Д.Дэмбэрэл даргын дэндүү аймаар "лантуу"

2010/12/02
Share |
Хүмүүс:
Д.Дэмбэрэл даргын дэндүү аймаар

Их хурлын дарга Дэмбэрэл Сүүлийн үед эрс шийдэмгий шийдвэрүүдийг шат дараатай гаргаж эхлэж байна. Анхандаа Дэмбэрэл даргыг Их хуралын танхимд зөвхөн хуралыг зохицуулагч төдийл ажиллаж байна гэсэн шүүмжлэл хүчтэй яригддаг байлаа. Тэгэвэл үнэхээр ч өөрийн энэ арга барилаасаа эрс татгалзан Монголын төрд болох болохгүй олон асуудалд үнэлэлт дүгнэлт өгч хуралыг зохцуулагч биш жинхэнэ утгаараа даргалагч байж ажиллах тэр хэлбэрт шилжиж байна.

Хамгийн сүүлд гэхэд дарга нарыг тансаглуулдаг жишигийг халж жирийн ард иргэдэд үр өгөөжтэй тийм хэлбэрээр их хурал ажилдаг шийдвэрээ гаргадаг байх ёстой гэсэн асуудлыг хөндөж тавьсан бол энэ удаад үйлс нь хазайсан хамтарсан засагын газарт хариуцлага тооцуулах тухай албан бичигийг хүргүүлээд байгаа гэнэ. Монгол улсын засагын газар ард түмэндээ халгайтай, иргэдийхээ нуруун дээр ачааг үүрүүлэх гэж хичээсэн, хувь хувьдаа сайдын суудлаа хамгаалан үлдэх гэж эрмэлзсэн тийм байдлыг ил гаргаж хэллээ.

Ажилдаа хайнга ханддаг, парламентаа хүндэтгэдггүй, амбиц гарган том толгойлдог сайдуудтай хариуцлага тооцох ёстой гэдэгийг засагын газарын тэргүүнд нь уламжилсан байна. Монгол улсын засагын газартай хариуцлага тооцуулах тухай асуудлыг өмнө нь олон удаа олон ч хүн хэлж ярьж байсан боловч албан ёсоор шаардлага бичиг хүргүүлэн , хариу хүлээж  байна гэдэгээ мэдэгдсэн их хуралын дарга бол жинхэнэ зөв шийдвэр гаргасан хүн хэмээн дүгнэгдэж байна.

Үнэхээр Монгол улсын засагын газар ийм хэлбэрээр ажиллаж, хамтарсан гэсэн нэрээр хариуцлага болгоноос хойш суусаар байвал Монгол улсад Монголын ард түмэнд хэрэгтэй зүйлийг хийж чадахгүй юм байна гэдэг нь олон жишээ баримтаас харагдах болоод байгаа юм. “

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.