Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр, Н.Удвал нарыг жийжээ

2010/12/06
Share |
Хүмүүс:
Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр, Н.Удвал нарыг жийжээ

МАХН МАН болоод 30 хонолоо. Нэрээ сольсноос хойш МАХН-ын гишүүн Ц.Шинэбаяр, Н.Удвал нарын гишүүд эсэргүүцлээ илэрхийлж, МАХН-ын түр хороо гэгчийг байгуулсан. Энэ хугацаанд тэд МАХН оршин тогтносоор байгаа гэдгийг тунхагласан хэдий ч дэмжигчдийн тоо нь төдийлөн нэмэгдсэнгүй.

МАН-ын удирдлагуудын зүгээс Ц.Шинэбаяр нарын гишүүдэд анхааруулга өгснийг мэдээлж байв. Ийнхүү 100 гаруй гишүүнтэй МАХН-ын түр хороо гээч байгуулагдаж, үйл ажиллагаа явуулсаар байгаа нь намын удирдлагуудыг зүгээр суулгахгүй байгаа бололтой. Тус штаб байгуулагдсаныг МАХН гэсэн нэрийг солихыг эрс эсэргүүцэж байсан Н.Энхбаярын үйлдэл хэмээн хардагсад цөөнгүй байлаа.

Эл хардлагаас улбаатайгаас ч тэр үү, ямартай ч МАН-ын дарга С.Батболд, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх хоёр Н.Энхбаяртэй өнгөрөгч пүрэв гаригт уулзжээ. Ерөнхий сайдын өрөөнд болсон уг уулзалт 15 цагийн орчим эхэлж, 19 цагийн үед өндөрлөжээ. Энд яригдсан гол сэдэв нь МАХН-ын түр штаб гээчийн тухай байсан гэнэ.

Энэ үеэр Н.Энхбаяр "Би яалаа гэж МАН-ын бага хурлын гишүүнээс гарах юм бэ. Гэхдээ Ц.Шинэбаяр, Н.Удвал нарын хэр хүчтэй хүмүүс вэ гэдэгт танадалт хийе гэж бодсон юм. Одоо хүч авч чадахгүй нь харагдлаа. Нэгэнт хуулиар хорьчихсон намын нэрийг ашиглах нь ямар ч амжилтад хүрэхгүй гэдэг нь ойлгомжтой боллоо" гэх зэргээр Ц.Шинэбаяр, Н.Удвал нарыг жийсэн юм ярьжээ.

Ийнхүү тэрээр МАН-ын бага хурлын гишүүн гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Үүний хариуг МАХН-ын түр штабынхан өгөх нь гарцаагүй. МАН-ын дарга Н.Энхбаяраас гадна МАХН-д үлдэгсдийн нэг Н.Дашзэвэгтэй уулзаж ярилцсан талаар эх сурвалж өгүүлсэн юм. Өнгөрөгч лхагва гаригт болсон уг уулзалтын үеэр Н.Дашзэвэг "Миний хүч чадлыг ашиг л даа. Тэгвэл би юу гэж ингэж явах вэ дээ" хэмээжээ.

Түүний хэлсэн үгээс харвал тэрээр ямар нэгэн албан тушаал авах сонирхолтой байгаа бололтой. Энэ мэтчилэнгээр МАХН-д үлдэгсдийг МАН-ын дарга нэг нэгээр нь сугалахаар шийдсэн бололтой. Эндээс харвал С.Батболд МАН-ын гишүүдээ нэгтгэхийн тулд МАХН-д үлдэгсдийн зарим нэгд нь албан тушаал амлахыг үгүйсгэх аргагүй байна.

Д.Уран

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.