Спикер ээ, хариугаа заавал аваарай

2010/12/01
Share |
Хүмүүс:
Спикер ээ, хариугаа заавал аваарай

-С.Баярцогт, Д.Зоригт нарыг хэрхэн донгодохыг Ёс зүйн хороогоор хэлэлцэнэ-

УИХ-ын даргад баяр хүргэе. Тийм их эр зориг гаргаж аль эртнээс иргэд хүлээн зөвшөөрчихсөн төрийн албаныхны хариуцлагагүй байдлыг баталгаажуулан сануулж, Засгийн тэргүүнд танхимынхаа сайд нарт хариуцлага тооцох хов хүргэсэнд талархаж байна. Хоёр долоо хоногийн өмнөх пүрэв гаригийн УИХ-ын чуулганы үеэр ажилдаа нэг цаг гучин минут хоцорч ирсэн Сангийн сайд гишүүдийг спикертэй нь загнасан явдал төрийн өндөр албаныхны толгой хэрхэн том болж, хариуцлага гэдэг үгийг үгсийн сангаасаа авч хаясны жишээ болсон билээ.

С.Баярцогтын энэ үйлдлийг хэвлэлийнхэн дамжуулж, иргэд дургүйцэн хүлээн авсныг тодотгохтой зэрэгцэн Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт Ажлын хэсгийнхэнд шаардлагатай мэдээллийг нь гаргаж өгөлгүй арван сар болж байгаа тухай гомдлыг УИХ-ын даргадаа албан бусаар дайж байсан ч мань Зоригт бас л хэгжүүн хариу өгч, хэнэг ч үгүй яваад л байв. Энэ үйлдлийг хүлээн зөвшөөрөөгүй УИХ-ын дарга Засгийн тэргүүн С.Батболдод албан бичиг илгээж, танхимаараа хэлэлцэж ямар нэг хариу өгөхийг хүссэн нь яалт байхгүй Д.Дэмбэрэл даргыг эр зориг гаргалаа гэж урамшуулахад хүргэв.

Энэ бичгийн дагуу Ерөнхий сайдын гаргах шийдвэрийн үр дүн ямар байсан ч нийгэм нэгэнт хүлээн зөвшөөрчихсөн хариуцлагагүйн зуд гээч төрийн албанд, ялангуяа Засгийн өндөр суудлын эздэд улирал харгалзахгүйгээр нүүрэлчихснийг хүлээн зөвшөөрсөн нь чухал зүйл билээ. Яг үнэндээ төрийн өндөр албан тушаалыг зөвхөн мөнгө олох арга гэж хардаг, иргэдийнхээ өмнө үүрэг хүлээж сураагүй түшмэдүүд нийтлэг олонхи болсон нь баримтаар нотлох шаардлагагүй бодит байдал билээ.

Энэ бүхэн УИХ-ын гишүүн нь сайдын алба давхар хашиж болдог засаглалын тогтолцоо, улстөрийн албан тушаал нэрээр тогооч хүнд чагнуур зүүлгээд мэс заслын ширээн дээр гаргадаг зөрүү жишиг, цөөн хэдэн олигархи хэт их эрх мэдлийг лоббигоор хашиж буй эзэрхийлэл зэргээс хамаарч буй нь үнэн юм. Асуудлыг бүр цааш үндэс ёзоороор нь ухвал “Ишиг эврээ ургахаар...” гэдэг шиг гишүүдийн “буян”- аар сайд болсон С.Баярцогт, Д.Зоригт нар эргээд өөрсдөд нь томорсон нь “Өөдөө хаясан чулуу” хэмээхтэй төстэй зүйл болсон хэрэг.

Энэ 76 ард түмнийг хэрхэн молигдож сонгуульд олонхийн санал авахаа бодохоос биш амлалтаа хэрхэн биелүүлэх тухай үүргээ санахыг ч хүсдэггүйгээс их юм улбаатай. Парламентын гишүүд халдашгүй дархан эрх гэдэг бамбайгаар өөрсдийгөө халхлаад дөрвөн жил дураараа дургидгийн гор нь гарч одоо байтлаа гаргасан шийдвэрийг нь хэрэгжүүлэх үүрэгтэй Засгийн газрынхандаа загнуулаад сууж байна. Алаагүй баавгайн арьсыг арав хувааж, олоогүй мөнгөө тараах тухай тооцоо бодсон ирэх оны төсвийг УИХ-ын гишүүд буруу, зөв харж байж албан хүчээр батлах шиг боллоо. “Төсөв чинь болохгүй байна “ гэж хэн нэг Дорж биш Дэлхийн банкныхан сануулсаар байтал болгоно гээд л “хүчиндэж” байгаа нь бас л хариуцлага хаана, хаанаа алга болсны жишээ билээ.

За тэгээд аль болохгүй, бүтэхгүйд төрийн албаныхан орооцолдож гадаадад Элчингээр явсан нь хар тамхи, визний наймаа, эх орондоо байгаа нь хээл хахууль, хэрүүл тэмцэлд хутгалдаж төрийн албыг шоу хөтөлбөрийн тайз болгож буй нь бараан үнэн. Төр тунгалаг байх үндсэн ганц үзүүлэлт нь хариуцлагатай албан хаагчид. Гэтэл тэмээн чинээ гэм хийчихээд түүнийгээ ядаж ямаан дайтай боддоггүй төрийн өндөр албан хаагчид эрх мэдлийг давхардуулан хашиж, энгүй их ямба эдэлж байгаагаас болоод засаглалын тогтолцоог бүрдүүлж буй хэсгүүд булингартаж, гишүүд нь аавын цээжтэй амьдраад байна. Мэдэл ихтэй түшмэдүүдийн ёс суртахуун иймдээ хүртэл доошилсныг Их хурлын дарга анзаарч толгойлогчид нь бичиг хүргүүлсэн нь ямар боловч хонгилын үзүүрт гэрэл асаалаа.

Өнөөдөртөө биш ч ирээдүйд төрийнхнийг сахилгатай байлгахад Д.Дэмбэрэл даргын шийдвэр хэрэг болно. Ерөнхий сайд С.Батболд түүний танхимын гишүүд дориун шийдвэр гаргаж С.Баярцогт, Д.Зоригт нарыг нэг сайн донгодно, албан тушаалыг нь хурааж авна гэвэл мэдээж үгүй. Гэхдээ УИХ-ын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны хурлаар мань хоёр сайд орох нь тодорхой болсон байгаа. Энэ хурлаар Засгийн газрын шийдвэрийг хэрхэн танилцуулж, пээдгэр сайдуудад ямар шийтгэл ногдуулах тухай жүжиг нь ард тү- мэнд сонирхолтой юм. Ичих булчирхайгаа гээсэн албатуудад банга хүртээх тухай үзвэрийн өрнөл тэдний хэн нь хэн бэ гэдгийг улам гүн таниулж дараагийн сонгуулиар гаргах шийдвэрт нь нөлөөлөх учир спикер та Ерөнхий сайдад илгээсэн “Хариуцлага тооцох” бичгийнхээ хариуг заавал аваарай.

Ө.Батхүү

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Pfwyigsv I have a 5 cm, http://cornellonline.com/redir ect.php?URL=http%3a%2f%2felalb erotoro.com%2fportal%2findex.p hp%3foption%3dcom_k2%26view%3d itemlist%26task%3duser%26id%3d 241850 Devid_Besi_zhүldesіne_toly_t orrent, http://archive.is/zVHnX palo_alto_biznes-zhospary_үsh іn_premerі_torrent, http://elalberotoro.com/portal /index.php?option=com_k2&view= itemlist&task=user&id=241944 zeinetker_-_bұl_әzіl, http://az.islam.az/redirect.ph p?url=http%3a%2f%2flnx.hotelre sidencevillateresaischia.com%2 fcasamicciola%2findex.php%3fop tion%3dcom_k2%26view%3ditemlis t%26task%3duser%26id%3d197462 zharyқtandyru_dizainy_boiynsh a_sarapshy_9_-_zharyқtandyru_ dizainy_boiynsha_sarapshy_9-1, http://thanhsonco.com/index.ph p?option=com_k2&view=itemlist& task=user&id=319860 9-synypta_matematikadan_emtikh an_tapsyrady, http://dinnerpartyplaylist.com /index.php?option=com_k2&view= itemlist&task=user&id=570383 zher_asty_2_relkh_zhyldamdyғy n_zhүkteu_қazhet, http://nitigroup.com/__media__ /js/netsoltrademark.php?d=www. kevinbuckley.fr%2findex.php%3f option%3dcom_k2%26view%3diteml ist%26task%3duser%26id%3d7078 aster_v7_zharyқshaғy, http://go.rss.sina.com.cn/redi rect.php?url=http%3a%2f%2fgapc -inc.com%2findex.php%3foption% 3dcom_k2%26view%3ditemlist%26t ask%3duser%26id%3d598804 Geosaiasi_simuliatordyң_kүsh і_men_revoliutsiiasy_4_orys_t іlіndegі_nұsқasy, http://bauman.com.pl/index.php ?option=com_k2&view=itemlist&t ask=user&id=20398 Amigo_Browser_tegіn_kөshіr
IP:178.57.65.144  2018-12-02 16:06:58
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.