Монгол авлигаараа 116-т "давхиж" явна

2010/12/02
Share |
Хүмүүс:
Монгол авлигаараа 116-т

Манай улс 2007-2008 онд авлигад хамгийн их идэгдсэн орны тоонд багтаж байсан. Харин “Транспэрэнси Интернэшнл" байгууллага энэ оны дэлхийн авлигын төвшний тайланг олонд дэлгэлээ.
Уг тайлангаас үзэхэд манай улс авлигын төвшингөөр өнгөрсөн оноос дээрдээгүй бөгөөд 2.7 оноотой 116 дугаарт бичигджээ. Дани, Шинэ Зеланд, Сингапур зэрэг орон 10 онооноос 9.3-ыг авч, авлига, хээл хахуульд өртөөгүй улсыг тэргүүлсэн байна. Харин Бирм, Сомали, Афганистан зэрэг орон 1.1-1.5 оноо авч авлигад идэгдсэн гэдгээ нотолсон аж.
Авлигын индексийг гаргахын тулд 178 улс оронд судалгаа хийж, жагсаалт гаргасан байна. Судалгаагаар улс орнуудыг 0-10 хүртэлх оноогоор дүгнэсэн бөгөөд 0 оноо нь хамгийн их авлигад идэгдсэн, харин 10 оноо нь хамгийн бага авлигатай улс оронд тооцогджээ.

Т.Тамир

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.