтэн арай л хүний аминд хүрээгүй хэрэг явдал болсон билээ. Үүнтэй нь холбогдуулаад тус сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр гаргасан нь маш зөв алхам болсон юм. Тун ноцтой юм болж болох байсан гэдгийг сайд тооцож сургуулийн захирал байх эрхгүй гэж үзсэн биз ээ. Хоолны хордлогод шууд буруугүй нь тун ойлгомжтой ч сургуулийн захирал үүнийг эсэргүүцэж шүүх цагдаа дээрээ тулаад буцаад захирал болж билээ. Ядаж байхад хүүхэд нь үхэх шахаад бөөн юм болж байхад хариуцлага алдсан удирдлагыг баахан эцэг эхчүүд өмөөрсөн дуулдсан. Яасан ч дүүрчихсэн эцэг эх гэж тийм хүмүүс байдаг юм. Ж.Соронзон захирлыг тэр албан тушаал руу соронздох сайхан суудал, эрх мэдэл, өөр юу ч байдгийн юм байдаг л биз, сайн ойлгож байна. Уул шугамандаа амьтны алаг үрсийг нөгөө ертөнцөд илгээчих шахсаных нь төлөө хэрэг төвөгт орооцолдуулалгүй зүгээр л ажлаас нь халсанд сайддаа баярлаад дуугүй яваад өгөх ёстой байсан юм. Ямар хувийн сургуулийн эзэн биш дээ.

Өндөр хөгжилтэй улс орны жирийн хүмүүсээс улс төрийн талаар нь, дарга нарын талаар нь асуудаг юм. Ямар тэнэг хүмүүс нь тийм дэмий юм хийдэг байнаа л гэж хариулах. Нээрээ л ажлаа хийгээд хангалттай цалин авдаг, амралт бүрээрээ л далайн эрэгт сайхан амарч, хорвоо дэлхийгээр жуулчилж явдаг тэдэнд цаг наргүй улс төрийн ажил утгагүй санагдах нь аргагүй. Улс төрч, дарга байх хэцүү ш дээ, төвөгшөөмөөр. Царай алдана, ядарна. Ёстой хязгааргүй юм шиг эрх мэдэл нь, үрээд барахгүй их мөнгө нь л хөөрхий тэднийг минь тайвшруулж цатгалдуулдаг байх даа.

Албан тушаал хүнийг соронз мэт татах боловч “би хариуцлага алдлаа, шоронд ормооргүй байна, шоронд явуулахгүй байгаад тань баярлалаа, шоронд орсонд орвол зүгээр л албан тушаалаас минь буулгаад өг, би өөрөө зайлъя” гээд чичрээд зогсож байдаг л хариуцлагын тогтолцоотой болмоор байна. Больё, бүүр ядаж хүний амь настай холбоотой зүйлүүд дээрээ.

Нийтлэлч: Боролзой
Эх сурвалж: http://borolzoi.niitlelch.mn/content/2654.shtml

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas купить Гиблый ВолчансРº Ð±Ð°Ñ€Ð±Ð¸Ñ‚ÑƒÑ €Ð°Ñ‚Ñ‹ Ð¿Ñ€ÐµÐ¿Ð°Ñ€Ð°Ñ ‚Ñ‹ купить BARCELONA Арск Купить Гиблый ЮжноураР»ÑŒÑÐº Как прет лирика Купить ск в оренбурР³Ðµ купить КристалР»Ñ‹ Котовск купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ Карасук купить ГертрудР° ÐšÐ¾Ñ€ÐµÐ½Ð¾Ð²Ñ Ðº купить Кекс Кохма купить Амфа ÐžÐºÑ‚ÑÐ±Ñ€ÑŒÑ ÐºÐ¸Ð¹ купить Ляпка ЛадушкиР½ купить Белый ÐœÐ¾Ñ€Ð¾Ð·Ð¾Ð²Ñ Ðº Купить ÑÐ¸Ð³Ð°Ñ€ÐµÑ‚Ñ ‹ оптом дешево цена прайс купить Кайф ДобрянкР° купить кодеин Белово купить МЁД ÐÐ¸Ð¶Ð½ÐµÐ²Ð°Ñ €Ñ‚овск Купить МефедроР½ Ð—Ð°Ð¾Ð·Ñ‘Ñ€Ð½Ñ ‹Ð¹ Купить закладкР¸ шишки в Учалы сайты сети tor onion купить LSD ЧайковсРºÐ¸Ð¹ купить МефедроР½ ЖирновсРº купить Айс Котово ФеназепР°Ð¼ в вену Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ питер закладкР¸ купить Гердос Нижняя Тура Купить Как ИзготовР¸Ñ‚ÑŒ Спайс Курган Tor не открываРµÑ‚ сайты onion купить Метамфа Канаш
IP:141.101.132.219  2018-02-16 13:08:55
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.