Д.Улаанхүү даргаа тонн тонноор нь асгаж байгаа ард хүний эрүүл мэнд, алтан амь бий шүү...

2010/12/01
Share |
Хүмүүс:
Д.Улаанхүү даргаа тонн тонноор нь асгаж байгаа ард хүний эрүүл мэнд, алтан амь бий шүү...

ДОХ-ын ная дахь тохиолдол “Цусны төв”-ийн байнгын донороос илэрч, түүний цусыг 14 хүнд сэлбэсэн тухай мэдээлэл олон хүний сэтгэлийг зовоож байна. Бүгд л “Хэн халдвар авсан бол, яагаад цусны донор ДОХ-той байв” хэмээн шуугиж, дарга нар энэ том асуудлаас болж сандал ширээгээ алдчихгүй шиг амиа хоохоолоод өнгөрөхийг л хичээж суууна. Хамгийн харамсалтай нь доноруудын эрүүл мэнд, цусны аюулгүй байдлын талаар хэн ч ярихыг хүсэхгүй байгаа юм. ДЭМБ, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгээс тухайн улс, үндэстний хүн амын 3-5 хувь нь донор байвал тэр улс өөрсдийн хэрэгцээний цус, цусан бүтээгдэхүүнээ хангах боломжтой гэж үздэг. Гэтэл манай улсын хэм¬жээнд өнгөрсөн оны байдлаар нийт хүн амын 0.7 хувь нь буюу 22 мянган хүн л  цусаа хандивлаж.  Холбогдох мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Монгол улс өөрсдийн цусан бүтээгдэхүүнээ бүрэн хангахад 80 мянга гаруй байнгийн цусны донортой байх шаардлагатай гэнэ. Тэгвэл манайд 8 мянга хүрэхгүй цөөхөн донор бий. Улаанзагалмайн ажилчид цусны донорууд бэлтгэж, цус өгөх аян зохион байгуулдаг ч тэдний хийсэн энэ ажил тун үр дүн муутай. Учир нь манай Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвийнхөн эхлээд цус цуглуулчихаад, дараа нь түүнийгээ шинжилгээнд хамруулдаг. Тус төвийнхөн жилд элэгний “B,C” вирустэй 1800 гаруй хүн, тэмбүү болон бусад халдварт өвчтэй 200 гаруй хүн цусаа өгдөг гэсэн тооцоо хийсэн байх юм. Нэг хүнээс 400 мл цус авдаг гээд бодоод үзэхээр   жилд тонн гаруй цусыг ашиглалгүйгээр асгаж байна гэсэн үг. Бусдын төлөө буян санаж, сэтгэл гаргаж цусаа өгсөн мянган мянган хүний сэтгэл газарлуу асгарч, донор олох, цуглуулах гэж зүтгэсэн олон хүний хичээл зүтгэл талаар өнгөрч, цус цуглуулах, шинжлэх ажилд баахан хөрөнгө мөнгө зараад л өнгөрч байна. Монголын Улаанзагалмайн нийгэмлэгийн ажилчид цусыг авсныхаа дараа бус, авахаасаа өмнө шинжилдэг байх хэрэгтэй гэдэг санал хичнээн ч гаргаад нэмэр тус олохгүй өнөөдөртэй золгож. Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвийнхөн жилдээ 600 сая төгрөгийг улсын төсвөөс авдаг байх юм. Үүний 300 саяыг цус нийлүүлсэн эмнэлэгүүдээс гаргуулдаг аж. Нэг нэгж цус үйлдвэрлэхэд 120.000 төгрөгний зардал гардаг. 60.000 мянган төгрөгөөр үнэлж эмнэлэгүүдэд тараадаг гэнэ. Тэгвэл цусны донорууд маань Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвийн жилийн нийт орлогын тавин хувийг бүрдүүлж байна гэсэн үг. Харамсалтай нь тус төвийнхөн доноруудынхаа эрүүл мэндэд ганц ч удаа санаа тавьдаггүй. 400 мл цус өгсөн хүнд 2000 төгрөг олгоод л гаргадаг аж. Нэг донор 12 литр цус өгч байж “Хүндэт донор” тэмдэг зүүх эрхтэй болдог аж. Улсаас ч Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвийнөөс ч дэмжлэг тэтгэлэг гэх юмгүй донорууд өнөөдөр цусаа хоёрхон мянган төгрөгөөр үнэлчихээд тал аяга шөл авч ууж ч чадахгүй л сууж байна. Хамгийн харамсалтай нь тэдний сэтгэл гаргаж өгсөн цус ашиглагдаж байгаа эсэхийг ч сайн мэдэхгүй сууна. Саяхан болсон “Донор элсүүлэгчид, доноруудын уулзалт” дээр Д.Улаанхүү дарга “Энэ 2000 төгрөгийг нэмэх боломж байхгүй. Тэгээд ч авлагагүй донорыг хөгжүүл гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бидэнд шахалт үзүүлж байгаа” гэдэг утгатай зүйл ярьсан нь бүр ч олон хүнийг гомдоов. Д.Улаанхүү даргаа тонн тонноор нь асгаж байгаа цусны ард хүний эрүүл мэнд алтан амь байгааг нэг удаа ч гэсэн бодож, Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвийн үйл ажиллагаанд жаахан ч гэсэн өөрчлөлт оруулах цаг болсон юм биш үү?

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
carabanda Psilocybe в Коряжме купить Гарик Сычёвка Мак дикий Лирика в Тутаеве Как сделать чтобы торкнулР¾ ЭлектроР¿Ñ€Ð¾Ñ…Ð»Ð°Ð´Ð¸ тельный ÐºÐ¸ÑÐ»Ð¾Ñ‚Ð½Ñ ‹Ð¹ тест т вулф Купить Дурь Курлово соль закладкР¸ белгороР´ купить ЭйфоретР¸Ðº НерчинсРº ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в СнежинсРºÐµ Купить закладкР¸ спайс в СенгилеРµ 79628589562 купить ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ Омск соль, амфетамР¸Ð½, экстази, рега, кокаин, героин ТрамадоР» через сколько действуРµÑ‚ Купить эйфор Kg174 biz Купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ Зуевка купить крисы Судогда форум наркозаР²Ð¸ÑÐ¸Ð¼Ñ‹Ñ… купить жидкий экстази КовылкиР½Ð¾ купить Первый БерезниРºÐ¸ Купить Метод Старый Оскол синтез jwh ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Вязьме Как определР¸Ñ‚ÑŒ наркотиРº в моче Ошибка сервера ТаблеткР¸ трамадоР» купить москва купить амфетамР¸Ð½ в москве закладкР°Ð¼Ð¸ купить Ганжа ПоворинР¾ Спайс в казани tor сайты наркотиРºÐ¸ Лирика в Грязи купить Ганджа НикольсРºÐ¾Ðµ купить Спиды Нижний НовгороР´
IP:95.181.177.60  2018-03-06 19:48:22
rekoloas Москва НагорныР¹ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Molly: MDMA HQ Москва КоньковР¾ купить АмфетамР¸Ð½ Сульфат розовый Москва НекрасоР²ÐºÐ° купить кокаин ЗакладкР¸ наркотиРºÐ¾Ð² в БелинскР¸Ð¹ ÐœÐ°Ñ€Ñ€Ð°ÐºÐµÑ ˆ наркотиРº Москва Ð¯Ñ€Ð¾ÑÐ»Ð°Ð²Ñ ÐºÐ¸Ð¹ купить гашиш Учалы купить эйфоретР¸Ðº MDMA ÐžÐºÑ‚ÑÐ±Ñ€ÑŒÑ ÐºÐ¸Ð¹ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ АмфетамР¸Ð½ Сульфат розовый Москва КоньковР¾ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ АмфетамР¸Ð½ (фен) Серов купить ЧистейшР¸Ð¹ Метадон Москва ЮВАО купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ МефедроР½ в мелких камнях/м
IP:93.179.90.33  2018-07-15 11:13:58
aipzagu xNQ5OJqaerlbrmgejt, [url=http://whbjiwrwsyfs.com/] whbjiwrwsyfs[/url], [link=http://rdsueyxyweda.com/ ]rdsueyxyweda[/link], http://jersdcqymixr.com/
IP:5.188.84.7  2019-11-08 15:08:40
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.